Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 24 October

    Япон улс Монгол компанид барилга худалдаалахаа түр хойшлуулжээ

     Монгол улсад бүртгэлтэй  , 8 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй ,бизнес зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг  “AVAR Limited Liability Company” хэмээх  компани , өнгөрсөн долоо хоногт Токио хотноо 54 тэрбум орчим воноор үнэлэгдэх барилгыг дуудлага худалдаагаар авсан билээ.  Гэвч үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй, Монгол улсдаа ямар нэгэн удаа татвар төлж байгаагүй , захирал нь нийгмийн даатгалд хамрагдсан тухай мэдээлэл огт байхгүй …

  • 23 October

    ГХЯ-аас онц шаардлагагүй бол Энэтхэгт зорчихгүй байхыг анхааруулж байна

    Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад хэсэг хугацаанд зорчихгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргалаа. Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге гэх халдварт өвчин гарч, одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа  аж. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь есдүгээр сард дуусдаг …

  • 23 October

    У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

    Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай /29:28, 30:27, 29:28/ ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор …

  • 23 October

    Тайлагдашгүй нууц \Ховс\

    Ховсчидын тухай янз бүрийн домог мэт яриа байдаг ч тэд үнэмлэхүй, ид шидийн чадвартай байдаггүй. Тэд зүгээр л шаардлагатай мэдлэг, дадлыг олж авсан хүмүүс. Ховсчин хүнийг биеэсээ сэтгэлзүйн баригдмал байдлыг авч хаян, дээд зэргээр тайвшрахад нь тусалж трансын байдалд ороход нь хөтчийн үүрэг гүйцэтгэдэг хүн юм. Хүнийг гүн ховсдсон үед түүнийг суут зураач эсвэл хөгжимчин гэж итгүүлж болдог байна. Нэгэн …

  • 23 October

    А.Мэндбаяр: Хайртай бүсгүйг нь хүчиндсэн тул найзыгаа 6 удаа буудсан гэжээ

    Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхын “Мustang” баар, буудлын үүдэнд нэгэн эр автомашин дотроо зургаа буудуулж амиа алдсан байсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл эл онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй А.Мэндбаяр гэгч мэдүүлэг өгч эхэлсэн байна. Тэрээр “Талийгаач Э нь сэжигтэн Мэндбаярыг байнга дарамтладаг байсан бөгөөд байхгүй хойгуур нь найз бүсгүйг нь хүчиндсэн. Тиймээс Э-д өш хонзон …

  • 23 October

    “City cup” боулингийн тэмцээн болно

    Нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой, нийслэлийн өдрийг угтаж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд “CITY CUP” боулингийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээний урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 26, 27-нд “Big Bowling” төвд болох бол финалын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 02-нд болох ажээ. Арван сая төгрөгийн шагналын сантай уг уралдааны ялагч баг гурван сая төгрөгийн …

  • 23 October

    Зууны шилдэг луйварууд

    Улаан цагаандаа гарсан луйварчид олон байдаг. Ингээд тэдгээрээс  зууны шилдэг луйварын хэргүүдийг тодруулжээ.   10 -р байр. Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай тvрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний vхэр наймаалсныхаа дараа сайн танихгvй нэгэн эрд америкийн ерєнхийлєгчдийн харшийг тvрээслэснийхээ тєлєєх эхний жилийн тvрээс болох 100 мянган …

  • 23 October

    Францын гадаад хэргийн сайд Монголд айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус 10 дугаар сарын 25-26-нд Монгол Улсад  албан ёсны айлчлал хийнэ.  Энэхүү айлчлал нь Монгол Улс, Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад …

  • 23 October

    Монгол ноосоор хийсэн барилгын дулаалга ирэх онд худалдаанд гарна

    Хонины ноос малчны х­о­тонд хог болон хөглөрч бай­даг үе ард хоцорчээ. Үүний тод жишээ  өчигдөр болсон “Ноос,   ноосон бү­тээг­дэхүүний салбарын өр­сөлдөх чадвар” сэдэвт хэлэл­цүүл­гийн үеэр ха­рагдаж байлаа. Өөрөөр хэл­бэл 2011 оноос  малчдад хонины ноосоо  үндэс­­­ний үйлд­вэрүүдэд ту­­шаасан то­хиолдолд кг ту­тамд нь 2000 төгрөгийн урам­­шуулал олгож эхэлсэн. Үүнээс үүдэн үндэсний үйлд­вэрүүд ч сэргэж ноосны анхан шат­ны боловсруулалт хийх хэд хэдэн …

  • 23 October

    Интернэт банкны системийг ашиглан 760 сая иен залилжээ

    Японд  Америкийн алдартай төлбөрийн системийг ашиглан Орос, Украйн луу хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэрэг гарчээ. Одоогийн байдлаар Японы  цагдаагийн газар 760 сая иены хэмжээтэй мөнгийг 766 удаагийн тохиолдлоор хулгайлсан болохыг илрүүлж чаджээ. Энэхүү интернэтийг луйварчид Японд илүүтэй хэрэглэгддэг интернет банкны хэрэглэгчдийн компьютерийг вирусаар халдваржуулаад дараа нь данснаас нууц үгийг авч, мөнгийг нь зуучлагчдын данс луу шилжүүлдэг байна.  Японы хууль сахиулах …

  • 23 October

    “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” худалдаа зохион байгуулагдах 7 цэг

    Нийслэлийн өдрөөр иргэддээ бэлэг барин хямдралтай худалдаа зохион байгуулахыг нийт ахуйн нэгжүүдэд нийслэлийн Засаг дарга уриалсан. Хотын Захирагчийн уриалгад 30 гаруй аж ахуйн нэгж нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдааг зохион байгуулах гэж байна. Хямдралтай худалдааг Хан-Уул дүүрэг-Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэг-15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэг- Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэг-Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэг- “Нарантуул-2” худалдааны төв талбай, …

  • 23 October

    Номхон далайн Баруун Бүсийн Хорооны чуулган үргэлжилж байна

    Чуулганы өчигдрийн хуралдаанаар 2012, 2013 оны төсвийн гүйцэтгэл болон 2013, 2014 оны төсвийн төлөвлөлтийн хэлэлцүүлэг, түүнчлэн эрүүл насжилтын асуудлаар тусгайлсан хуралдаан хийв. Төсвийн төлөвлөлтийн хувьд ДЭМБ-ын шинэчлэлийн хүрээнд шинээр тодорхойлсон үндсэн 6 чиглэлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2014 оноос хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрүүдийн үндсэн чиглэлүүдэд халдварт өвчин, халдварт бус өвчин, амьдралын туршид эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тандалт-бэлэн …

  • 23 October

    Сарны гүн дэх ус дэлхий дээрх усны эх үүсвэртэй төстэй

    Сүүлийн үеийн судалгаанаас харахад сар 4.5 тэрбүм жилийн өмнө дэлхийн дагуул болохдоо дэлхийн усны нөөцөөс авсан аж. Броун их сургуулийн Алберто Саал хэмээх геохимич эрдэмтэн Аполло сансрын хөлгийн  сарнаас авчирсан дээжид усны судалгаа явуулсны дүнд сар бий болохдоо хуурай, чулуулаг байгаагүй гэсэн дүгнэлт хийсэн тухай “Шинжлэх Ухаан” сэтгүүл 5 дугаар сарын 9-ний дугаартаа нийтэлжээ. Саран дээрх галт уулын тэсрэлтийн үед …

  • 23 October

    Геннадий Шмаль: “Уламжлалт нефть, хийн нөөц энэ зууныг дуустал хүрэлцээтэй”

     Дэлхийд нефтийн олж илрүүлсэн нөөц 56, шатдаг хийнх 55 жилд тус тус хүрэлцээтэй байх болно гэж Дэлхийн энергийн зөвлөл үнэлжээ. Шинжээчид ийм үнэлгээг тэр болгон дэмжихгүй байгаа боловч салбар хүнд байдалд орохыг дийлэнх олонхи нь хүлээн зөвшөөрч байна.   Нефть хийн аж үйлдвэрийн ерөнхийлөгч Геннадий Шмаль хэлэхдээ «Нефть шавхагдаж дуусч байна гэж аль 50 жил ярьцгааж байна. Уламжлалт нефть, хийн нөөц …

  • 23 October

    Гэмт хэрэг үйлдэгчдийн 53,4 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байдаг

    Нийслэийн цагдаагийн газраас мэдээлж буйгаар  он гарснаас хойш манай улсад  11338 гэмт хэрэг бүртгэгджээ.  Үүнийг өмнөх оныхтой харьцуулбал гэмт хэрэг гаралтын тоо 22,5 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. Харин  гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 53,5 хувьтай буюу 3,1 пунктээр буурсан үзүүлэлт гарчээ. Гэмт хэргүүдийн хувьд өмнөх оны мөн үеэс халаасны хулгай 76 хувь, малын хулгай 61,2 хувь, эд хөрөнгө үрэгдүүлэх, …