Чингэлтэй дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ноос санаачлан сар шинийн баярыг угтсан “Таван бууз”, “Ахмадаа хүндлье” уламжлалт арга хэмжээг 2014оны 1 сарын 29-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд “Цагаан сар”-ын бэлтгэлээ хийж амжаагүй байгаа дүүргийн ганц биеахмадуудад гэр орон, хашааг нь цэвэрлэх, бууз банш, тавгийн идээг нь бэлдэж өгөх зэргээр тусладаг юм байна. Энэ удаагийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
4 February
“Самсунг” компани гар утсаараа удирдах боломжтой угаалгын машин танилцууллаа
Цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ алдартай Самсунг корпораци ухаалаг гар утаснаасаа удирдан ажиллуулах боломжтой шинэ үеийн угаалгийн машиныг танилцуулжээ. WW9000 загварын ухаалаг угаалгын машин нь хамгийн сүүлчийн үеийн шинэ ухаалаг, технологиор бүтээгдсэн, 5 инчийн мэдрэгч бүхий хяналтын дэлгэцтэй, дуу чимээ, чичиргээ доргио багатай, угаалгын цаг, эргэлтийн хурд зэргийг угааж буй хувцасны овор хэмжээ, борхирдолтын зэргээс шалтгаалан тохируулдаг “Auto Optimal Wash” системтэй бөгөөд …
-
4 February
Алдарт эхийн одонгийн мөнгийг маргаашнаас олгоно
Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг маргаашнаас эхлэн олгож эхэлхээр болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн эл мөнгийг олгоно гэж байсан ч ийнхүү олгох болсон байна. Зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн болон таван хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийг нэг удаа тэтгэмж болгон олгох юм.
-
4 February
Дарханы асрамжийн хүүхдүүдэд гэрэл бэлэглэсэн Нямка
Энхийн үйлстэн Жилийн эцсээр элдэв шагнал борооны дараах мөөг шиг олширдог. Тэгвэл дэлхийн энх амгалан, Монгол Улсын нийгмийн салбарын сайн сайхны төлөө мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ ихийг хийж бүтээсэн эрхмийг тодруулдаг “Peace awards 2013” наадмын “Энхийн шагналтан”-аар энэ жил УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодорчээ. Тус шагналыг нэг сая төгрөг дагалддаг бөгөөд шагналын эзэн энэ мөнгөө Дархан хотын Хүүхдийн асрамжийн газарт …
-
4 February
Нөхрийн гомдол /Хөгжилтэй сургамжит өгүүллэг/
Нэгэн эр өдөржин салж унахаа шахан ажиллаж байхад эхнэр нь гэртээ зүгээр л хэвтээд өнждөгт нь их л гомдолтой явдаг байжээ. Тэр нэг өдөр ч болов солигдохсон гэж хүсдэг байв. Тэгээд тэр бурхнаас хичээнгүйлэн гуйв: “Хүндэт бурхан минь би өдөрт 8 цаг үхэр шиг зүтгэж ажиллаж байна. Гэтэл эхнэр зүв зүгээр л ард хоцордог нь таалагдахгүй байна. Би түүнийг ганц …
-
4 February
Хөрөнгийн биржийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулна
Төрийн өмчийн хорооноос Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарласан байна. Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдэд санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй, хөрөнгийн зах зээлд арвин туршлагатай, ял шийтгэлгүй, санхүүгийн хүндрэлд ороогүй буюу аливаа өр, төлбөргүй байх зэрэг шаардлага тавьжээ. Нэр дэвшигчдийн материалыг Төрийн өмчийн хороо ирэх гуравдугаар сарын 4-нийг хүртэл хүлээн авах аж …
-
4 February
Эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид цуврал тэмцээнүүдэд оролцохоор замдаа гарчээ
Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 6-7-ны өдрүүдэд Иран улсын нийслэл Тегеран хотод зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Голамреза Тахтигийн нэрэмжит тэмцээн, 2-р сарын 8-9-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах ГРАН ПРИ тэмцээн, 2-р сарын 15-16-ны хооронд Турк улсын Истамбул хотноо зохион байгуулагдах Олимп, Дэлхийн аварга Яшар Догугийн нэрэмжит тэмцээн зэрэг гурван тэмцээнд оролцохоор өчигдөр өглөө эх …
-
4 February
Дэлхий дээрх цорын ганц хувьдаа сүмтэй нохой
Нээрэн л хүнээс илүү тансаг амьдардаг амьтад байх юм. Тэдний нэг нь Нанами хэмээх энэхүү лайяк үүлдэрийн нохой аж. Нанамид эзэн нь зориулан хувийн сүм бариуласна бөгөөд нохой сумдээ орж тухлан, унтаж амардаг аж. Нохойн сүм Японы алдарт мацумото сүмийн жижигрүүлсэн хувилбар бөгөөд 2,5 метрийн өндөртэй байна. Сүмийг бүтээлгэхэд 50 мянган иень /583 доллар/ зарцуулжээ.
-
4 February
Нэг сард дунджаар 15 хүүхэд хараа хяналтын гадуур байгаагаас зүй бусаар хорвоог орхиж байна
Харгалзагчгүйн хохирогчид Харгалзах хүнгүй гэрт үлдсэнээс хохирогч болж буй хүүхдүүд олширсоор. Хамгийн сүүлийн жишээ, 2014 оны нэгдүгээр сарын 23. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Ц.Сансарбаярын долоо, таван настай хоёр хүүхэд осгож, долоон настай эгч нь амиа алдсан юм. Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийнх нь буузыг чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч, …
-
4 February
Ээлжит бус чуулганы тов гарлаа
УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сардаа багтаан зарлах сураг дуулдсан ч гуравдугаар сард хийхээр УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ. Үүгээр УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 24-нд зарлагдах аж. Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь эдийн засгийг сэргээх, бүтээн байгуулалтын ажлыг цаг тухайд нь эхлүүлэхтэй холбоотой асуудлууд багтжээ. Үүнд нэгдүгээрт, 2014 оны төсвийн тодотгол багтаж байгаагийн …
-
4 February
“Хилчин” хотхон амины орон сууц бүхий шинэ хороолол болно
УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн …
-
4 February
ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар маргааш эхэлнэ
Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш өглөөний 09:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлэж, 2014 оны 4 дүгээр сарын 21-ны орой 18:00 цагт дуусах ажээ. Сурагчид урьд жилүүдийн адил www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм. Мөн энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй төгсөгч бүр …
-
4 February
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын их засварт 3 тэрбум төгрөгөөр зарцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа.Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа. Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ. Нийслэлийн Засаг дарга …
-
4 February
Хор багатай антибиотик бүтээжээ
АНУ-ын хэсэг эрдэмтэд хүний эрүүл мэндэд хор багатай аминогликозидийн антибиотик бүтээсэн байна. Антибиотик нь өвчний бактерууд бүхий рибосомыг устгахдаа бактергүй рибосомуудад хор хөнөөл учруулдаг аж. Харин аминогликозидийн нэгдлийг нийлэг аргаар гаргаж авсан антибиотик бактеруудтай тэмцэхдээ хүний рибосомыг бага хэмжээгээр гэмтээх гэнэ. Эрдэмтдийн туршилт амжилттай болсон учраас хор хөнөөлгүй шинэ антибиотик гарган авна гэж найдаж байгаа юм байна.
-
4 February
17 ба түүнээс дээш давхар барилгуудыг шалгалж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнхийн тушаалаар байгаль орчин, геодези, зурагзүйн мэргэжлийн улсын байцаагч нараас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Сар шинийн өмнөөс эхлэн Нийслэлд баригдаж буй 17 болон түүнээс дээш давхар барилгуудад шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Буяннэмэх ахалж байгаа бөгөөд төлөвлөгөөнд багтсанаар Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл