Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 26 June

    УИХ-ын дарга З.Энхболд саналаа өглөө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2013.06.26/ орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11 цагт ирж саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр сонгуульдаа идэвхитэй оролцохыг радио, телевизээр дамжуулан нийт сонгогч иргэддээ уриаллаа. Тэр дундаа залуучуудыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ …

  • 26 June

    Сонгуулийн ирц улсын хэмжээнд 11.61 хувьтай байна

     Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээллээ. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байгаа юм байна. Хамгийн өндөр ирцтэй байгаа нь Говьсүмбэр аймаг 21.95 хувьтай байгаа ажээ.  Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтын үйл явц хэвийн явагдаж байна. Сонгуулийн өдөр бороо …

  • 26 June

    Санал хураалтыг интернетээр шууд дамжуулж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг шууд дамжуулан интернетээр үзүүлж байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг харж болох юм. Баянзүрх дүүргийн 6, 8, 9, 13, 15-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 18, 19, 20, 27, 30-р хороо, Сүхбаатар …

  • 26 June

    Манай улсад 700 орчим вьетнам иргэд амьдарч байна

     Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.  Манай улсад эдүгээ 700 орчим Вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг гэх тоо бий. Үүнээс 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээр иргэн ихэвчлэн визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, …

  • 26 June

    Зах, худалдааны төвүүд ажиллахгүй

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн сонгуультай холбоотойгоор томоохон худалдааны төв, барилгын материалын, мод модон материал, түүхий эд, техникийн захууд амарна. Хүнсний томоохон захууд ч амарч байгаа юм. Тодруулбал, Нарантуул, Хархорин, Барс, Бөмбөгөр, Хангай зэрэг томоохон захууд ажлаагүй байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 26 June

    Саналаа өгсөн бол 130808 дугаараас нэгжээ аваарай

     Хэрэв та саналаа өгсөн бол 130808 гэсэн дугаарт санал өгсөн хуудсан дээрхи тусгай кодыг илгээж 1000 нэгжээ авах юм байна. Мөн нэгжээ маргааш оройны 24:00 цаг хүртэл авах боломжтой ажээ.  

  • 26 June

    СЕХ 11:30 мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр өглөөний 07.00 цагаас 1896 хэсгийн хороод дээр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд тэдгээрт ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15 мянга гаруй албан хаагч сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаад …

  • 26 June

    7-р сарын нэгнийг хүртэл орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглов

     Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу өнөөдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг Ашигт малтмалын газраас хориглосон байна. Мөн сонгуультай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор орон даяар долдугаар сарын 1-нийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дээр дурдсан хугацаанд тэсрэх материал, тэсэлгээний …

  • 26 June

    “Риал Мадрид”-ын шинэ дасгалжуулагч

     Өдгөө 54 настай, Итали мэргэжилтэн Карло Анселотти Испанийн Ла Лигийн “Риал Мадрид” клубыг ирэх 2 жилийн хугацаанд дасгалжуулахаар болжээ. Энэ цаг үеийн шилдэг дасгалжуулагчдын нэг Карло Анселоттигийн хувьд өмнө нь Juventus , AC MILAN , Chelsea тэргүүтэй зургаан клубыг удирдаж 13 цомын эзэн болёон юм. Энэ дундаа UEFA-ын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн аваргаар 2 удаа тодроод зогсохгүй …

  • 26 June

    “Зэрлэг цэцэгийн хүлэмж”

    Тун удахгүй “Зэрлэг цэцэггийн хүлэмж” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн уран сайхны кино олны хүртээл болох нь ээ. Тус кинонд Драмын гурван наалдан пад буюу Д.Ганцэцэг, А.Ганчимэг, У.Уранчимэг нар тоглож байгаа аж. Мөн кинонд дөрвөн өөр бүсгүйн амьдралыг харуулах юм байна.

  • 26 June

    “Петрочайна Дачин тамсаг” компани Матад суманд төлөх 1,3 тэрбумаас мултрахаар зэхэж байна

     Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газ­­рын тосны хайгуул, олбор­лолт, тээвэрлэлт хийж буй “Петрочайна Дачин там­саг” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв. Тэд “Петрочайна Дачин тамсаг” компанийг хуулийг уландаа гишгэж байна гэж тайлбарласан юм. Тодруул­бал тус компанийн хууль бус ажиллагааны улмаас өнөөдөр Дорнод аймгийн Матад сумын байгаль орчинд хохирол учирч, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй …

  • 26 June

    Төрийн өндөрлөгүүдийн саналаа өгөх хэсгүүд

     Монгол Улсыг ирэх пөрвөн жилийн турш толгойлох төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр өнөөдөр болж байна. Хуульд заасан дагуу сонгуулийн санал өглөө 07:00 цагт орон даяар эхэлж, амжилттай явагдаж байна. Энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх талаар хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт Орос III сургууль дээр, ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр 10:10 цагт, УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар …

  • 26 June

    Өнөөдөр автомашинуудын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

     Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Тиймээс энэ өдрийг  иргэдийг сонгуульд бүрэн хамруулах зорилгоор бүх нийтийн амралтын өдөр болгосон бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх тогтоол гарсан билээ. Иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй!

  • 25 June

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

     Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгогчдод хандаж үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт иргэд, сонгогчид оо! Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажиллагаа 6 дугаар сарын 26-ны Лхагва гаригт улс орон даяар өглөөний 7 цагаас үдшийн 22 цагийн хооронд явагдах бөгөөд сонгогч Таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх хариуцлагатай бөгөөд …

  • 25 June

    Зэсийн үнэ буурч байна

     Өчигдрийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн vнэ 7000 ам.долларт ч хvрэхгvй болтлоо унажээ. Нэг тонн зэсийн гурван сарын гэрээт vнэ өнгөрсөн пvрэв гарагт 6770 ам.доллар болсон нь сvvлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод vнийн vзvvлэлтэд дөхсөн хэрэг юм.  Ийнхvv зэсийн vнэ өн­гөр­сөн долоо хоногт 4.5 хувиар огцом унасан нь зах зээл дэх зэсийн эрэлт тун бага …