Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 21 October

    Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн дүүрэг, хорооны засаг дарга нарыг урамшуулна

    Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн, тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаагаар байгууллагыг хангасан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын …

  • 21 October

    Улаанбаатар хотын төсвийн гүйцэтгэл 71,4 хувьтай байна

    2013 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312,9 тэрбум төгрөгийн орлого  төвлөрч, 230,9 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлжээ. Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6  тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нийт 191,1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 136,4 тэрбум төгрөг буюу нийт зардлын 71,4 хувийг санхүүжүүлсэн байна. Энэ онд нийслэлийн орон нутгийн төсөвт 440,5 тэрбум төгрөгийн …

  • 21 October

    Хотын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 453501 утсаар авч байна

    Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдсанаар хотыг тойрсон олон асуудал нэг дор зангидагдаж, хариуцах эзэнтэй болох эхлэл тавигдсан. Тус нэгтгэл нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, авто зам, замын …

  • 21 October

    6 буудуулж амиа алдсан залууг хороосон байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

    Энэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхын “Мustang” баар, буудлын үүдэнд нэгэн эр автомашин дотроо зургаа буудуулж амиа алдсан байсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл эл онц ноцтой гэмт хэргийг нийслэл болоод дүүргийн цагдаагийн байгууллагынхан хамтран шалгаж, гэмт хэрэгтнийг хайсны эцэст өнгөрсөн амралтын өдрөөр Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд олж баривчилсан аж. Одоогоор сэжигтнийг саатуулан байцааж эхэлсэн бөгөөд гэмт хэрэг …

  • 21 October

    Бодлого зохицуулалтын газрын даргад П.Алтан-Од, Д.Цогт-Очир, Ч.Батжаргал нарыг нэр дэвшүүлжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргад,  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргад томилох албан тушаалтанд дүгнэлт гаргуулах саналаа Төрийн албаны зөвлөлд ирүүлснийг судлан үзээд,  Д.Цогт-очирыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Бодлого зохицуулалтын газрын даргаар, П.Алтан-Одыг  Соёл, спорт аялал, жуулчлалын яамнаас Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүллээ. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …

  • 21 October

    22-ын товчоо бүрэн автомат хаалттай боллоо

            Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо. Уг хаалт нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэх дугаар танилтын системтэй бөгөөд  2 секундын дотор нээгдэж хаагдана. Дугаар танилтын систем ба …

  • 21 October

    Манай тамирчид амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо  үргэлжилж буй тулааны спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны хүчтэй тамирчид хүч үзсээр байна. Энэ сарын 18 эхэлсэн тулааны тэмцээнд Манай баг тамирчид тун амжилттай өрсөлдөж байгаа  бөгөөд одоогийн байдлаар нэг алт, мөнгө авсан амжилттайгаар жагсаалтын гуравт бичигдэж байна. Манайхаас сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав 115 кг жинд  түрүүлж алт авсан юм. Түүний араас  …

  • 21 October

    10-р сарын 17-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    10-р сарын 17-ны өдөр 184 жолооч хурд хэтрүүлж, 206 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн байна. ЗХУТ PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/10/17 10:19:32 0011УНБ SPEED 77km/h 2013/10/17 21:13:05 0012УБҮ SPEED 70km/h 2013/10/17 13:06:06 0069ХОҮ SPEED 69km/h 2013/10/17 02:50:41 0091УБЧ SPEED 72km/h 2013/10/17 03:13:03 0179УБҮ SPEED 72km/h 2013/10/17 13:29:06 0180УНС SPEED 68km/h 2013/10/17 01:34:56 0182УНҮ SPEED 102km/h 2013/10/17 02:44:44 0182УНҮ SPEED …

  • 21 October

    Чингэлтэй хайрханд 250 мод тарив

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БОНХЯ-аас зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нэг сарын” аяны хүрээнд залуучуудын дунд ногоон хөгжлийг дэмжих, иргэний ухамсарыг дээшлүүлэх, дүүргийн иргэдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, мөн Чингэлтэй хайрханд төгөл бий болгох зорилгоор энэ сарын 19-ний өдөр мод тарих ажлыг зохион байгуулав.    Чингэлтэй хайрхан, Салхитын аманд мод тарих арга …

  • 21 October

    Польш улсын ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски өнөөдөр 09.00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзана.  Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав …

  • 21 October

    “48 цаг” кино наадмын шилдгээр “Хориглоно” кино шалгарчээ

    Монголын бэсрэг кино сонирхогчдын дунд хэдий нь хүсэн хүлээдэг наадмуудын нэг болсон “48 цаг” кино наадам дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. Тэмцээний шилдгийн шилдэг буюу гранпри шагналыг “Хэнгэрэг” энтертайнмэнтийн уран бүтээл “Хориглоно” хэмээх богино хэмжээний кино хүртсэн байна. Тус кино олон улсын  “2013 оны 48 цаг шилдэг кино” наадамд өрсөлдөхөөр АНУ-ыг зорих ажээ.

  • 21 October

    Иргэдийн оролцоотой хийсэн зураглалыг “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-тэй уялдуулна

    Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын А/785 “Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын гэр хороолол дахь Захирагчийн ажлын алба, хорооны Засаг …

  • 21 October

    Иран улсын эсрэг хоригийг зогсоож, хүчингүй болгохыг Бан Ги Мүн уриалав

    Иран улсын эсрэг хоригийг зогсоож хүчингүй болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалав. Олон улсын хэмжээнд болон дангаар Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн хор уршгийг тус улсын нийгмийн бүх давхраг мэдрэж байгаа хийгээд хүн амд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүндрүүлж байна гэж Бан Ги Мүн НҮБ-ын АЗ-д зориулсан «Лалын БНИран Улс дахь хүний эрхийн байдал» гэж …

  • 20 October

    Хятад бүсгүй Монголын цагдааг мөнгөөр аргалах гэж оролджээ

    БНХАУ-ын иргэн Ван Ситян гэгч эмэгтэй урсгал сөрж яваад  замын цагдаад саатуулагджээ. Тэрээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг  зөрчихөөд хуулийн дагуу арга хэмжээ авах гэсэн цагдаад мөнгө өгье хэмээн давхар хахууль өгөх гэж оролджээ. Гэсэн ч  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу түүний жолоо барих  эрхийг 6 сараар хасч, цаашид эрх хасуулсан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг анхааруулсан байна. Монгол …

  • 20 October

    Үл тайлагдах нууц саран дээрээс олдсон баримал

    Одоогоос 40 жилийн өмнө Аполло 11-ын сарлуу хөөрч амжилттай саран дээр газардсан . Тэгвэл одоогоос 40 жилийн өмнө сарлуу хөөрсөн Аполлогын багийнхан болоод Наса нэгэн зүйлийг ард түмнээс нууж байжээ. Тэдний  бүхэл бүтэн 40 жил нууцалж байсан нууцыг  1986 онд Наса-ын агентлагыг орхисон Наса-ын геологч  Дк.Моррис 2009 онд нээсэн юм. Түүнигй задалбал тухайн үед Аполло багийнхан саран дээрээс Ар нуруундаа …