Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 28 October

    ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэнэ

    Манай “Гуравдагч хөрш”, Европын холбооны хамгийн гол түнш-Холбооны Бүгд Найрамдах Герман улстай манай улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх оны нэгдүгээр сарын 31-нд тохионо. 40 жилийн өмнө тогтоосон харилцаа өдгөө нийгмийн бүхий л салбарыг хамарсан хамтын ажиллагаагаар өргөжин тэлж “Иж бүрэн түшлэлийн” харилцаанд хүрчээ. 40 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар баталсан бөгөөд …

  • 28 October

    Хэвлэл мэдээллийн салбарынхны “Гала тоглолт” өнөөдөр болно

       Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн салбарынхан урлагийн их наадмаа хийж авъяас билэг, онгод мэдрэмж, ур чадвараараа урлагийн зургаан төрөлд өрсөлдөж шагналтнуудаа тодруулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙНИХ НААДАМ”-ын шилдгийн шилдэг оролцогчдыг тодруулах эцсийн шалгаруулалт буюу шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа 19:00-цагаас болох юм. Гала тоглолтонд төрөл тус бүрт тусгай болон шагналт байр эзэлсэн оролцогчид оролцохын зэрэгцээ урилгаар …

  • 28 October

    Оюутнууд 406 автобус угаажээ

    Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд  МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг цэвэрлэж, нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Оюутнуудын хөдөлмөрийн хөлсний санхүүжилтийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, хяналт зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Тээврийн газар хариуцан ажиллажээ. …

  • 28 October

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээ

    MN төвд 11.00 цагт Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хар тамхины өнөөгийн нөхцөл байдал болон Нийслэлийн ҮЭХ-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 11.30 цагт Halloween-ий баярыг тохиолдуулан нээлтээ хийж буй “Үхлийн симфони” аймшгийн адал явдалт уран сайхны киноны уран бүтээлчид сэтгүүлчидтэй уулзана. 12.00 цагт ОХУ-ын Новосибирск мужийн бизнес эрхлэгчид энэ сарын 14-18-ны өдөр манай улсад ажлын …

  • 28 October

    Хятадад “H7N9” томуугаас урьдчилан сэргийлэх тарилга гаргажээ

    БНХАУ-ын эмч нар H7N9 томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулсан тухай Синхуа агентлагт мэдээлжээ. Тарилгын талаар Томуу өвчнийг судлах Хятадын үндэсний төвийн захирал Шу Юэлун “урьдчилан сэргийлэх тарилга дэлхийд энэ вирусын тархалтыг хянахад туслах юм. Урьд нь Дэлхийн эруул мэндийн байгууллагын шинжээчид H7N9-г бусад шувууны томуу өвчний тэмдэгтүүдтэй харьцуулан, уг вирус бусдаас түргэн тархаж, түүний мутаци өөрчлөлт өвчний эрсдэлийг илүүтэйгээр ихэсгэж …

  • 28 October

    Намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах аж. Мөн ажлын хэсгийн хуралдаан болно. НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ …

  • 27 October

    Хайрын түүх \өгүүллэг\

    Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн. …1997 оны 10 сарын хорин хэдэн …

  • 26 October

    Цагаан дарс уух нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг

    Цагаан дарсыг тунгалаг байлгадаг олон хүчлийн исэл улаан дарснаас илүү шүдний гадарга болон буйлыг гэмтээдгийг  Германы эрдэмтэд тогтоосон байна. Тус улсын Хүнс судлалын төвийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дарсан дахь согтууруулах ундааны тун болон бусад амт оруулагч бус ердөө рН хэмээх исэл л шүдэнд хортой аж. Цагаан дарсны хорхойтнууд дарсаа бяслагаар даруулан уух нь эрүүл мэндэд тустай гэж тэд зөвлөжээ. Учир нь …

  • 26 October

    “Модун Ресурс” ЗГ-тай санамж бичиг байгуулжээ

    Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Модун Ресурс” компани /ASX: МОВ/ нүүрсний шахмал түлшний үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх тухай Монголын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг мэдээлэл цацагдсанаар компанийн хувьцааны ханш 16 хувиар өссөн байна. Дээрх санамж бичигт заасны дагуу  тус компани нь Нүүрст төслийнхөө ордод олборлолт явуулах, ордод түшиглэн хагас коксон шахмал түлшний үйлдвэр байгуулах болоод шаардагдах хөрөнгө оруулалтыг …

  • 26 October

    У.Мөнх-Эрдэнэ ялагдаж, хүрэл медальтай ирэхээр боллоо

    Казахстаны Алматы хотноо болж буй Сонирхогчдын боксын насан хүрэгчдийн ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож буй гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр мөнгөн медалийн төлөө тулалдсан билээ. Тэмцээнд оролцохоор явсан долоон тамирчнаас ганцаарахнаа эх орондоо медаль өвөртлөн ирэх гэж буй тамирчин маань Куба улсын тамирчин Яснер Лопезд 3:0 харьцаагаар ялагдсан юм. Тиймээс У.Мөнх-Эрдэнэ тамирчин маань Монгол түмэндээ хүрэл медальтай ирэхээр боллоо.

  • 26 October

    Францтай харилцан визгүй зорчих боллоо

    “Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар өнөөдөр /2013 оны 10 дугаар сарын 26/ Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр дипломат паспорт эзэмшигч иргэд албан ажлаар болон хувийн …

  • 26 October

    Бүх нийтийн цэвэрлэгээ явагдаж байна

    Нийслэлийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэдэг.  Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын төрсөн өдрийн өмнө их хотынхоо “нүүр”-ийг угаах даалгавар өгсөн байна. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аравдугаар сарын 26-ны бямба гаригийг бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлажээ. Ингэхдээ төр захиргааны байгууллагууд хариуцаж авсан хуваарьт талбайгаа цэвэрлэх бол нийслэлийн дүүргүүд тухайн нутаг …

  • 26 October

    Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн танилцуулга

    Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 10-р сарын 4-р долоо хоногийн (2013 оны 10-р сарын 23) ажиглалтаар өмнөх долоо хоногоос 13 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 15 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 10-р сарын …

  • 26 October

    Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

    Өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар Ерөнхий сайд нар …

  • 26 October

    Д.Нацагдоржийн хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгоно

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэр гаргасан. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан …