Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 28 October

    Луис Суарэзийн хэт-трик, 3 оноо

    АПЛ –ийн 9 дүгээр тойрогт Ливэрпүүл өөрсдийн Анфилд цэнгэлдэхдээ Вэст Бромвичийг хүлээн авч, 4:1 харьцаатай хожин ээлжит 3 оноогоо авлаа. Өнгөрсөн тойрогт Нью кастлыг хожиж чадаагүй тул энэ удаад Вэст Бромыг заавал хожиж, хүснэгт дэх тэргүүлэх байраа хадгалах учиртай байсан юм. Ливэрпүүлд Кэнни Далглишийн туслахаар ажиллаж байсан Стив Кларкын удирдсан Вэст Бромчууд өнгөрсөн жилээс Улаануудын барж идэхгүй “хатуу самар” нь …

  • 28 October

    Нийтийн дууны супер шоу тоглолт болно

       Дуунд дуртай монголчууддаа зориулсан энэ намрын хамгийн сүүлчийн нийтийн дууны супер шоу “Монгол түмний аялгуу” тоглолт 11-р сарын 8-ны 19.00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна.    Тоглолтонд МУГЖ Д.Энхзул, Б.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Ганзориг, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, Л.Болдбаатар, Ц.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, Э.Төрмандах, Д.Бурмаа, Л.Банзрагч, А.Мөнхбат, С.Мөнхсоёл, Н.Баасандорж, Э.Оюумаа, М.Отгонгэрэл, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, П.Идэржавхлан, С.Энх-Эрдэнэ, Э.Болд, Б.Чулуунчимэг гээд нийтийн дууны …

  • 28 October

    Ерөнхийлөгч БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр энэ сарын 28-ны өглөө Улаанбаатараас мордсон тухай ГХЯ-аас мэдээллэв. Айлчлалынхаа үеэр, Ерөнхийлөгч БНАСАУ-ын төр, засгийн тэргүүн нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны хэтийн төлөв, мөн бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Л.Болд, хоёр улсын Засгийн газар …

  • 28 October

    Өвлийн ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

     Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 28-ны өдөр болж зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өвлийн бэлтгэл ажлын талаар холбогдох хүмүүсээс хариулт авлаа. Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Багануур дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2013 оны төсөв танагдсантай холбоотойгоор оны эхний 9 сарын байдлаар 193 сая төгрөгийн өр үүссэнийг яаралтай шийдвэрлэхгүй бол хүндрэл үүсч …

  • 28 October

    “Эсгийн хотоос-Их хот” үзэсгэлэн нээгдлээ

    Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Эсгийн хотоос-Их хот” архивын баримт, үзмэрийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нар оролцлоо. Эсгий хотоос-Их хот үзэсгэлэнд нийслэлийн Архивын газарт хадгалагдаж буй нийслэлийн түүхэн баримтуудыг дэлгэн харуулсан байна. Тухайлбал, БНМАУ-ын анхдугаар их хурал 1924 оны 10 сарын 29-ний …

  • 28 October

    “Төсөв хэмнэгч”

    Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэд хоногийн өмнө өөрийн унаж байсан “Ланд круизер 200” маркийн УНД – 0073 ма­шинаа Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад бэлгэлжээ. Агентлагийнхаа эзэмшлийн автомашинаа ийнхүү өөр байгууллагад шилжүүлсэн нь сонин тохиолдол болов. Тэрбээр автомашинаа бэлэглэх болсон талаараа “Онцгой байд­лын алба ямар хэцүүг би мэддэг. Цас зуд, гал усны аюул гээд хамгийн хүнд хүчир газарт тэд …

  • 28 October

    Дуучин Кейшагийн тоглолтыг Малайз улс хориглолоо

    АНУ-ын дуучин Кейшагийн Малайзид хийхээр төлөвлөсөн тоглолт цуцлагджээ. Учир нь Малайзийн Харилцаа холбоо, мэдээллийн яам Кейшагийн архины талаар өгүүлсэн “Tik Tok” ба “Die Young” хэмээх дуунаас болж дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ тайлбарласан байна. Тоглолтыг зохион байгуулагч энэ шийдвэрээс болж 350 мянган ам.долларын хохирол амсаад байна.    

  • 28 October

    “Алт” хөтөлбөрийн хүрээнд нийт 66,6 тонн алт олборложээ

    Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг. Харин уул уурхайн салбарын анхны дүрмийг 1913 онд “Олон зүйлийн уурхайг нээж, шийтгэх дүрэм” нэртэйгээр Богд хаан гаргаж байсан байна. Үүний дараа 1923 онд “Ардын засагт Монгол улсын уурхайн дүрэм” гэж батлагдаж байжээ. Ардчилсан чөлөөт …

  • 28 October

    Чингис хааны булшны нууц

    Их эзэн Чингис хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг …

  • 28 October

    Ц.Нямдорж “Алтан Дорнод Монгол”-ын С.В.Паушокын асуудлаар тайлбар өгнө

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлав. Тэрээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокын  “ETV”-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ. С.В. Паушокийг татварт 56 тэрбумын өртэй, “Иточү” корпорацид 74 сая ам.долларын хохирол учруулсан, “Зоос”, “Анод” банкыг дампууруулсан “Алтан Дорнод Монгол”-ын захирал  С.В. Паушокд хэрэг үүсгээд байсан юм.  Харин С.В. …

  • 28 October

    “Мобиком” 2000 гаруй гэрээт борлуулагчаасаа нүүрээ буруулах нь

    Үүрэн холбооны үндэсний оператор “Мобиком” кор­порацитай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл ир­лээ. Тус компанийн нэг­жийг борлуулдаг толгой дил­лер хийдэг гэрээт бор­луулагчдаа энэ сарын 21-25-ны хооронд гэрээгээ шинэчилэхийг дуулгажээ. Ул­маар “А” диллер гэх эдгээр борлуулагчийг гэрээ­гээ шинэчлэхээр очтол “Ма­най компанид толгой диллер гэж байхаа болилоо. Та нар нэгжээ аваад шууд хэрэг­лэгчдэд худалдвал худалд, үгүй бол гэрээгээ цуцал” гэ­сэн байна. Ийнхүү нийслэлийн …

  • 28 October

    Жудо бөхийн дүрэм

    Өнөөдөр дэлхийн жүдо бөхийн өдөр тохиож байна.  Жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг бөгөөд яваандаа бие хамгаалах урлаг болон спортын төрөл тэр тусмаа олимпийн төрөл болж чаджээ. Тиймээс  энэхүү барилдааныг зохиосон Каноо Жигороогийн төрсөн өдрийг дэлхийн жүдо бөхийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Энэхүү барилдааны үндсэн ухагдахуун нь Би, чи, бүгдээрээ сайн сайхан …

  • 28 October

    Х.Амгаланбаатар: Цалинг 36.9 хувиар нэмэх шаард­лагатай байна

    Ирэх  оны  төсөв  хэлэл­цэж   байгаатай  холбог­дуу­­лан ца­лин тэтгэвэр тэт­гэмжийг нэмэгдүүлэх талаар хө­дөлмөр нийг­мийн гурван талт хэлэл­цээр явагдаж байна. Үүн­тэй холбогдуулан МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгалан­баатар “Өнөө­­­дөр манай ажил хөдөл­мөр эрхлэж буй дээд мэргэ­жилтэй хү­­мүүс 400-500 мян­ган төгрөгийн цалин авч бай­на. Тэгэхээр инфляцийн түвшинтэй  харицуулаад үзэ­хээр дээд боловсролтой мэр­­гэжлийнхээ ажлыг хийж байгаа хүмүүс маань ядуу, нэн ядуугийн түв­шинд амьдарч байна. Ийм учраас …

  • 28 October

    Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо 0.7 хувиар өсчээ

     Монгол Улсын санхүүгийн системийн 95 хувийг арилжааны банкны салбар дангаар бүрдүүлж буй. Тус салбарт 13 банк /эрх хүлээн авагч томилогдсон нэг банк/ нийт 1404 салбар нэгж, 14.217 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Банкуудын нийт харилцах данс эзэмшигчийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 7.9 сая болж, өмнөх оны мөн үеэс 0.7 саяар өссөн байна.  Мөн нийт хадгаламж эзэмшигч 2.4 сая, …

  • 28 October

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд ямар асуудлууд шийдэгдэв?

    Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн, хоёр орны Ерөнхий сайд нарын хэлэлцээрээр шийдсэн асуудал, түүний мөрөөр хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан баримт бичгүүдийн ач холбогдлын талаар цуврал мэдээлэл хүргэж байна. “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг 4 дахин нэмнэ Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хэлэлцээ болон айлчлалын үеэр Засгийн газрын тэргүүнүүдийн баталсан …