Дэлхий хэмээх гариг дээр амьдардаг амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь “хүн” билээ. Бидний аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг шинжлэх ухаан хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс юмсын учир шалтгааныг тайлж асуудлыг тайлбарлах бүрэн боломжтой болсон. Хүмүүсийн ингэж олж мэдсэн юмсын учир шалтгааныг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд гэдэг. …
Мэдээ мэдээлэл
October, 2013
-
22 October
ОХУ-ын Ерөнхий сайд Хятадад албан ёсны айлчлал хийж эхэллээ
Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад айлчилж эхэллээ. Оросын засгийн газрын тэргүүн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцянтэй Бээжинд Ардын хурлын ордонд албан ёсоор уулзав. Медведев Ли Кэцян нар их буугаар ёслон буудах ба Орос Хятадын сүлд дуулал эгшиглэхэд хоёр орны төлөөлөгчдэд мэндчилгээ дэвшүүлж, хүндэт харуулын өмнүүр явцгаав. Дмитрий Медведев айлчлалынхаа хүрээнд ОХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын …
-
22 October
Дулааны цахилгаан станц ба Атомын цахилгаан станц
Монгол улс дотоодын хэрэгцээнд 3.5 сая тонн нүүрс хэрэглэдэг байсан бол 2013 онд 9 сая 635 мянга болж өссөн. 5 жилийн дараа 20 сая тонн нүүрс хэрэглэнэ. Дулааны цахилгаан станц 6 тонн нүүрсээр гаргах эрчим хүчийг атомын цахилгаан станц ганцхан грам ураанаар гаргана. Зөвхөн Улаанбаатар хот 2018 он гэхэд 20 сая тонн буюу 50 тонны даацтай 4000 вагон нүүрс хэрэглэх …
-
22 October
“Эрдэнэт” үйлдвэр агуулахаасаа 10 тэрбумын бараа сэлбэг шилжүүлжээ
Төрийн өмчит компаниуд тэрбум тэрбумын алдагдалтай ажиллаж байна, тэд улсын татаасаар амиа зогоож байгаа тухай мэдээллүүд олон нийтийн анхааралд өртөөд байгаа. Харин Төрийн өмчийн хорооны зүгээс энэ байдлаас гарах алхамыг ил тод байдал хэмээн үзэж, үүнтэй холбогдсон арга хэмжээг авч эхлүүлсэн. Тус үйлдвэрийн дарга Ц.Даваацэрэн ажлаа аваад удаагүй байхдаа “100 гаруй тэрбумын ашиглагдахгүй бараа, бүтээгдэ¬хүүн байна.Үүн дээр үйлдвэртэй урьдчилсан гэрээгээр …
-
22 October
Хятадын “Тод Чоно” компани иргэдийг хохироож байна
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тод Чоно” ХХК-ийн хохирогч болсон Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн В.Батсүхийн эхнэр Ч.Мөнхцэцэг өчигдөр мэдээлэл хийв. Учир нь түүний нөхөр, хүү хоёр нь тус барилгын компанид ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирчээ. Тодруулбал түүний нөхөр В.Батсүх тус компанид орчуулагч хийж байгаад энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарчээ. Үнэндээ нөхрийг нь хорт хавдар …
-
22 October
Нийслэлийн ядуу өрхүүдийн 41,37 хувь нь Налайх дүүрэгт байна
Нийслэлийн Засаг даргын “Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” 01 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоосон. Энэ үзүүлэлтийн дагуу амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүр дээр нийт хүн амд тооцон гаргахад Баянгол дүүрэг 3,55 хувь, Хан-Уул дүүрэг 5,8 хувь, Сүхбаатар дүүрэг 7,08 хувь, Чингэлтэй дүүрэг 7,88 хувь буюу хэвийн …
-
22 October
Яруу найрагч Ц.Хулан салбарын сайддаа Д.Нацагдоржийн музейг шалгуулах хүсэлт илгээжээ
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цоодлын Хулан ССАЖ-ын сайдад хандан захидал бичжээ. Тэрээр энэхүү захидалдаа их зохиолчийн музейн барилга 12 жилийн туршид өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэнийг дурдаад уг музейн үндсэн хөрөнгийг бүртгэх, санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулан музейн үзмэрүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгаж өгөхийг хүсчээ. ССАЖЯ-ны Сайд, хатагтай Ц.Оюунгэрэл Танаа Эрхэмсэг Сайд Таны амрыг эрэн мэндчилье! МЗЭ-ийн XV …
-
22 October
Үүрийн 03:30 цагаас эхлэн цас цэвэрлэжээ
Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Улаанбаатар хотын автозамд үүссэн хальтиргаа гулгаа арилгах талаар хэрхэн ажиллаж байгааг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайхан-аас тодруулахад: Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Цас орсноос эхлээд осол их гардаг зам, уулзварууд болон “Нарны зам”, “Энхтайвны өргөн чөлөө”, “Их тойруу”, “Бага …
-
22 October
Нөөцийн мах 12-р сарын 25-наас худалдаанд гарна
Жил бүр манайд 12 дугаар сар өнгөрөөгөөд махны үнэ өсч эхэлдэг. Харин засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахын тулд нөөцийн мах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн нөөцийн маханд 14 тонн мах бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд нөөцийн махыг Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх тендерт 12 тонн мах нөөцөлж, нийлүүлэхээр “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” компани шалгарсан байна. Харин Дархан-Уул аймгийн …
-
22 October
Ми-8 болон нисэх багийн гишүүд хүчин төгөлдөр гэрчилгээтэй байсан гэв
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас энэ сарын 18-ны өдөр 12:40 цагт Төв аймгийн чиглэлд ниссэн “А Жет” компанийн 55-66 дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Мөнгөнморьт сумын нутагт осолдсон хэрэг гарсан билээ. Эл хэргийн дараагаас тухайн нисдэг тэрэг нислэг үйлдэх ямар нэгэн зөвшөөрөлгүй, актлагдах ёстой байсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэгвэл эл бүх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлтэй холбогдуулан Иргэний …
-
22 October
А.Мэндбаярын үхлийн араас мансууруулах бодис худалдаалдаг залуусын хэрэг ичлэгджээ
Налайх дүүрэгт өнгөрсөн долоо хоногт нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнөх дугаарууддаа мэдээлсэн. Тэгвэл талийгаач М.Эрхэмбаярыг түүний найз А.Мэндбаяр гэх залуу зургаан удаа буудаж аминд нь хүрсэн нь тогтоогдсон байна. Сэжигтэн А.Мэндбаярыг өнгөрсөн ням гаригийн орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Макао руу явах тасалбар бичүүлж байхад нь цагдаа нар баривчилжээ. Албаны эх …
-
22 October
У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй боллоо
Казахстаны Алмата хотноо үргэлжилж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд Монголын боксын шигшээ багийн тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болжээ. Тодруулбал, тэрээр өчигдөр дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ лхагва …
-
22 October
1.8 сая жилийн настай Дманиси хэмээх нэгэн төрлийн хүний гавлын яс олжээ
Швейцарийн эрдэмтэд ойролцоогоор 1.8 сая жилийн настай Дманиси хэмээх нэгэн төрлийн хүний гавлын яс олжээ. Уг гавлын яс нь урт шанаа, том шүдтэй, жижиг тархитай байсан нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татсан байна. Археологич Кристоф Цолликофер үзэж байгаагаар энэ олдвор нь эрт үеийн хоёр хүний зохицол байж магадгүй аж. Учир нь 1.8 сая жилийн өмнө Африкт Homohabilis, Homorudolfensis, Homoerectus зэрэг хүмүүс …
-
22 October
Сирийн ард иргэд халдварт өвчинд нэрвэгдэж байна
Сири улсын ард иргэд дайны хүнд нөхцөл байдлаас болоод тун хүндхэн байдалд ороод байгаа. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр саяханаас тус улсын иргэдийн дунд халдварт өвчний дэгдэлт ихссэн байна. Харин ДЭМБ тус улсад үүсээд байгаа халдварт өвчинд нэлээд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсээр байгаа. Тус улсад полиомиелит гэх халдварт өвчний эхний тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой боловч Сири …
-
22 October
ХУД-ийн иргэдэд “Сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгаа”-г хийжээ
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явуулжээ. Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулсан байна. Мөн хүн бүрийн артерийн даралт, биеийн жин болон өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаарх асуумж болон цээжний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл