Oросын бөхийн төрлүүдийн холбооноос энэ сарын 18-26-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод болох Бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолтын үеэр эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр оросын болон дэлхийн шигшээ багуудын хоорондын халз тэмцээн хийх хүсэлт гаргажээ. – ФИЛА-гаас дээрх хүсэлтийг дэмжиж дэлхийн шигшээ багт орох бөхчүүдийн нэрсийг зарлав. Уг нэрсийн дотор эмэгтэй чөлөөт бөхийн 67 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа орсон …
Мэдээ мэдээлэл
October, 2013
-
16 October
Хоёр Солонгосын хөлд чирэгдсэн энгийн ардууд
Хоёр Солонгос 1953 онд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа БНАСАУ Өмнед Солонгосын 516 иргэдийг барьсан байна гэж Ренхап агентлаг мэдээлжээ. Энэ асуудлын талаар БНАСАУ Үндэсний хуралдааны депутат Чон Бен Гок өмнөд солонгосын сайд нарын хуралдаан дээр сүүлийн 60 жилд Хойд Солонгосын олзонд 3835 хүнийг авсан. Тэдний зөвхөн 3319 нь гэртээ эргэн ирж чаджээ. Нийт олзлогдогсдын 457 нь загасчид, 30 …
-
16 October
Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр 14:00 цагт хуралдана. Хурлаар: – Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, – Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, – Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 14:00 цагаас хуралдаж Тамхины хяналтын …
-
16 October
Улаанбаатар хот 500,000 хүн амд төлөвлөгдсөн төрөх газруудтай
ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн, Анагаах Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Түдэвдоржийн Эрхэмбаатартай ярилцлаа. Дэлхийн бусад орнуудад эхийн эндэгдэл хэр их тохиолддог вэ? Дэлхий дахинд жил бүр 130 сая орчим эхчүүд төрж 600 000 эх энддэг энэ нь 1 минутад нэг эх эндэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий даяар …
-
16 October
Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” нэртэй Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдааныг ирэх сарын 19-22-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ. Монголын хөөмийн холбооноос зохион байгуулах тус уралдаанд Буриад, Халимаг, Тува, ӨМӨЗО гээд арав гаруй орноос тус бүр хоёр гоцлол хөөмийч, нэг хамтлаг оролцох аж. Аль ч насны хөөмийч оролцох боломжтой тус уралдааны эцсийн шатны шалгаруулалт буюу гала тоглолт Соёлын …
-
16 October
С.Ганбаатар, Ж.Батзандан нар төсөвт зардлынхаа талаар тайлагнана
УИХ-аар 2014 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батзандан нар Төрийн ордны “В” танхимд өнөөдөр 11.00 цагаас хэвлэлийнхэнд төсөвт зардлынхаа талаар тайлагнах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хөрөнгө орлогын талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бол Ж.Батзандан гишүүн тойрогтоо юу хийсэн талаараа мэдээлэх юм.
-
16 October
“ZTE-ийн удирдлагуудын биеийн байдал муудсанаас болж батлан даалтад гаргажээ
“ZTE” корпорацийн Монгол дахь салбарын удирдлагуудыг АТГ-аас баривчилж байсан билээ. Тэгвэл тэднийг өнгөрсөн баасан гарагт эрүүл мэндийн байдал нь муудсаны улмаас, өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авахаар болсон байна. Тус компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Су Мин нарын хоёр хүнийг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан юм.
-
16 October
Хараагүй бариа засалчдад эмчлэх эрхийн зөвшөөрөл олгодог болно
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос /МХҮХ/ Эрүүл мэндийн сайдын нэр дээр 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хараагүй массажистуудын өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлүүлэх тухай шаардлагыг ирүүлсэн байна. Харин өнөөдөр тус холбооны гишүүд Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзах хүсэлт гаргасны дагуу, Сайд тэдний төлөөллийг хүлээн авч уулзлаа. МХҮХ-ны гишүүдийн зүгээс массажны сургалтын хөтөлбөрийг ЭМЯ-ны харьяа байгууллагуудтай хамтран боловсруулах, бариа засалч, …
-
16 October
Эдвард Сноуден Америкийн тагнуулын албаны талаар ээлжит мэдээллээ цацав
Эдвард Сноудены илрүүлэн илчлэсэн ээлжит мэдээллийг АНУ-д нийтлэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг сая сая хаяг хуудас шуудангийн янз бүрийн албаны электрон захидал харилцаанаас нууцаар авч байгаа тухай тоо баримтуудыг «Вашингтон пост» сонины сэтгүүлчид нийтлүүлсэн байна. Зөвхөн Yahoo сервисээс нэг өдрийн дотор бараг хагас сая хаяг америкийн тагнуулын албад авч байна. Тайлангаас харахад Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг интернет-чатыг бас хяналтдаа …
-
15 October
Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 100 буудалт даамын медалтнууд
Монгол Улсад анх удаа 10 сарын 2-оос 15-ны өдрүүдэд 38 дахь удаагын 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, тэмцээний медалтанууд өнөөдөр тодорлоо. Аваргаар дэлхийн 12 удаагын аварга Латвийн Зоя Голубева боломжит 30 оноо авах байснаас 22 оноо авч тэргүүлжээ. Харин мөнгөн медалийг Украйны Даръя Ткаченко, хүрэл медалийг ОХУ-ын Тамара Тансыккужина тус тус хүртсэн байна. Тэмцээнийг Дэлхийн даамны холбоо, …
-
15 October
Хорвоогийн хорлонтой тоглоом \өгүүллэг\
Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томрон гөлөрчихөв. Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо. Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт өнөөх элэнхий хувцастыг ширтэн “мөн байна. Зоригт мөн байна” гэж сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув, …
-
15 October
“Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэнэ
Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аудитын компаниудын засаглалыг сайжруулах үндэсний семинарын үеэр “Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шийдвэр гарчээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хариуцлагын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлага гарч байгаа ажээ. Үүнд: Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, Хөндлөнгийн аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, Төрийн …
-
15 October
Металл рок хөгжим нь “хүнд амьдарлын гарцаа олоход тусалдаг”
Энэхүү хөгжим ихэвчлэн Анархизм, Сатанизм, Харанхуй, Үхэл, Хүчирхийлэл гэх мэт бүхий л амьдралын хар бараан зүйлсийг өгүүлдэг. Энэхүү хөгжмийн утга санаа хэт их хүнд учир хүмүүс хязгаарлаж нэвтрүүлдэг юм. Энэхүү хөгжим Дэлхийн II Дайны дараа үүссэн. Хэн нэгэн хүнд асар учир утгатай нэгэн хүнд аялгууг мэдрүүлдэг. Энэ аялгуу нь энгийн хүнд сайхан таатай мэдрэмж үл төрүүлдэг бөгөөд уур амьсгал хүйтэн …
-
15 October
“Номин”, “Миний дэлгүүр”, “Макс” тэргүүтэй сүлжээ дэлгүүрүүдийг торгов
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн сүүлийн үед хийж байгаа гол ажлуудын талаар тайлагналаа. Үүнд, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний сүлжээ дэлгүүр, супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудад хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар зарим …
-
15 October
З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг маргааш шүүнэ
Өнгөрөгч оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмжээрэй хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэрэгт холбогдоод байгаа. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгасан хэмээн мэдэгдэж байгаа. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянгаар тараасан гэх асуудал юм. Энэ хэргийн шүүх хурал аравдугаар сарын 8-ныөдөр болох байсан ч өмгөөлөгч нэмж авахүндэслэлээр хойшилсон. Тэгвэл эн хэргийн шүүх хурал маргааш …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл