Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Уильям Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буйд баяр хүргэлээ. Цааш нь Уильям Хэйг хэлэхдээ “Биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Энэ …
Мэдээ мэдээлэл
October, 2013
-
15 October
3D street art зураг замын ослоос хамгаална
Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхдүүд ихээр өртдөг. Үүнээс сэргийлэх үүднээс Нийслэлийн Соёл урлагийн газар нэгэн өвөрмөц зүйлийг санаачилжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар ойрын өдрүүдэд чимэглэх юм. Нийслэл дэх зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урлаж байна. Эдгээр 3D зургийг …
-
15 October
Туул, Дунд голын эрэг дагуу 18 цэгт амралт, зугаалгын бүс байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгохоор боллоо. Эхний ээлжинд төлөвлөсөн амралт зугаалын бүс болох 18 байршилд нийслэлийн Засаг даргын А\584 тоот захирамжийн дагуу “Архигүй цэнгээний …
-
15 October
Он гарсаар 2.385.02 га газрын асуудлыг шийдвэрлэжээ
Газар эзэмших, ашиглах эрх олгосон болон хүчингүй болгосон, эрх шилжүүлсэн зэрэг газрын харицаатай холбоотой мэдээллийг 14 хоног тутам нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр танилцуулж байхаар болсон. 10-р сарын 14-ний ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2013 он гарсаар нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 13382 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2 385.02 га газрын асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээллээ. …
-
15 October
Ерөнхий сайд Н. Алтанхуяг Синьхуа агентлагт ярилцлага өглөө
Ерөнхий сайд Н. Алтанхуяг Синьхуа агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа зорилгыг 2011 онд Монгол улс БНХАУ-ын хооронд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлах явдал гэж тодорхойллоо. Мөн ирэх жил тохиох БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг төр засгийн түвшнээс гадна хоёр орны жирийн ард иргэдийн харилцааны том баяр …
-
15 October
Ургац хураалт улсын хэмжээнд 93 хувьтай явагдаж байна
Энэ жилйин хувьд улс орон даяар ургацын урьдчилсан балансаар 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах тооцоо гаргажээ. Тэгвэл одоогийн байдлаар үр тарианы хураалт 88.3хувь, төмс 94.4хувь, хүнсний ногооны хураалт 98.7 хувь, буюу …
-
15 October
Хятадын авто машины үйлдвэрлэл, борлуулалт тус тус 15 сая давжээ
Хятадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэгийн энэ сарын 11-нд гаргасан бүртгэлээр, оны эхний 9 сард Хятадын авто машины үйлдвэрлэл, борлуулалт тогтвортой нэмэгдэн тус тус 16 саяд дөхжээ. Цаашдаа энэхүү үзүүлэлт улам өсөж энэ ондоо 20 саяд хүрэх төлөвтэй байна. 9-р сард Хятадын авто машины үйлдвэрлэл 1 сая 926 мянгад хүрч өнгөрсөн сарынхаас 14.87% нэмэгджээ. 1-9 сард Хятадын авто машины үйлдвэрлэл …
-
15 October
Монгол, Хятадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хурал болж байна
Монгол, Хятадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн анхдугаар хурал Эрээн хотод болж байна. Олон улсын хурал-үзэсгэлэн гэсэн статустай нээгдээд буй уг арга хэмжээнд Хятадын талаас 150 орчим компани оролцож байна. Монголын талаас Шивээ-Овоо, Эрдэнэт Үйлдвэр, Монполимет, Тавантолгой ХК, Баян-айраг, Энержи Ресурс, Хера Эквипмент зэрэг 50 компанийн төлөөлөгч хүрэлцэн иржээ. Монгол Улс, Хятад улсын дарга нарын уулзалтын дараа хоёр орны уул уурхайн …
-
15 October
Нэг золбин муур, нохойг устгахад 7500 төгрөг олгоно
Их хотын давчуу амьдралтай хамт зэрэгцэн өссөн эзэнгүй золбин ноход, байрны подвалиудад үүрлэсэн муурнууд хаа сайгүй харагддаг. Зарим нь онгорхой хаалга цонхоор хулгай хийж, бага насны хүүхдийн гараас тортой зүйлийг булаах гэх мэт эгээ л хүнтэй адил авирлах болжээ. Зарим нэг үхсэн муурны сэг эзэнгүй подвальд үмхийрч эвгүй муухай үнэр ханхлуулж иргэдийг бухимдуулсан ч хэрэг нэлээдгүй гарсан. Тэгвэл “Улаанбаатар нэгтгэл” …
-
15 October
14:00 цагаас Чуулганы нэгдсэн хуралдаантай
Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажээ. Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг найман хувьд барихаар төлөвлөсний зэрэгцээ 2013 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ үргэлжлэх болж байгаа юм. Үүнд: “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ, мөн орон …
-
15 October
Дуучин А.Түмэн-Өлзий “МУСТА” болжээ
Энэ сарын 11-нд буюу өнгөрсөн баасан гаригт Уртын дуучин А.Түмэн-Өлзий “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тоглолтоо хийсэн билээ. Түүнээс тоглолт нь эхлэхийн өмнө сэтгэгдлийн сонсоход “Мэдээж маш сайхан байна бөхийн өргөө дүүрэн үзэгчид намайг сонсох гэж иржээ тийм учраас маш сайхан мөн тайван байна. хамгийн гол нь одоо тайзан дээр гараад өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлээ шавхан дуу хоолойгоороо …
-
15 October
Саппорогийн зогсоол дээр зарим чиглэлийн нийтийн тээвэр зогсохгүй
“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан нийтийн зорчигч тээврийн М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд нь хуучин тойрог байхад зориулагдсан төлөвлөлтөөр хөдөлгөөнд оролцож байсан. Цаашид хуучин төлөвлөлтийн дагуу замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна. Тиймээсиргэд зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг …
-
15 October
Боксын ДАШТ-д тулалдах манай тамирчдын оноолт
Казахстаны Алматы хотноо энэ сарын 14-26-ны өдрүүдэд явагдах боксын ДАШТ-ий сугалаа өчигдөр гарчээ. Манай тамирчдын хувьд: – 49 кг-д Г.Ган-Эрдэнэ гоц мөргөн 32-д шалгараад Унгарын тамирчин, Европын аваргын хүрэл медальт Истван Унгваритай учраа таарчээ. Хэрэв хожвол дэлхийн чансааны хоёрт жагсаж байгаа Бразилийн П.Лоуренстай таарах магадлалтай. – 56 кг-д гавьяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Азербайжаны Ж.Чалабиев, Тажикистаны О.Авзалшоев нарын …
-
15 October
“Алтаргана” олон улсын наадам Хэнтий аймагт зохиогдоно
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ОХУ-ын Эрхүү мужийн Соёл , архивын сайд В.В.Барышников болон Эрхүү мужийн Аялал жуулчлалын товчооны захирал Рожкова, ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯамны Соёлын атташе О.К.Рашаева нарыг хүлээн авч уулзах үеэр хоёр тал соёл, спорт, аялал жуулчлалын салбарт хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлов. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ирэх онд Хэнтий аймгийн Дадал суманд 20 дахь жилдээ зохион …
-
15 October
Байнгын хороодын хуралдаантай
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан сонсох; Зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүн; Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд эхэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл