Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 30 September

    Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаяр: Юун эхнэр солих манатай

     Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаярын шинэ амрагаар тодроод байгаа энэ бүсгүйг Баярмаа гэдэг. Царайлаг нуруулаг жүжигчин бүсгүй  Мөрөөдлийн театрт  ороод жил гаруй болж байгаа. Урлагийн салбарт одтой гялалзаж яваа жүжигчин залуутай нэр холбогдож олны овоо хараанд өртөөд байгаа залуу уран бүтээлч хэвлэлээр гараад байгаа шуугиан ор үндэсгүй гэж хэлж байсан. Нэг продакшнд харьяалагддаг бас ч үгүй захиргаанд нь ажилладаг жүжигчний шинэ …

  • 30 September

    Төрийн ордон кино театртай болох нь зөв үү…

    Төрийн ордны урд хэсэгт барилгын их засварын ажил хийж байгаатай холбогдуулан Монгол төрийн түүхийн музейг түр хугацаагаар хаасан. Харин өнөөдрөөс уг музейг нээжээ. Төрийн түүхийн  музей нээгдсэнээр иргэдэд өдөр бүр нээлттэй ажиллах юм.  Мөн  удахгүй Төрийн ордны баганат танхимд  кино танхим ажиллуулах юм байна.  Уг танхимаар түүхийн  баримтат киног үзүүлэх бөгөөд 10 дугаар сарын 3-нд “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр нээх аж. …

  • 30 September

    Өөдрөг үзлийн дууль \өгүүллэг\

    Өнөөдөр та бүхэндээ “Утгын чимэг-2008” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээл С.Пүрэвийн “Өөдрөг үзлийн дууль” өгүүллэгийг хүргэж байна. Энэхүү өгүүллэгт ээждээ шоронгоос захиа бичиж суугаа хүүгийн ухаарал, хүсэл мөөрдлийн тухай өгүүлнэ. Өөдрөг үзлийн дууль Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан …

  • 30 September

    Авлигын эсрэг сайт ажиллаж эхэллээ

    Монголын Залуучуудын холбоо “Залуучууд авлигын эсрэг хамтдаа”, Авлигын эсрэг “Би авахгүй, Би өгөхгүй” зэрэг авилгын эсрэг олон аяныг хэрэгжүүлсээр ирсэн. Тэгвэл энэ удаад тэд авлига хээл хахуулийн эсрэг avliga.mn цахим хуудсыг шинээр үүсгэн байгуулжээ. Уг сайтад иргэд  авлига, хээл хахуулийн талаархи мэдээллийг өгөхөөс гадна ил тод байдлын төлөө үйл ажиллагаа зохион байгуулж байгаа байгууллага, хувь хүний талаарх мэдээ мэдээллийг түгээх …

  • 30 September

    Хятадууд Монгол жолоочийг зодож алсан гэх мэдээлэл нууцлагдаж байна

    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт, Ганц мод хэмээх газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэсэг хятад жолооч монгол жолоочийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироолоо гэх мэдээлэл цацагдсан билээ. Эх сурвалжийн өгүүлснээр монгол жолооч нь хоёр хилийн хооронд нүүрсний машин унаж, зөөвөрлөдөг байсан гэнэ. Энэхүү ажлаасаа болж бүлэг хятад жолооч нарт зодуулж улмаар Хятадын эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй …

  • 30 September

    Toshiba фирм 3000 мянган ажилтнаа цомхотгохоос аргагүй болжээ

    Японы цахилгаан барааны Toshiba фирм 3000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан тухай ВВС мэдээлэв. Гэхдээ зөвхөн телевизорийн үйлдвэрийн ажилчдыг цомхотгож байгаа аж. Хилийн чанадад байдаг гурван үйлдвэрийн хоёрыг нь хааж байгаа учраас ажилчдыг халахаар болжээ. Toshiba фирмийн удирдлагын зүгээс хэлэхдээ Ази, Африкийн орнуудын зах зээлд телевизор худалдаалагдахгүй байгаа юм. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 31-нд компанийн телевизор зэрэг дижитал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн …

  • 30 September

    Хардалтаас болж найзыгаа хөнөөсөн байцаагч бүсгүй

    Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдсон аймшигт хэрэг гарч, хэргийг эмэгтэй хүн үйлдсэн болох нь тогтоогдон дуулиан тарьж байсан билээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн татварын байцаагч асан Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдож, тэрбээр хардалтаас үүдэн Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэйг олон удаа …

  • 30 September

    Толгой нь эргэсэн охид, олгой нь хагарсан засаг

    Манай улсад 1990 оноос хойш  биеэ үнэлэлт гэдэг зүйл цэцэглэн хөгжиж энэхүү үйл ажиллагаа цаг хугацаа өнгөрөх тусам улам нарийн аргатай болж ирсэн. “Муу юм модон улаатай” гэгчээр одоо бүр хүүхнүүдийг зарж зуучилдаг эзэн гэх хүмүүс нь  тэдний үйл ажиллагааг улам дэмжин залуухан охид бүсгүйчүүдийн тархийг угааж буруу замруу татан оруулсаар байна. Хамгийн харамсалтай нь бие үнэлэгчдийн ихэнх нь насанд …

  • 30 September

    Хоёр настай Саудын Араб хүү тураах мэс засалд оржээ

    Хоёр настай Саудын Араб хүү тураах мэс засалд оржээ. Тэрээр 2-хон настайдаа 33 кг жинтэй байсан бөгөөд мэс заслын дараагаар 9 кг хасаж 24 кг жинтэй болсон байна. Гэтэл 2 настай жирийн хүүхэд 12 кг жинтэй байвал хэвийн гэж үздэг байна. Т.Наран

  • 30 September

    Хятадад ял эдлэж буй Монголын гурван иргэнийг шилжүүлэхээ мэдэгджээ

    БНХАУ-д хорих ял эдлэж буй өөрийн улсын иргэдээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтээ энэ оны эхээр Монголын талаас хүргүүлсэн ажээ. Энэ асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн байна. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ талаар Гадаад …

  • 30 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чикаго хотод ажиллав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чикаго хотын улс төр, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын  Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы арга хэмжээ өндөрлөсний дараа тус улсдаа хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравт ордог Чикаго хотод энэ сарын 27-ны өдөр хүрэлцэн ирлээ. Чикаго хотод айлчлах хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус хотын улс төр, бизнесийн төлөөлөлтэй …

  • 30 September

    А.Мурат: УИХ гишүүн Р.Амаржаргал манай жигүүрийг дэмжинэ гэсэн

    УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн А.Мураттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АН-д хэд, хэдэн фракц бий. Гэтэл та бүхэн яагаад жигүүр байгуулахаар болов гэдгээс ярилцлагаа эхлэе? -Намын жирийн гишүүд хэдэн хүнийг даргын албан тушаалтай болгоно гэж сонгоогүй гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Үүнээс гадна намын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй. Доод шатнаасаа эхлээд байна. Намын нэрээр гарч ирсэн нэг сумын …

  • 30 September

    Range Rover-ын 2014 шинэ загвар илүү спорт загвартай болжээ

     Хурд хүчний гайхамшиг болсон Range Rover 2014 шинэ загвараа гаргалаа. Range Rover-ийг анх 2005 онд Хойд Америкийн зах зээлд гаргаснаас хойш энэ машин борлуулалтаараа толгой цохиж эхэлсэн билээ. Мөн бусад улсын зах зээлд ч эрэлт өндөртэй загвар болсон юм. Range Rover –ийн 2014 оны шинэ  загвар спорт шинжийг түлхүү агуулсан гэдгээрээ өмнөх загваруудаасаа онцлогтой. 340–510 морины хүчтэй V6, V8 хөдөлгүүртэй хүчирхэг …

  • 30 September

    “To be or not to be -2013” шоуны анхан шатны шалгаруулалт маргааш болно

        Авьяас, ур ухаан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн олон залуусын мөрөөдлийн гүүр болсон  “To be or not to be” буюу Орших уу, Эс орших уу? театрчилсан шоуны техникийн зөвлөгөөний хурал СУИС-ийн “Оюутан театр”-т болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохиогдож буй шоу нэвтрүүлгийн шалгаруулалтын өмнө болдог энэ хурлаас оролцогчид чухал мэдээллүүдийг хүлээн авдагаараа онцлог бөгөөд төслийг санаачлан зохион байгуулагч UBS телевизийн уран бүтээлчид …