Энэ сарын 24-31-ний өдрийг дуустал автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Эл зохицуулалт нь замын хөдөлгөөний ачааллыг 50 хүртэлх хувиар бууруулж байгаа тухай ЗЦГ-аас мэдээллэж байна. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд нийт 380 мянга орчим автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд үүнээс 300-320 мянга орчим нь нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцдог ажээ. Одоогийн байдлаар улсын дугаарын тэгш сондгой …
Мэдээ мэдээлэл
August, 2013
-
28 August
МУ-ын ерөнхийлөгч БНАСАУ-н сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд энэ жил Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен Монголд айлчилсны 25 жилийн ой тохиож буйг онцолсон юм. Сайд Чой Бу Ил Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч …
-
28 August
Нарантуул захын ажилчид өөрсдөө гал тавьсан байж болзошгүй
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч, тус захад үйл ажиллагаа явуулдаг байсан 300 гаруй иргэд хохирол амсч, нэг хүний амь нас үргэдсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон цагдан хорьж байгаа бөгөөд эдгээр хүмүүс нь “Нарантуул” захад ажилладаг гэнэ. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189.2-т …
-
28 August
МАН-аас “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт эрдэм шинжилгээний уралдаан зарлалаа
Эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчний байр сууринд шилжсэн МАН-ын зүгээс өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндэрлээ. МАН эрх баригчдын муу талыг зүгээр хараад суулгүй бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж улс орныхоо төлөө ажиллах хэрэгтэй гэж үзсэн учир “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт …
-
28 August
Хил хамгаалах Ерөнхий газрынхан дэслэгчээ өмгөөлж, цэргээ буруутгаж байна
Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж буй байлдагч П.Хэнмэдэх даргадаа удаа дараа зодуулж байнга дарамтлуулсны улмаас дөрвөн зүү залгисан хэрэг шуугиан тариад байгаа. Тодруулбал байлдагч П.Хэнмэдэх захныхаа цагаан даавууг оёод сууж байтал дэслэгч Н.Баатар “Чи муу утас хулгайллаа” хэмээн түүнийг зодож зүү залги гэж дарамтлан улмаар дөрвөн ширхэг зүү залгиулсан байдаг. Дээрх үйл явдлыг …
-
28 August
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов маргааш ирнэ
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов маргааш манай улсад айлчлан ирхээр болжээ. Түүний айлчлал энэ сарын 29-31-ний хооронд үргэлжинэ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын …
-
28 August
Хятадад намын эсрэг зүйл хийсэн хүнийг зүгээр өнгөөрөхгүй
Хятад улс даяаршиж байгаа нийгэмдээ Социлист үзэл баримтлалаа хэвээр хадгалахын тулд интернет болон мэдээллийн олон сувгуудад хаалт тависан. Гэсэн ч цаг үе хурдтай хөгжиж хятадын ард түмэн өөрсдийн үзэл бодлоо блог болон интернээтээр илэрхийлэх болсон. Харин хятадын эрх баригчид үүний эсрэг намынхаа сониноор үзэл суртлын ухуулгаа ийнхүү хйижээ. Торуулбал: Хятадын коммунист намын төв хэвлэл “Жэньмин Жибао” сонинд интернэтээр гарч байгаа …
-
28 August
Засгийн газар 1,3 их наяд төгрөгийн “өр” тавьжээ
Монгол улсын Засгийн газар Төсвийн богино хугацааны орлого, зарлагын зөрүү болон бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх зэрэг хэд хэдэн зорилгоор дотоод зах зээл дээр үнэт цаас гаргадаг. Он гарсаар Засгийн газар дотоодын зах зээлд нэг их наяд 376тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Нэгдүгээр сард 145тэрбум, хоёрдугаар сард 60, гуравдугаар сард 270, дөрөвдүгээр сард 70, тавдугаар сард 165, зургадугаар сард 465, долдугаар сард 161, наймдугаар сард 40 тэрбум төгрөгийн үнэ …
-
28 August
ДЭМБ-ын НДББ-ийн захирал сүрьеэгийн тархалтын судалгааг эхлүүлж байгаад баяр хүргэв
Номхон Далайн Баруун Бүсийн Орнуудын “Сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр”-ийг хариуцсан менежер, Сүрьеэгийн лавлах лабораторийн удирдлагууд оролцсон уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо наймдугаар сарын 20-24-ний өдрүүдэд боллоо. ДЭМБ-ын НДББ захирал Шин Юнг Сон уулзалтыг нээж үг хэлэхдээ тус бүсэд сүрьеэтэй тэмцэх ажилд томоохон дэвшлүүд гарсныг дурдлаа. Түүнчлэн Монгол улс тодорхой санхүүжилт гарган сүрьеэгийн тархалтын судалгааг Глобал Сангийн дэмжлэгтэйгээр эхлүүлж байгаад баяр …
-
28 August
Хувиараа такси эрхэлдэг хүмүүс заавал такси компанид татвар төлөх ёстой
Өнөөдөр ШӨХТГ-аас такси үйлчилгээний шинэ төлбөр болон журмын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, ШӨХТГ, Нийслэлийн Тээврийн газар болон такси компаниуд хэлэлцэж такси үйлчилгээний тарифыг 30 хоногийн дараагаас эхлэн км тутмыг 1000 төгрөг байхаар тохирсон байна. Ингэснээр Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж буй 16 аж ахуйн нэгжийн 800 гаруй такси эхний км гэж ялгахгүйгээр км тутамд 1000 төгрөгийн тарифтай болох аж. Харин дуудлагын таксины …
-
28 August
Оюутнуудыг өдрийн 20 мянган төгрөгөөр ургац хураалгана
Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улсын ургац хураалтын комисс, ҮХААЯ-тай хамтран ирэх сарын 1-нээс нийт оюутан залуусыг ургац хураалтын цалинтай ажилд уриалан ажиллуулахаар төлөвлөжээ. Энэ ажил нь их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутны дунд явагдах бөгөөд улс эх орны эдийн засгийг сайжруулах, алдагдалгүй болгох зорилготой гэнэ. Ургац хураалт нь үр тариа, ургац хураалт, жимс жимсгэнэ гэсэн гурван …
-
28 August
Танхай хочит Улсын начин Б.Одхүүгийн хэрэг мөрдөн байцаалтанд буцлаа
Зүлэг ногоон дэвжээн дээр олныг баясган эр бяраа гайхуулагч хүчит бөхчүүд маань араатан адил авирлаж энд тэндхийн баар пабад уусан зүйлээ шингээж чадахгүй хоорондоо хэрэлдэж зодолдсон хэрэг өнгөрсөн онд олонтой гарсан. Энэхүү хэргүүд бөхчүүдийн нэр хүндийг ч ихэд ганхуулсан юм. Улсын начин Б.Одхүү Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Н.Батзаяа нар бааранд архидаадуусан юмандаа хөлчүүрэн хүн зодсон байдаг. Үүнтэй зэрэгцээ Олимпийн …
-
28 August
Соёл урлагийн салбар үнийн ялгаваргүйгээр үйлчилнэ
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг. Сүүлийн 3 жилийн дундажаар 464,145 жуулчин манай оронд ирснээс Монгол оронд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байна. Дээрх жуулчдын …
-
28 August
Чанаргүй зээл жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт гарлаа
Монголбанкны долоодугаар сарын сүүлийн тайлангаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн 93.2 хувийг хэвийн зээл эзэлж байгаа гэсэн мэдээ гарчээ. Түүнээс 1.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, таван хувийг чанаргүй зээл эзэлжээ. Чанаргүй зээлийн хувьд нийт зээлд эзэлж байгаа хувь нь жилийн өмнөхөөс 0.2 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Одоогоор чанаргүй зээлийн хувь өссөнийг эдийн засагчид импляцийн өсөлттэй холбоотой гэж үзэж байна. …
-
28 August
Манай 4 жудоч дэлхийн аваргын татамиг орхив
Бразилийн Рио-де-Жанейро хотноо үргэлжилж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр болж, Монголын дөрвөн жүдоч дэлхийн аваргын татамид зодоглосон ч шагналын тавцанд гарч чадсангүй. Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн медальтнууд тодорсон юм. 66 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Мияарагчаа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Коста Рика улсын тамирчин Йан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл