Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 9 August

    МИАТ-ийн Ч.Хоролсүрэн хагалгаанд оржээ

       МИАТ-ийн экс удирдлагууд болох Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн нарын тэргүүтэй долоон хүн шүүхээс 11-13 хорих ял сонсч, өдгөө ялаа эдэлж байгаа билээ. Шүүгдэгчид болон өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандчихаад байгаа. Гадаадын банкаар дамжуулан онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт Ч.Хоролсүрэн буруудаж, тэрбээр шүүх хурлын үеэр ч “Эдгээр хүмүүс надад чирэгдчихлээ. Тиймээс эдний ялыг хөнгөлж өгнө үү. Би улсад учруулсан …

  • 9 August

    10 мянган морьтон монголчуудын их жагсаал эхэллээ

         Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх 3000 морины уралдаан, үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10 мянган морьтны жагсаал хийх арга хэмжээ Хүй долоон худагт эхлээд байна.   Монголын морин спорт, уяачдын холбоо зохион байгуулж буй бөгөөд уг арга хэмжээ өнөөдөр Хүй долоон худагт “10 мянган морьтон монголчуудын их жагсаал”-аар эхэллээ. Монголын үндэсний өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчилан …

  • 9 August

    ХХЕГ-ын урдах уулзварыг өнөө орой хаана

       Доржийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөө орой буюу 8 сарын 09-ний 22 цагт Хил хамгаалах ерөнхий газрын уулзвар хэсгийг хаахаар боллоо. Уулзварын хучилтыг хийснээр 8 сарын 13-ны өглөө хөдөлгөөнийг нээнэ. Доржийн гудамж  нь Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх зам юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

  • 9 August

    Цэцэрлэгүүд хүүхдүүдийн эрүүл мэндийн ерөнхий мэдээллийг өрхийн эмнэлгүүдээс авна

     Өнгөрсөн жил эцэг эх­чүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж хонон өнжин дугаарлах тохиолдол гарч бай­сан. Чоно борооноор гэг­чээр үүнийг далимдуулан авлига ч нэмэгдсэн. Ха­рин энэ жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдах талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяраас тодрууллаа.   -Цэцэрлэгийн бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ? -Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 19-28-нд явуулах шийдвэрийг БШУЯ-наас гар­гасан. -Өнгөрсөн хавар цэцэр­лэгүүдэд хамран сургах тойрог тогтоосон. …

  • 9 August

    Ленийн музейг төрийн өмч болохыг дахин тогтоолоо

    Өнөөдөр болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас МАН-ын өмчит Лениний музейг төрийн өмч болохыг тогтоосон байна. Ийнхүү хоёр шатны шүүх хурлаар Лениний музейг төрийн өмч хэмээн баталчихсан тул одоо МАН дахин өмчлөлийн маргаан дэгдээхгүй биз. Гэсэн ч МАН орлогын эх үүсвэрээсээ хагацахгүйн тулд дээд шүүхэд давж заалдах юм бол “Үлэг гүрвэлийн музей” барих ажил дахин удаашрах юм. Л.Бадрах ugluu.mn

  • 9 August

    Яндангийн утаа шүүгчийг энэ жилээс олгохгүй

     Нийслэлийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хорооллын айлуудын яндангийн утаа бүрдүүлдэг гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос   гаргасан байдаг.  Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллуудыг байршлаас нь хамааран хязгаарлалтын 3 бүс болгон хувааж, айл өрхүүдийг утаагүй зуух, боловсруулсан түлшээр хангах, эрчим хүчний үнээс хөнгөлөх зэргээр  хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар …

  • 9 August

    Louis Saha хөл бөмбөгийн карьертаа цэг тавьлаа

    Нэгэн үе Fulham, Manchester United, Everton клубүүдэд амжилттай тоглож явсан Louis Saha өөрийн 35 насны төрсөн өдрөөрөө хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа Twitter-ээрээ дамжуулан мэдэгдсэн байна. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэрээр зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэхдээ “Өнөөдөр би 35 нас хүрч байна. Надад баяр хүргэж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлэхийн сацуу өнөөдрөөр миний хөлбөмбөгийн тоглогчын карьер өндөрлөж байгааг …

  • 9 August

    Америк зураач “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ нээнэ

    Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургууд тавигдах аж. Сюзан Фокс нь дэлхийн үзэсгэлэнт байгаль бүхий улс орнуудаар аялах дуртай бөгөөд сюрреалист уран бүтээлчид дунд чамгүй нэр хүндтэй юм. “Миний Монгол” нэртэй тус  …

  • 9 August

    Дуучин Д.Болд 200 мянган төгрөгийн тасалбартай тоглолт хийнэ

    Хамгийн хөдөлмөрч, дайчин уран бүтээлж хэмээн нэрлэгдэх болсон Төрийн соёрхолт, дуучин Д.Болд VIP тоглолт хийх гэж байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан фенүүддээ зарласан билээ. Тэгвэл тэрээр эл тоглолтоо энэ сарын 17-ны 19:30 цагаас  зайсангийн “Bella Vesta” хотхонд байрлах RioGrandeLounge-д “BOLD UNPLUGGED NIGHT” нэртэй хийхээр болсон аж. VIP тоглолтыг 40 хүн л үзэх боломжтой бөгөөд тасалбар нь 200,000 төгрөг юм байна. Лавлах утас: 88112598 …

  • 9 August

    Уул уурхайн нөхөн сэргээлт хэмээх “гурилдалт”

     Алдарт Д.Нацагдорж нэ­гэнтээ  “Уурхай баялгийн охь болсон олон уул да­ваа­нууд” хэмээн дуу алдан шү­лэг­лэсэн  алт, эрдэнэсийн өлгий  Монгол нутаг  өнөөдөр “Хүн, мал унаж үхсэн, хоосон гуу жалганууд,  эрдэс баялгийг нь ухаад ав­чихсан уурхайн хаягдал овоол­гууд”  газар сайгүй багшир­сан, хөөрхийлөлтэй нутаг болжээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбатын санаачилсан “Алт” хөтөлбөр 20 жил  хэрэгжихдээ  би­дэнд багагүй өгөөжөө өгсөн нь үнэн. Гэхдээ онгон, …

  • 9 August

    Дэлгүүрийн хамгаалагч үйлчлүүлэгчээ зодож, хүнд гэмтээжээ

    Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Тааз” дэлгүүрийн хамгаалагч Б нь тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан Б-г шалтгаангүйгээр зодож танхайрчээ. Хамгаалагч эр үйлчлүүлэгчийн нүүрэн тус газар нь олон удаа хүч­тэй цохин үү­дэн шүднүүдийг нь хугалж, тол­гойд нь хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор уг хэрэгт эрүү үүсгэн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. Г.Сонор ugluu.mn

  • 9 August

    Цахилгааны үнийг нэмж болохгүй

       УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Улсаас нэмэгдэл татаас авдаг хэрнээ үнээ нэмсэн нь буруу   Эрчим  хүчний зохицуу­лах хорооноос энэ долоо хоногийн даваа гарагаас цахилгааны шинэ тариф мөрдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийг иргэд эсэр­гүүцэж, манай сонинд өөрс­дийн санал хүсэлтээ илэр­хийлсэн юм. Тэдний үзэж буйгаар хэрэглэгчдийг үр ашигтай цахилгааны хэрэг­лээнд шилжүүлэх зорилгоор ялгаатай тариф тогтоосон гэж байгаа ч 150 кВт хүртэл хэрэглээтэй, цахилгаан бага …

  • 9 August

    Ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаана

    “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Дархан Минж”-ийн буюу ХӨСҮТ-ийн баруун урд, Бөхийн өргөөний, Тасганы овооны, Х хорооллын, 25-р эмийн сангийн, I хорооллын арын, III, IV хорооллын эцсийн, Ажилчны гудамжны гэсэн найман уулзварыг шинэчлэх ажил үргэлжилж байгаагаас ирэх долоо хоногт хоёр уулзварт зам хаах юм. Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн …

  • 9 August

    Хойд Солонгосчууд худалдааны чөлөөт бүсийг хаахгүй гэлээ

    Хоёр Солонгосын хамтран байгуулсан Хойд Солонгос дах худалдааны чөлөө бүс Кесонгкунгданыг дахин нээн ажиллуулах  талаар хийгдэж байсан 6 удаагийн хэлэлцээр амжилтгүй болж дуусаад байгаа билээ.  Хойд болон Өмнөд Солонгосын талуудын бие биедээ тавьж буй шаардлагууд хэн хэнийхээ хүсэн хүлээж буй үр дүнг өгөхгүй байгаагаас болж хэлэлцээрт хүрч чадахгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тал өнгөрсөн 7  сарын 28-нд дахин  …