Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 7 June

    Ц.Оюунгэрэл сайд урлагийн төрөл зүйлээр “брэнд” бий болгох үүрэг өгчээ

     Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, Шинэчлэлийн Засгийн газраас энэ салбарт эхлүүлсэн шинэчлэл, хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Шинээр байгуулагдсан энэ яамыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “монгол брэнд яам” хэмээн тодотгож, үндэсний брэндүүд бий болгон дотоод гадаадад таниулах том хариуцлага хүлээлгэсэн. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд уналтад орсон соёлын салбарын бодлогыг өнөөгийн нийгмийн харилцаанд …

  • 7 June

    Гуйланч амьдралтай Монгол минь яана даа

     Уг нь сүмбэн цагаан ху­­руутай баймаар гартай нэгэн бүсгүй 500 төгрөг ху­далдагчид туниа муутайхан сарвайхад эрхий долоовор хурууных нь арьсны ширхэг бүрт хир шигсэн харагдав. Худалдагч ижил хэмжээтэй тавьсан элэг бөөр, гургалдай, зүрх, уушги, гүзээ гээд ёстой л “Жижиглэн” нэрэндээ зо­хисон, эгнүүлж өрсөн “өвдөл, цөвдөлхөн” дээгүүр харц гүйлгэснээ нэгийг авч гялгар уутанд хийв. Тэгснээ лангууны доор тавьсан жи­жиглэж буй үхрийн …

  • 6 June

    Ерөнхий сайд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 12:00 цагаас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг Магнай трейд ШТС дээр болох юм. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд нар оролцоно. БНХАУ-аас “Мон-93” шатахууныг инпортоор оруулж ирсэнтэй холбоотойгоор үнийн асуудал хямдрах боломж байгааг Засгийн газраас өмнө нь мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар олон нийтэд …

  • 6 June

    ҮЭ-ийн шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн мэндчилгээ ирсээр байна

     МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Амгаланбаатарт түншлэгч байгууллагууд, ҮЭ-ийн шат шатны байгууллагуудын мэндчилгээ тасралтгүй ирсээр байна. Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар түүний ажилд амжилт хүссэн байна. Х.Амгаланбаатар нь ҮЭ-ийн бодлогоор бэлтгэгдсэн, цөөн тооны хүчтэй лидерүүдийн нэг юм. Тэрбээр ойрын жилүүдэд МҮЭХ-ны бүтэц, бүрэлдэхүүнийг эргэн харж, анхан болон дунд шатны нэг­жүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарна хэмээн мэдэгдсэн. Мөн …

  • 6 June

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм. Тохиолдож болох эрсдэл, аюулаас …

  • 6 June

    Интерпол Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжлаагүй байна

    Сүүлийн үед улс төрийн авдитага холбоотой  олон нийтийн анхаарлыг татсан  авлигын  хэргүүд ар араасаа цуварч илрээд байгаа тухай холбогдох газрууд мэдээлээд байна. Ажиглаад байхад эдгээр хэргүүд ихэвчлэн  МАН-ын гишүүн, өмнөх Засгийн газарт төрийн өндөр алба хашиж байсан эрхэмүүдтэй холбоотой  хэрэг байгаа юм. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар  Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан эдгээр хэргийг шалгаж явцад  зориудаар дуулиан тарьж, олон нийтийн  …

  • 6 June

    Б.Буджаргал: Эрийн гурван наадам олигархиудын зугаа цэнгэл болсон

    “Монгол Үндэстний Хүсэлд Нэгдэх Хөдөлгөөн”-ий тэргүүн, Онлайн парламентын төлөөлөгч Б.Буджаргалтай өнөөдөр олон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа баяр наадмын төсвийн талаар ярилцлаа. -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Онлайн парламентын төлөөлөгчид саяхан наадмын төсвийн талаар маш чухал асуудлыг хөндөж хэвлэлийн бага хурал зарласан. Үүний талаар дэлгэрэнгүй ярилцмаар байна. -Энэ жилийн улсын баяр наадмын төсөв 50 тэрбум хүрч байгаа нь …

  • 6 June

    АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРАА 6 САРЫН 10 ХҮРТЭЛ ТОРГУУЛЬГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

     Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат 2013 оны 3 дугаар сарын 1-ээс 5 сарын 31-ийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. “Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуулинд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто …

  • 6 June

    Үндэсний супер лигт “Танан Гарьд” баг аваргалав

     МҮСБХ-с зохион байгуулж байгаа Үндэсний Супер Лигийн тэмцээний Аваргаар “Танан Гарьд” баг тодорлоо. Тэд өчигдөр болсон тоглолтонд “SBL Хүлэгүүд” багийг 91:82-ын харьцаатай хожсон байна. Мөн Финалын Үнэ цэнэтэй тоглогчоор “Танан Гарьд” багийн О.Ууганбаяр тодорчээ. “Үндэсний Супер лиг”-ийн тэмцээн бүтэн дөрвөн сар гаран үргэлжилсний эцэст өчигдөр Аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт явагдлаа. Энэ тоглолтонд “Танан Гарьд” баг хожвол, цувралд хожиж, …

  • 6 June

    “Саусгоби сэндс”-ын гадаад удирдлагуудын хэрэг прокурорт шилжжээ

     “Саусгоби сэндс” компанийн  удирдах албан тушаалд ажиллаж байсан ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филлипин улсын иргэн Кристобал Г.Дэвид,  Хилашион, В.Кажуком нарт гадаад иргэдэд холбогдох татвараас зайлсхийсэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.   Хэргийг эргэн сануулахад, “Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан …

  • 6 June

    Нийслэлийн оюутны холбоо 20 мянга гаруй залуусаас санал авах аян эхлүүлээ

     Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар , Нийслэлийн оюутны холбоо хамтран Улаанбаатар хотод суралцаж, ажиллаж амьдарч буй нийт оюутан суралцагсад, залуусын дунд “Надад нэг санал байна аяныг” өрнүүлж байгаа юм. Нийтдээ 20 гаруй мянган залуусаас саналыг  ил захидал хэлбэрээр  авах бөгөөд  тэдгээрээс гарсан гол   саналуудыг нэгтгэн ирэх жилүүдэд  НЗДТГ ажлын төлөвлөгөөнд оруулж ажил болгох зорилготой гэнэ. Эдгээр нь ард иргэдийнхээ  дуу …

  • 6 June

    Монгол орныг цөлжилт “эзэлсээр” байна

     Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижиж нарийн түвэгтэй асуудал болоод байна. НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын хөрсний онцлог, бэлчээрийн байдал, цөлжилтийн тархалтыг тооцоолон гаргасан байна. Уг тооцоонд Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхлалт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдана гэжээ. …

  • 6 June

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

     УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Газрын тосны бүтээгдэхүүнийг гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийгУИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцууллаа. Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд нь татвараас …

  • 6 June

    “Хар Хун” киноны бүжигчид Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулна

     Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжигчид Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулах гэж байна.“Америкийн Бүжгийн Одод” нэртэй уг тоглолт энэ сарын 13, 14–ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох юм. Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан уг тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжгийн Хар болон Цагаан Хунгийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга …

  • 6 June

    Л.Гантөмөр хуурамч дипломтой тэмцэнэ

     БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр МУИС-ийн оюутнуудтай уулзаж, боловсролын шинэчлэлийн асуудлаар саналаа солилцсон байна. Тэрээр сургуулиуд дэргэдээ зөвлөх үйлчилгээ өгдөг, судалгаа хийдэг, хандив авдаг, цаашдаа мөнгө олдог болох хэрэгтэй гэдгийг ч онцолж, оюутнуудын сурч байгаа хөтөлбөрийн 30 хувийг дадлага болгохоо дуулгасан байна.  Жил бүр хуурамч дипломын асуудал яригддаг. Тиймээс хуурамч дипломны бизнес, хууль бус ажиллагаатай тэмцэхээ мэдэгдсэн байна. Т.Түвшин Ugluu.mn