Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 10 July

    “Автобус-1”-хэн ажил хаясан ч үйлчилгээ хэвийн үргэлжилж байна

    Маргааш Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр болох гэж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус нэг” ОНӨҮГ-ын ажилчид ажил хаях тухай тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл гаргасан. Гэсэн ч нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Учир нь, “Автобус нэг” ОНӨҮГ нь 11 чиглэлд нийтийн …

  • 10 July

    Чуулганы хүндэтгэлийн хуралдаан ордны гадна болно

     Улсын их хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 11.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар Чингисийн хөшөөний гадаа эхэлнэ. Чуулганы хуралдаан анх удаа Чингисийн хөшөөний гадаа буюу Сүхбаатарын талбай дээр болох гэж байгаагаар онцлог болоод байна. Мөн чуулган 14.00 цагаас Батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож, хаврын ээлжит чуулганы хаалт болно. УЛСЫН ИХ ХУРЛЫН …

  • 10 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол морин цагт эхэлнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. Түүхэндээ анх удаа Сүхбаатарын талбайд, иргэд, сонгогчдынхоо өмнө төрийн тэргүүн нь тангараг өргөж байгаа энэхүү үйл явдлын гэрч болох боломж хүн бүхэнд нээлттэй юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 11.40 цагт буюу монголчуудын билгэшээн дээдэлдэг Морин цагт эхэлнэ. Энэ өдөр мөн Сүхбаатарын талбайд УИХ-ын чуулганы хүндэтгэлийн чуулган болж, Төрийн далбааны өдрийг хамтатган тэмдэглэх …

  • 9 July

    Хятадын коммунист намын гишүүнтэй уулзлаа

     Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга  Д.Тэрбишдагва БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн,  Жао Лэзиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Жао Лэзи хэлэхдээ танай сайхан монгол оронд анх удаа айлчилж байгаа энэ үед онцгоцноос буухад бороо орсонд үнэхээр их билэгшээж байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг  …

  • 9 July

    Ерөнхийлөгч “Шударга ёс” эвслийн гишүүдийг онцгойлон шагнахын учир юу бэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдөр төрийн одон медаль, шагналын хурыг буулгалаа. Түүний захирамжаар шагнагдсан боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэрийн салбарынханд тэрээр өөрөө шагнал гардуулсан бол түүний захирамжаар шагнагдсан УИХ-ын гишүүдийн шагналыг спикер З.Энхболд гардуулан өглөө. УИХ-ын гишүүдэд өгсөн төрийн одон медалийн хувьд онцгой гэмээр …

  • 9 July

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгпэхүүний үнэ 0,5 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 7-р сарын 3-ны байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх …

  • 9 July

    Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын гишүүдийг төрийн одон медалиар шагналаа

     Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2013 оны долдугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар зарлигаар УИХ-ын зарим гишүүнийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2013.07.9/ гардууллаа. УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Цэрэндашийн Цолмон нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Догсомын Батцогт, Гантөмөрийн Уянга нарыг Алтангадас одонгоор, Зангадын Баянсэлэнгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. Мөн …

  • 9 July

    Б.Галаарид Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнууллаа

     Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээв. Тэдний дотор Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын урчуудын эвлэлийн …

  • 9 July

    Ерөнхийлөгч Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

      Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүст Монгол Улсын ардын болон гавъяат цол, төрийн одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ардын багш …

  • 9 July

    Энхтайван өргөө, Намьяанжугийн гудамж дагуух ил хоол, хүнсний худалдааг зогсоолоо

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Ариун цэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2, 15.2.6, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 52 дугаар зүйлийн 52.5 дугаар хэсэг, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа холбогдох …

  • 9 July

    “Автобус-1”-ын ажилчид маргаашнаас эхлэн ажил хаяна

     Маргааш өглөөний 06:30 цагаас эхлэн “Автобус-1” компаний 400 орчим жолооч, кондуктор ажил хаялт зарлахаар болжээ. Энэ талаар “Автобус-1” компаний ҮЭ-ийн дарга Н.Баттөрөөс тодрууллаа. Ажил хаялт зарлах болсон нь байгууллагын удирдлагуудын ажилчдын цалингаас хууль бусаар шимтгэл авч байгаатай холбоотой юм байна. Тодруулбал, Компаний удирдлагууд үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ажиллахаас татгалздаг бөгөөд ажлын дотоод журмыг зохицуулах “Хамтын гэрээ”-г одоо болтол байгуулаагүй. Мөн ажилчдын …

  • 9 July

    Хоёрдугаар ээлж хоолондоо

     Ардын намыг анхнаас нь үгээгүйчүүд үүсгэн байгуулсан түүхтэй. Түүхийг нь ажиглахад үгээгүйчүүд хувьсгал хийж, үр дүнг нь үндэсний баячууд завшдаг олон улсын ажилчны хөдөлгөөний түүхийг давтсан дүр зураг харагдана. Олон жил муулсан капитализмдаа нэгэнт шилжиж байгаа болохоор үндэсний хөрөн­гөтнүүд үүсч гадаадын капитал, мөнгө хүүлэгчид, дотоодын олигархуудтай сүлбэлд­сэн  төрийн эрхийг мөн­­­гөөр авдаг сүлжээнд орсныг гайхах хэрэггүй. Ардчилагчдад итгэсэн сон­гогчид 1996 онд …

  • 9 July

    Б.Ачитбилэг улсын дээд амжилтыг шинэчилжээ

    “Казань-2013” дэлхийн оюутны Универсиад наадмын хөнгөн атлетикийн 100 метрт хурд сорьсон манай ойрын зайн гүйгч Б.Ачитбилэг 10,71 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг 27 жилийн дараа шинэчилсэн юм. 1986 онд өдгөө Спортын Бэлтгэлийн төвийн дэд даргын алба хашиж буй Ц.Одонбаяр 10,76 үзүүлэлтээр улсын рекорд тогтоосон нь удаан жил ноёрхсон юм. Яг тэр жил Ачитбилэг төрсөн аж. Өнөөдөр Монголын хамгийн хурдан …

  • 9 July

    Зохиолчдыг Төрийн дээд одон медалиар шагнав

      Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улсаа нэгтгэсний 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим зохиолчид төрийн дээд одон медаль болон МЗЭ-ийн шагналаар шагнагдсан баяртай үйл явдал боллоо. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Нагаанбуу, Б.Туяа нар шагнагдсан бол Алтангадас одонгоор П.Батхуяг, Ш.Сүрэнхор нар, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н.Бадамжав, Н.Мандал, Ч.Норовсүрэн нар шагнагдсан …

  • 9 July

    Нийслэлийн ойролцоо эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх шаардлагатай

     Хүн амын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнд мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүн ордог. Монголчууд  бидний нүүдлийн амьдралд тохирсон аж ахуй бол мал аж ахуй. Тиймдээ ч өдгөөг хүртэл бэлчээрийн мал аж ахуй манай улсын гол үйлдвэрлэл байсаар ирсэн. Гэхдээ нийслэл хот өргөжин тэлж, суурьшмал байдалд шилжихийн хэрээр бэлчээрийн мал аж ахуй хоцрогдох, амиа аргацаасан шинжтэй болох хандлагатай байна. Нийслэл хот 470.4 …