Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 15 October

    Д.Баяржаргал: Хүүхэд буудуулсан хэргийн газарт ажиллаж байна

    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутагт арван настай хүүхдийг буудаж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Хэргийн талаар тус аймгийн Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Баяржаргалаас тодрууллаа. -Өндөр-Улаан суманд өчигдөр/ уржигдар/ харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Манай Ажлын хэсэг газар дээр нь очоод шалгаж байгаа. Дуудлага ирэхдээ “Сум алдчихлаа” гэсэн байдаг. -Дуудлага …

  • 15 October

    Ч.Ундрам: Төсөвт гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлын жагсаалт алга

    УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.10.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийн үеэр Ч.Ундрам гишүүн дараах байр суурийг илэрхийлэв.

  • 15 October

    М.Чинсанаа: “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд нийслэл хэрхэн оролцож, нэгдэж байна вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг …

  • 15 October

    Маргааш зах, худалдааны төвүүд амарна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авахтай холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа. Уг А/785 тоот захирамжид  соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,  гадаа болон битүү талбайд үйл …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2021 оны 10 сарын 15-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 …

  • 14 October

    Монгол Улсад 123 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна

    Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 351, хөрөнгө оруулах хэлбэрээр 1834, хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6239, гэр бүлийн зорилгоор 4293, суралцахаар 476, цагаачлах хэлбэрээр 1921, түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна.     Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар  гадаадын 9584 иргэнд визийн …

  • 14 October

    Л.Оюун-Эрдэнэ:Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын чуулганы хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна. Монгол Улсын хүндэт иргэд ээ!Монгол Улсын Ерөнхийлөгч өө!Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,  Монгол Улсын Засгийн …

  • 14 October

    Б.Бямбадорж:Ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан

    НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр нийслэлийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг хэллээ. Мөн Нэгдсэн шуурхай штабын нарийн бичгийн …

  • 14 October

    Н.Сугар:Хүнд өвчтөнүүдийн тоо 1522 болж нэмэгдсэн

    НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:Өдөрт дунджаар 720 хүн эмнэлэгт хэвтэж, 670 хүн эмнэлгээс гарсан байна. Энэ нь орны эргэлт удаашралтай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт …

  • 14 October

    Б.Бямбадорж: Олон ажилтантай албан байгууллагуудад захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна

    НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн шуурхайн штабын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө.  НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд ““Ковид-19”-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөрт дунджаар 3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 …

  • 14 October

    Х.Нямбаатар:БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсны улмаас боомтын үйл ажиллагааг зогсоосон

    БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн “Ковид-19” халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоолоо. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар” Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай утсаар холбогдлоо. Хил хамгаалах байгууллагаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсан тул 30 гаруй …

  • 14 October

    Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй

    Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн  Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, …

  • 14 October

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ: А.Нямдаваа Математик-Алт , Мэдээлэл зүй-Мөнгө /Сант сургууль/М.Өнөболд Математик-Алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/Ц.Сайханбилэг Математик- Мөнгө  /Сант сургууль/О.Мишээл Математик-Мөнгө  /Шинэ Монгол сургууль/Э.Тэргэл Биологи-Мөнгө /Орчлон сургууль/О.Тэмүжин Хими-Мөнгө /Орчлон сургууль/Б.Гэрэл Хими- Мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/Б.Батсамбуу Математик-Хүрэл /Олонлог төв сургууль/Д.Энэрэлт …

  • 14 October

    М.Мөнгөнтулга: Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд явагдана

    НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа. -2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг …

  • 14 October

    Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран …