Мэдээ мэдээлэл

April, 2022

  • 21 April

    Гандантэгчэнлин хийдэд 10 жилийн дараа тооллого хийж, эд зүйлсийн бүртгэлийг цахимжууллаа

    Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Соёлын яам Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан юм. Энэ удаагийн …

  • 21 April

    Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана

     “Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан боллоо. Өнөөдөр барилдсан манай таван бүсгүй орой 18:00 цагт  медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Тодруулбал, 50 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алт, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм.  Тэгвэл 53 кг-д …

  • 21 April

    Чөлөөт бөх : Э. Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

    “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж болж байна. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хагас шигшээ барилдаанд Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Кыргызстаны Мээрим Жуманазаровад 2:7-гоор ялагдлаа. Ингэснээр манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны Мадина Бакбергеноватай барилдахаар болов.

  • 21 April

    Сурагчдын “Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн гуравдугаар сарын 1-нд эхэлсэн. Тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” төрийн бус байгууллага, Монголын шүүгчдийн холбоотой хамтран зохион байгуулж буй. Тэгвэл өчигдрөөс шилдэг 90 багийн шигшээ тэмцээн бага насны ангиллаар эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл …

  • 21 April

    Монгол, Итали Улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр байгууллаа

    Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийж байгаа Соёлын сайд Ч.Номин 4-р сарын 19-ны өдөр тус улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефанотой хоёр талын албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол, Италийн харилцаа, тэр дундаа соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн …

  • 21 April

    2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

       Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.04.20) нэгдсэн хуралдаан 14 цаг 10 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.      Хуралдааны эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. …

  • 20 April

    НД-ын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав

     Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  Тус хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Б.Бейсен нар 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр …

  • 20 April

    Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн тоог 60 хувь бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өнөөдөр (2022.04.20) өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сард баталснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хууль …

  • 20 April

    “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байгаа юм. Тэмцээний зохион байгуулалтад НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран оролцож буй. Энэ талаар тус тэмцээний Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Азийн аварга шалгаруулах тэмцээн …

  • 20 April

    2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

    Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.04.20/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад …

  • 20 April

    УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хөгжлийн банкны асуудлыг Хянан шалгах түр хороог даргална

    Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр 09 цаг 20 минутад 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ даргалж, Монгол …

  • 20 April

    Төсвийн тодотгол:НДШ-ийн 50 хувийг 1 сая төгрөгөөс доош цалинтай ажилтанд буцаан олгоно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Юуны өмнө, хөрш орнуудад эрчимжээд буй цар тахлын нөлөө болон зэвсэгт мөргөлдөөний хямралт байдлаас үүдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилго бүхий “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг яаралтай горимоор баталж …

  • 20 April

    Дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

    Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж …

  • 20 April

    Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг иргэдэд олгоход хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь дэлхий нийтийн өмнө санаа …

  • 20 April

    Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо. Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын …