Мэдээ мэдээлэл

April, 2022

  • 26 April

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооний гишүүд өнөөдөр  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ажиллалаа. 2022 оны 1-р улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь 76 ажил олгогчийн 1491 ажлын байрны захиалгыг төвлөрүүлсэн бол 361 ажил хайгч иргэнийг бүртгэж, 339 иргэнийг тохирох ажлын байранд зуучилжээ. Үүнээс  204 иргэн ажилд орсон байна. Халамжаас хөдөлмөрт зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “сургалт хөгжлийн” …

  • 26 April

    Хүүхдүүдийг цахим халдлагаас хамгаалцгаая

    Цар тахлын улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа нь  уртассан. Хэрэглээ нэмэгдэх тусам цахим орчин дахь дээрэлхэх, дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, интернет тоглоом зэрэгт уруу татагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ интернет хэрэглээг хянах, анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай өнөөдөр санамж бичиг байгууллаа. …

  • 26 April

    А.Ариунзаяа: 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.  Тэрбээр, “Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн …

  • 26 April

    “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Хөтөлийн цемент шохой” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тогтоолын төсөлд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар …

  • 25 April

    Хөвсгөл аймгийн сурагчид ЭЕШ-ын сорилд хамрагдлаа

    УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “Оюунлаг Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрд тэгш боломж ЭЕШ-2022” сорилыг амжилттай зохион байгууллаа. Сорилд Хөвсгөл аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж байгаа 1500 орчим суралцагч хамрагдсан юм. Эхний шатны шалгаруулалт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр болсон бол хоёрдугаар шатанд сургууль бүрээс шалгарсан 3-5 шилдэг сурагч буюу 112 …

  • 25 April

    С.Одонтуяа:ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гаригийн /2022.04.25/ хуралдаанаараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн …

  • 25 April

    “Хөх тавилан” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

    Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны киног бүтээжээ. Киноны ерөнхий продюсероор Б.Пунсалмаа, найруулагчаар Б.Алтантуяа, В. Агар, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нарын уран бүтээлчид ажилласан юм. Тэгвэл “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин …

  • 25 April

    МУГЖ Г.Ариунбаатар Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучнаар шалгарлаа

    “Чингис Хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучин болжээ. Энэ талаар тэрээр “Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг “Bravo” шагнал гардуулах ёслолын Дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж, ялалт байгуулж энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон мэдээг хүлээж авлаа. Өмнө нь манай нэрт дуучин Э.Амартүвшин хүртэж байсан юм. …

  • 22 April

    “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын зохион байгуулах хорооны гишүүнээр Н.Оюунбат томилогдов

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод болсон Азийн Паралимпын Хорооны XXVII дахь чуулганы үеэр “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын бэлтгэл ажлыг хангах зорилгоор тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүдийг Наадмын зохион байгуулах хороонд томилох шийдвэрийг гаргажээ. Азийн паралимпын наадмын зохион байгуулах хороонд манай улсаас Биеийн тамир, спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат томилогдсон байна. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй наадмыг зохион …

  • 22 April

    Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл сонгогдлоо

    Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, удирдлагын багаа сонголоо. Холбооны ерөнхийлөгчөөр “Энержи Ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл 100 хувийн саналаар сонгогдов. Мөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд 10 хүн өрсөлдсөнөөс гавьяат тамирчин Т.Түвшинбаяр, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, “MCS Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир, Монголбанкны төлбөр тооцооны газрын захирал Э.Анар нар сонгогдов. …

  • 22 April

    Чөлөөт бөх: Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдана

    “Улаанбаатар-2022” насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын тойргийн болон хагас шигшээд барилдаан өндөрлөлөө. Өчигдөр Монголын таван бүсгүй медалийн төлөө барилдсан бол өнөөдөр үдээс хойш 18:00 цагт мөн л бүгд медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав. Хагас шигшээд 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Хулан ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны хашир туршлагатай бөх …

  • 22 April

    Чөлөөт бөх:Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

    “Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий 68 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э. Дэлгэрмаа Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль зүүв. Тэрбээр 2020 онд Шинэ Делид хүрэл, 2021 онд Алматыд мөнгө, энэ жил эх орныхоо дэвжээнд хүрэл медаль хүртээд байна. Э.Дэлгэрмаа медальтай …

  • 22 April

    Чөлөөт бөх: Х.Болортуяа хагас шигшээд шалгарав

    Азийн АШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Х. Болортуяа хэсгийн эхний барилдаандаа Казахстаны Нулифар Раймоваг 8:2-оор ялсан. Тэгвэл хэсгийн хоёр дахь барилдаанаа 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Хён Жутай хийж 6:2-оор ялснаар хагас шигшээд шалгарав. Манай бөх хэсгээ тэргүүлэх үгүйгээ шийдэх сүүлийн барилдаанаа өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга …

  • 22 April

    ААШТ:Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Б.Шоовдор нар мөнгөн медаль хүртлээ

    Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаан өчигдөр боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо. Гурван жилийн өмнө нь нутгийнхаа дэвжээнд 23 хүртэлх насны ангилалд түрүүлж байсан тэрбээр өчигдөр финалд “Осло-2021” …

  • 21 April

    “Шувууны үүр”-ийг нээлттэй болгоно

    2008 оны зуны олимп болон 2022 өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж чадсанаар Бээжин хот олимпын хот болсон.  Тус хоёр олимпын нээлт болон хаалтын ёслол нь Бээжингийн үндэсний биеийн тамир спортын талбай “Шувууны үүр”-т зохион байгуулагдаж байсан.  Харин тавдугаар сарын нэгнээс эхлэн Шувууны үүр олон нийтэд нээлттэй болгоно.  Ийнхүү жуулчид хос олимпыг зохион байгуулсан газартай урьдын адил танилцах боломжтой болжээ.