Мэдээ мэдээлэл

February, 2022

  • 18 February

    Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 319 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 …

  • 18 February

    Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 дугаарын утсанд 280 дуудлага хүлээн авчээ

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 …

  • 18 February

    О.Сумъяасүрэн:Энэ онд импортоор хүнсний улаан буудай авахгүй байхаар шийдвэрлээд байна

    Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэнтэй ярилцлаа. -Энэ жил манай улс нийт 567.0 мянган тонн улаанбуудай хураан авсан. Гэтэл ОХУ-аас 250 орчим мянган тонн улаанбуудайг  импортоор авсан гэх мэдээлэл байна. Үнэхээр ийм хэмжээний улаанбуудай импортолсон уу?-Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед хүн амын хүнсний хангамжийг тогтвортой хадгалах, улмаар улс орны хэмжээнд 3 хүртэл сарын хугацаатай …

  • 18 February

    ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

    Тель Авив-2022 Гранд Сламын эхний өдөр -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт …

  • 17 February

    “Тель Авив-2022” Гранд Слам тэмцээний эхний өдөр манай зургаан жүдоч хүч үзнэ

    Израйлын Тель Авив хотноо IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн Гранд Слам ангилалаар зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр тэмцээний эхний өдөр -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн аваргууд тодорно. Тель Авив хотноо 34 улсын эрэгтэй 165, эмэгтэй 133, нийт 298 жүдоч зодоглоно. Эхний өдөр манай улсаас зургаан жүдоч хүч үзнэ. -60 кг: Нийт 23 жүдоч хүч үзэх энэ жинд Өвөрхангай …

  • 17 February

    “Comedy Club Mongolia ” шоу Look TV, Univision, DDish-ээр үзэгчдийн хүртээл болно

    Оросын ТНТ телевизийн бүтээл “Comedy Club” шоуг албан ёсны эрхтэйгээр “Orange entertainment” болон “Tuurgatan media group” хамтран бүтээжээ. “Comedy Club Mongolia” шоуны ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин Н.Ариунболд, Б.Болдбаатар нар ажилласан юм. Тэгвэл “Comedy Club Mongolia” шоу энэ сарын 22-ны өдрөөс эхлэн долоо хоногийн Мягмар гариг бүр Look TV, Univision, Ddish-ээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уншигч та бүхэн “Comedy Club …

  • 17 February

    Хилийн боомт орчимд өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр үргэлжилж байгаа тул хяналт тавьж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

    “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан зөвлөгөөнд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, урт удаан хугацааны дараа “Шар” түвшинд шилжсэн, улмаар эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга …

  • 17 February

    Л.Оюун-Эрдэнэ: Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно

    “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.            ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын …

  • 17 February

    Олимпоос төрсөн баатрууд: Юрай Слафковски

    Ямар ч багт ялалт ялагдал, уналт босолт ээлжлэн байдаг. Гэхдээ хоккейн хүчирхэг гүрнүүдийн нэг Словакийн хувьд хямрал, уналт нь дэндүү удаан үргэлжилжээ. Словакийн шигшээгийн оргил үе XXI зууны эхэн үед тохиосон бөгөөд тэд 2002 оны ДАШТ-д түрүүлж, удаах хоёр жил нь дараалан их шөвөгт шалгарч байв. П.Бондра, М.Шатаны тэрхүү алтан үеэс хойш Словакчууд 2012 оны ДАШТ-д л аман хүзүүдсэн бөгөөд …

  • 17 February

    Гадаад харилцааны үе үеийн сайд нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсад орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн түүхэн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр төрийн алтан аргамжийг бэхэлж гадаад харилцааг удирдан чиглүүлсэн, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын үндэс суурийг тавилцсан, эх орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд …

  • 17 February

    Б.Цэрэнпунцагийн “Бээжин-2022” паралимпын эрх баталгаажив

    “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр боллоо. Түүний паралимпын эрх баталгаажсан байна. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна. Тэрбээр 2012-2016 онд гүйлтийн цанын төрлөөр, 2016-2022 онд уулын цанын төрлөөр хичээллэж байна. Б.Цэрэнпунцаг 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга …

  • 17 February

    Давиде Беллаталлаг Монгол улсын соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Итали Улсын иргэн, антропологич, Монгол судлаач Давиде Беллаталлаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Давиде Беллаталла нь 1992 оноос эхлэн антропологийн чиглэлээр Агийн Буриад, Баян-Өлгий аймгийн Урианхай ястны судалгаа хийж, олон сонирхолтой өгүүлэл, бүтээлүүд туурвиж, Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахын зэрэгцээ Монголын Улаан Загалмай Нийгэмлэг …

  • 16 February

    “Каннын кино наадам”-д уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцоно

    Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг Каннын кино наадамд тус тус оролцох нь зүйтэй гэж үзлээ.Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах …

  • 16 February

    Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна

    Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, тус яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт тодорхой болж, хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалт болон бусад салбаруудтай холбох  зэрэг ажлыг шинэ агентлаг гүйцэтгэнэ.  Мөн хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг …

  • 16 February

    Ч.Номин: Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ. Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, -Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа …