Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 21 September

    Хөвсгөл аймагт 13 настай хүүхэд тогтоол усанд живж, амиа алджээ

    13 настай хүү тогтоол усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр 13:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвөөс 36 километр зайд орших Нугын тохой гэдэг газар тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход 13 настай хүү 2-3 метрийн гүнтэй ухсан карьерын тогтоол усанд живсэн байсныг 21 …

  • 21 September

    Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж байна

    Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эх орны дайчид” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн дүүрэг, хороонд амьдарч буй дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж байна. Тодруулбал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын …

  • 21 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв. НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар салитай байна. 2021 оны 09 сарын 21-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр …

  • 20 September

    Стокхольмын Азийн кино наадамд Монголын гурван кино оролцоно

    Швед улсын Стокхольм хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Азийн кино наадам” буюу “ASIATISKA FILM FESTIVALEN” арга хэмжээ энэ жил есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 03-ны хооронд Стокхольмын Гранд Театрт болох гэж байна. Тэгвэл энэхүү арга хэмжээнд анх удаа Монголын “Шилүүс”, “Бүсгүй”, “Алтан судал” гэсэн гурван кино оролцохоор болжээ. Швед дэх ЭСЯ-наас кино наадмыг зохион байгуулагч талтай 2020 оны …

  • 20 September

    “Эерэг Монгол 2021” чуулган “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт” сэдвээр болж байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ыг баталсан. Үүний дагуу “Эерэг Монгол” чуулган нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын хоорондын мэдлэг, туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бий болгох, үзүүлж буй эерэг өөрчлөлтийн үр дүнг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, чанартай боловсролыг …

  • 20 September

    “Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

    Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …

  • 20 September

    Их Британийн 2021 оны санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Л.Дулмаазул шалгарлаа

    Их Британийн “Great British Businesswoman Series” хөтөлбөрөөс 2021 оны санхүү, бизнесийн салбарын шилдэг долоон эмэгтэйг шалгаруулсан бөгөөд үүнд тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг монгол эмэгтэй Л.Дулмаазул багтжээ. Л.Дулмаазул 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр …

  • 20 September

    5G технологийг Бээжингийн өвлийн олимпод ашиглана

    2018 оны Пёнчаны өвлийн олимпод 5G-гээр шууд дамжуулах технологи анх удаа олимпын наадамд ашиглагдаж, саяхан өндөрлөсөн Токиогийн олимпод 5G технологи нь нэн олон зүйлийн хэрэглээг дэмжсэн байна. Жишээлбэл дарвуулт завины тэмцээний явцад 5G технологи ашиглан дохиог буцаан дамжуулж, тэмцээний байдлыг 4k өргөн дэлгэцээр үзэгч олонд хүргэж, усанд сэлэлтийн тэмцээний явцад 5G болон AR төхөөрөмж ашиглан тамирчдын тэмцээнд анхаарал хандуулахын зэрэгцээ …

  • 20 September

    Хятадын Төв Радио телевизийн Элбэг ургацын баярын концертыг гадаадын үзэгчдэд толилуулна

    “2021 оны Хятадын Төв Радио Телевизийн Элбэг ургацын баярын концерт”-ыг 9-р сарын 21-ний оройн 20 цагаас дэлхий дахины үзэгч олонд толилуулах болно. Гадаадын үзэгчдэд Хятадын уламжлалт шилдэг соёлыг гүнзгий танилцуулахын тулд Хятадын Төв Радио Телевизийн Олон улсын видео мэдээллийн агентлаг энэ онд гадаадын телевизэд хандан ХТРТ-ийн Элбэг ургацын баярын концертын хөтөлбөрийг түгээх болно. Америкийн Sinovison хятад хэлний телевиз, Канадын Xinflix …

  • 20 September

    “Токио-2020” олимп, паралимпын наадмын зохион байгуулах хорооноос талархал ирүүлэв

    “Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооноос Үндэсний олимпын хороодод талархлын албан бичгийг ирүүллээ. Зохион байгуулах хорооны дарга хатагтай Сейко Хашимотогийн илгээсэн энэхүү албан бичгийг хүргэе. “Халуун зуны дараа Японд намар болж байна. Долдугаар сарын 23-нд нээлтийн үйл ажиллагаагаар эхэлсэн “Токио-2020” олимп болон паралимпын наадмыг есдүгээр сарын 8-нд амжилттай дуусгаж хаалаа. Ковидын хүнд хэцүү бэрхшээл тулгарсан цаг үед та бүхний …

  • 20 September

    Дөрвөн уулзвар, автобусны 16 буудалд халтиргаанаас сэргийлэх хучилт хийж байна

    Урин дулааны улиралд амжиж хийх ажлын нэг нь халтиргаа, гулгаанаас сэргийлэх өнгөт хучилт байдаг. Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсэх үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг жил бүр хийж заншсан. Өнгөт керамик хучилтыг  цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлуудад хийдэг. …

  • 20 September

    АТГ:Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …

  • 20 September

    ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2851 хүнд коронавируст халдвар илэрлээ.  Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал  1683 нь Улаанбаатар хотод , 1168 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 5211 хүн эдгэрчээ. Харамсалтай нь, 41-80 насны 11 хүн эндэж, нийт нас баралт 1046 болсон байна. Эмнэлэгт …

  • 20 September

    ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол улс ажиглагч статустайгаар оролцов

    Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. …