Дорноговь аймгийн Замын-Үүд сумын бүс нутгийг ногоон бүс болгох чиглэлийн арга хэмжээг сайтар зохион байгуулж, Замын-Үүд авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тусгаарлалтын дэглэмээр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж буй талаар дипломат шугамаар хятадын талд тухай бүр мэдээлэл хүргүүлж ажилласны дүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас “2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрээн …
Мэдээ мэдээлэл
January, 2022
-
24 January
Халтиргаанаас сэргийлж 130 гаруй тонн давс, бодис цацжээ
Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ. …
-
24 January
Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна
Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна. Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ. Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 …
-
24 January
Нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19,20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давлагаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар …
-
22 January
55-р сургуулийн өдөр өнжүүлэх төвд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул 5 сая төгрөг хандивлав
Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг. 2021-2022 оны хичээлийн жилд бага ангид 229, дунд ангид 232, ахлах ангид 39 сурагч нийт 500 гаруй сурагч суралцаж байна. Сурагчдынхаа эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлөх, өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сургуулийн дэргэд өдөр …
-
22 January
Г.Гангамөрөн: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгоно
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа …
-
20 January
Э.Ариунболдыг Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Эрдэнэхуягийн Ариунболдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Э.Ариунболд нь Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвиж, Монгол Улсад анхдагч виртуал үзэсгэлэнг …
-
20 January
Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа худалдаанд гаргана
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Зүүн бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологи, түлш үйлдвэрлэх явцад хяналт тавьж, сайжруулсан түлшний хэд хэдэн дамжлагаас чийглэгийн хэмжилтийг хийлээ. Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага …
-
20 January
Ж.Отгонболд: АШУҮИС-ийн 231 резидент эмч дүүргүүдэд нэмэлтээр ажиллана
Коронавирусийн омикрон хувилбарын халдвар хүн амын дунд тархсанаас хүмүүс олноороо өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дунд ч өвчлөл өндөр байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагын улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар аваад байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн …
-
20 January
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, ТНБД Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авлаа
Засгийн газрын тогтоолоор томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар үүрэгт ажлаа хүлээн авч, ажилдаа орлоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Шуурхайлаад шууд ажилдаа орцгооно гэдгийг онцлоод хамтран ажиллах хугацаандаа Дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргадаа бүрэн итгэл хүлээлгэн, тултал зүтгүүлэн хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ. Засгийн газраас гаргасан шийдвэр …
-
20 January
Сангийн яамны ТНБД-аар Ж.Ганбатыг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Жигжидийн Ганбатыг томиллоо. Ж.Ганбатын намтар: БОЛОВСРОЛ 1991-1995 онд МУИС-Эдийн засгийн сургуулийг Санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр 2001-2003 онд АНУ-Колорадогийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр магистр АЖЛЫН ТУРШЛАГА 1995-2006 онд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн сангийн газар, Эдийн засгийн бодлогын газарт …
-
20 January
В. Даваадорж: Цагдаагийн байгууллагаас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг тогтоох зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй ажил, арга хэмжээний талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа В.Даваадоржтой товч ярилцлаа. –Угаарын хийнд хордон амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон гэх дуудлага, мэдээлэл хэр бүртгэгдэж байна вэ? Ямар шалтгаан нөхцөлөөс болж иргэд угаартаж байна вэ? -Хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл …
-
20 January
ТЦА:Зам хөндлөн гарахдаа гар утасныхаа “FLASHLIGHT” гэрлийг асааж гарахыг уриалж байна
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулах. 2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6 хувь нь явган зорчигч байгаагаас Нийслэлд …
-
20 January
2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 140 буюу 19,5 хувьд нь тендер зарлажээ. Тендерийн үнэлгээ хийж байгаа, шалгаруулалтын үр дүн гарсан 8 төсөл, арга хэмжээ байна. Тендер зарлаж …
-
19 January
С.Амарсайхан:Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү? -Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Цаашид ч энэ …