Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 15 хувиар тус тус нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн …
Мэдээ мэдээлэл
February, 2022
-
1 February
Бээжин-2022 өвлийн олимп:Тамирчид бэлтгэлдээ орлоо
Бээжингийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ орлоо. Бэлтгэлийн талбай нь тэмцээн явагдах газрын хажууханд байрлаж байна. ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд энэ сарын 8-наас тэмцээндээ орж эхэлнэ. Багийн гишүүдийг Бээжинд газардсан даруйд ПСР шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу бүгд сөрөг гарснаар олимпын тосгондоо нэвтэрсэн юм. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс олимпын наадмын …
-
1 February
Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй
Олон нийтийн сүлжээнд буюу Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх твиттер хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэх утга бүхий жиргээ нийтлэгдсэн. Тэгвэл тус хаяг нь хуурамч юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын албан ёсны …
-
1 February
МЗХ-ны Ерөнхий Нарийн бичгийн даргаар Э.Цэнд-Аюуш томилогдлоо
Монголын Залуучуудын холбооны Удирдах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргаар Энхтайван овогтой Цэнд-Аюушийг томиллоо. Энхтайваны Цэнд-Аюуш нь 1986 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт мэндэлсэн, 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор дунд сургууль, 2003-2007 онд Мюзик Холл Театр Кино Хөгжмийн Дээд Сургууль, 2018-2020 онд Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийг тус тус төгссөн. …
-
1 February
Д.Сумъяабазар: Сайжруулагч хэмээх усан бар жил Улаанбаатар хотын хөгжилд дэвшил авчирсан сайхан жил байхыг билгэдэн ерөөе
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд …
-
1 February
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь
Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын …
January, 2022
-
29 January
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо
Нийслэлийн Монгол Ардын Нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцов. Төлөөлөгчдийг Ковид-19-н шинжилгээнд хамруулан, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталж, хуралдааныг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралдаанд УИХ-ын 22 гишүүн, Монгол Улсын Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч сонгогдов. …
-
29 January
“Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд оролцох баг, тамирчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ. Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпийн наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно. Монгол Улс …
-
29 January
Я.Содбаатар: Хамгийн бага хэмжээтэй буюу 350 мянган төгрөгийн тэтгэврийг 197 мянган ахмад настан авч байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцлоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР: “Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр …
-
29 January
ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ
“Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний Красноярскийн дэвжээнээс хүртсэн тав дахь медаль болж байна. (2015, 2020, 2021 онд алт, 2016 онд хүрэл) Тэрбээр тэгшитгэлд Казахстаны Диана Каюмоваг 7:1-ээр ялсан ч 1/4 шигшээд Азербайжаны Алена Колесникт 6:6-гаар бүхэл онооны чанараар харамсалтай ялагдсан. Тэгвэл дагахад эзэн орны Юлия Артышког 5:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд Юлия Албороваг 4:1-ээр ялав.
-
28 January
Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх нь хүнд сорилт ч ахмадуудаа дэмжсэн энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх талаар өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай заасныг үндэслэн, Монгол Улсын төсвийн тодотголын төслийг …
-
28 January
Д.Сосорбарам:Төр засгаас халамжийн мөнгө горьдож, хэзээ буух бол гэж хүлээж суухыг хүсдэггүй
Дархан-Уул аймаг явах зам дагуу Говь амралтаас цааш, 52 давааны наана замын урд талд 6 кмт байрладаг “Эх булаг” амралт сувиллын бариа засалч эмч Д.Сосорбарамтай ярилцсанаа та бүхэнд хүргэе. -Та өөрийгөө товч танилцуулахгүй юу? – Сайн байцгаана уу, намайг Дашнямын Сосорбарам гэдэг. Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн. Төрөлхийн хараагүй, 100 хувь харааны бэрхшээлтэй. Хоёр настайдаа ээжийгээ, дөрвөн настайдаа аавыгаа алдсан. Ингээд бүтэн өнчин болж, харж хандах хүнгүй …
-
28 January
Б.Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,Нийслэлийн Баянгол дүүргийн …
-
27 January
ОУХМ Д.Отгонжаргал, Э.Сумъяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт Гранпри тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас өнөөдөр 13 барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа нар …
-
27 January
Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамж гарлаа. Ээлжит бус чуулганаар: -Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд …