Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 24 July

    Токио:3X3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Италийн багт ганцхан оноогоор хожигдлоо

    Олимпын наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо.  Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа. Өнөөдөр орой Монголын 3х3 сагсан …

  • 24 July

    М.Уранцэцэг: Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа

    Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиод ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, ах дүү, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш …

  • 24 July

    БОКC:МУГТ Э.Цэндбаатар эхний ялалтаа байгууллаа

    Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар рингэнд гарлаа. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Манай хүн эхний үед 3:2-оор илүүрхсэн бол удаах үед шүүгч нар эсрэг талд ялалтыг өгөв. Харин шийдвэрлэх гуравдугаар үед МУГТ Э.Цэндбаатар илүү тоглосноор эцсийн дүндээ 3:2-оор хожсон юм. Одоо тэрбээр энэ сарын 28-нд Вьетнамын тамирчин Дуонг …

  • 24 July

    МУГТ М.Уранцэцэг “Токио-2020” олимпоос ХҮРЭЛ медаль хүртлээ

    Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын Уранцэцэгт нэг л зүйл дутуу байлаа. Тэр нь олимпын наадмын медаль. Тэгвэл шинэхэн Хөдөлмөрийн баатар маань “Токио -2020” олимпын дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпын Хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпын наадмаас медаль …

  • 24 July

    ТОКИО-2020:Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө

    Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа Олон Улсын Олимпын Хорооны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв. Нээлтийн үеэр Кыргызстан, Тажикстаны зарим тамирчин, албаныхан маскгүй жагсаалд оролцсон нь зохион байгуулагчдын анхааралд өртсөн байна. Мөн Пакистаны туг баригч Халил Ахтар болон бадминтоны тамирчин Махуд Шахзад нар маск зүүлгүй жагсаалд оролцож байлаа. Тамирчдын дагаж мөрдөх ёстой журманд зааснаар олимпын наадамд оролцогчдыг хооллох, тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл хийх, …

  • 24 July

    “ТОКИО-2020″олимпын наадмын анхны медальтнууд буудлагын спортын төрлөөс тодорлоо

    “ТОКИО-2020″олимпын наадмын анхны медальтнууд буудлагын спортын төрлөөс тодорлоо. Олимпын наадмын анхны алтан медалийг БНХАУ бүсгүй хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын тамирчин Ян Чиан 251.8 оноогоор алтан медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин Анастасия Галашина 251,1 оноогоор мөнгөн медаль, Швейцарын Нина Кристен 230,6 оноогоор хүрэл медаль тус тус хүртлээ. Ингэснээр “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын медалийн жагсаалтад хамгийн түрүүнд Хятад, Орос /олон улсын олимпын хорооны тугийн дор …

  • 24 July

    Буудлага:О.Есүгэн 25-р байр эзэллээ

    Токио-2020” зуны XXXII олимпын наадмын эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Энэ төрөлд цэц сорьсон залуу тамирчин О.Есүгэн 624 оноогоор 25-р байр эзлэв. Манай тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв.  БНХАУ-ын тамирчин Ян Чиан 251.8 оноогоор алтан медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчин Анастасия Галашина 251,1 оноогоор мөнгөн медаль, Швейцарын Нина Кристен 230,6 оноогоор хүрэл медаль тус …

  • 24 July

    ОУХМ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов

    “Токио-2020” олимпын ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа. Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай хүнийг хожсон 18 настай америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв. Э.Лхагвасүрэн одоо Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө. payday loans are …

  • 24 July

    Буудлага:Э.Даваахүү финальд шалгарахад ганцхан оноо дутлаа

    Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм. Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов …

  • 24 July

    МУГТ М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо

    “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. МУГТ М.Уранцэцэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо. …

  • 24 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүдокан ордонд жүдочдоо дэмжлээ

    “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний тойргийн барилдаанууд үргэлжилж байна. Монголын жүдочдын салхийг хагалж Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар дэвжээнд гарсан. Д.Амартүвшингийн хувьд эхний тойргийн барилдаанаа Нидерландын Торнике Цикадоеатай хийж, нэмэлт цагт ялагдсан бол эмэгтэйчүүдийн 48 кг-ийн МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтийг өчих мэхээр ялсан юм. Энэхүү барилдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …

  • 24 July

    Жүдо:М.Уранцэцэг шөвгийн наймд шалгарлаа

    “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй МУГТ М.Уранцэцэг эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай тамирчин хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдана. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online payday loans are short-term loans for small amounts of …

  • 24 July

    Г.Ганхүү: Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай

    “Токио-2020” зуны XXXII олимпын наадам Япон улсын нийслэл Токиогийн Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр буюу долоодугаар сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Олимпын наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа камерын дуранд олон удаа харагдсан нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн тухай иргэд олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Тэгвэл төрийн далбааг “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү барьж зогсжээ. Тэрээр энэ …

  • 24 July

    Германы дугуйчнаас COVID-19 илрэв

    “Токиогийн олимпод оролцох Германы дугуйчин Симон Гешкегийн өгсөн COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа” гэж Германы ҮОК-ны хэвлэлийн албанаас долдугаар сарын 23-нд мэдээллээ. Харин багийнх нь 12 тамирчнаас илэрсэнгүй. Сүүлийн 24 цагт олимпод оролцож буй 19 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online payday loans are short-term loans for …

  • 24 July

    Японы теннисчин Н.Осака олимпын бамбарыг асаалаа

    Зуны 32-р олимпын наадмын бамбарыг Японы алдарт теннисчин Наоми Осака асааснаар хүн төрөлхтний эв нэгдлийн наадам ёслол төгөлдөр эхэлсэн билээ. 23 настай тэрээр талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Их дуулга” цувралын Америкийн нээлттэй тэмцээнд хоёр (2018, 2020 онд), Австралийн нээлттэй тэмцээнд мөн хоёр (2019, 2021 онд) түрүүлжээ. Өчигдөр буюу долдугаар сарын 23-ны баасан гарагт Токио хотын Үндэсний цэнгэлдэх …