Мэдээ мэдээлэл

November, 2022

  • 17 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ дэмжих, ажлын байраар хангах чиглэлд олон ажлыг өрнүүлж байна

    Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна. Одоогоор манай улсын нийт хүн амын 3-4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Нийт хүн амын гурван …

  • 17 November

    У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

    “Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна: Төрийн ой санамжийн өв санг баригч …

  • 17 November

    Боксын тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ

    Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон …

  • 16 November

    “СЫЧУАНЫ САЙН ХҮН” ГРОТЕСК ДРАМ энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг “СЫЧУАНЫ САЙН ХҮН” жүжгээр нээх гэж байна. Театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт нь зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн …

  • 16 November

    Аялал жуулчлалын сан байгуулна

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалын үндсэн болон дагалдах үйлчилгээ, тур операторын үйлчилгээг хэн эрхлэх, хил орчмын аялал жуулчлал, жуулчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгаж өгснөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар …

  • 16 November

    ЗГ:Төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

      Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсвийн хуультай дагалдан өргөн мэдүүлсэн …

  • 16 November

    ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2022 оны 11-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын …

  • 15 November

    “ПАРИС-2024” олимпын наадмын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцуулав

    Олимпын наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын  наадмыг зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа. Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ.  “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж …

  • 15 November

    “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Соёлын яамнаас Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлээс бүрдэх “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Монгол улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ороод байна. Уур …

  • 15 November

    “Хөгжлийн бэрхшээл” гэх тодорхойлолт хэн нэгнийг бусдаас ялгаатай харагдуулдаг үе нэгэнт өнгөрсөн

    Дэлхий дээрх 800 амьд төрөлтийн нэг нь дауны синдромтой байдаг бол манай оронд энэ үзүүлэлт хоёр дахин өндөр байна. Одоогоор Монголын дауны холбоонд 400 орчим гэр бүл бүртгэлтэй байдаг.   Тиймээс эдгээр хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илүү бататгаж, цаашид өөртөө итгэлтэйгээр амьдрах бололцоог бүрдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай. “Хөгжлийн бэрхшээл” гэх тодорхойлолт хэн нэгнийг бусдаас ялгаатай харагдуулдаг үе нэгэнт …

  • 15 November

    Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “ТЭМҮҮЛЭЛ” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

    Соёлын бүтээлч сар аяны хүрээнд  Монголын Уран зургийн галерейд  Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн бие даасан “Тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн 11 -р сарын 9-20-ны өдрийг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.   Уран барималч Ц.Амгалан нь “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь …

  • 14 November

    Х.Нямбаатар:Төрийн бодлого гэр бүлийг салгаж сарниулахад бус тогтвортой байдлыг хангахад чиглэх ёстой

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг бүх хуультай …

  • 14 November

    Б.Бямбадорж:Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Зөвлөгөөний үеэр “Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж  мэдээлэл хийлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил хоёр долоо хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч идэвхжилийн зэрэг хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт ковидын халдвар авсан иргэдийн тоо гурван …

  • 14 November

    Ц.Ганболд:Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Агаарын чанар, шахмал түлшний стандартын талаар холбогдох албаныхнаас тодруулав.  Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. …

  • 14 November

    НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол ЛХАГВА гарагт болно

    НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар товлогджээ. Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.  НӨАТ-ын сугалааны шинэ журмаар олон баримт бүртгүүлэх тусам азтан болох боломж өндөр хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал 1-10 баримт бүртгүүлээд …