“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. …
Мэдээ мэдээлэл
April, 2022
-
14 April
Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын …
-
13 April
Баянгол дүүргийн 500 гаруй хүүхдийг шүд, амны хөндийн үзлэг оношилгоо, эмчилгээнд хамруулж байна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Мишээл” хүүхдийн сантай хамтран 3-18 хүртэлх насны хүүхдийн шүд, амны хөндийн үнэгүй үзлэг оношилгоо, эмчилгээний 7 хоногийн аяныг эхлүүлжээ. Энэ сарын 11-нээс эхэлсэн уг аяны нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, “Мишээл” хүүхдийн сангийн үүсгэн байгуулагч Габриелла Шмидт-Корситто, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд …
-
13 April
УИХ дахь АН-ын бүлэг:Алдагдлыг мөнгө хэвлэж, улсын төсвөөс нөхөөд ч үнэ буурахгүй
Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хууль баталж үнэ тогтворжихгүй. Харин хил гааль, ложистикийн гацаагаа хурдан гаргаж бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дээрх хуулийн …
-
13 April
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.Тус хуулийг шинэчлэн баталснаар,-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт …
-
13 April
Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын гишүүдэд хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 …
-
13 April
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы …
-
13 April
Х.Баттулга:Ардчилсан намын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон
Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр /2022.04.13/АН-ын удирдлагууд Улсын дээд шүүхэд хүргүүллээ. Энэ үеэр Ардчилсан намын даргаар сонгогдсон Х.Баттулга “Улсын дээд шүүхийн 38-р тогтоолын дагуу Ардчилсан нам даргынхаа сунгааг зарлаж, Ардчилсан намын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж, Ардчилсан намынхан маань даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байна. …
-
13 April
“Энэ цагийн илгээлтийн эзэд” реалити шоуны ялагч таван хошуу мал гардан авчээ
Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний Малчин телевиз малчны амьдрал, нүүдэлчин ахуй, уламжлалт соёлыг орчин цагийн залууст сурталчлан таниулахаар “Энэ цагийн илгээлтийн эзэд”реалити шоу нэвтрүүлгийг санаачлан бүтээжээ. Нэвтрүүлгийн оролцогчид Хэнтий аймгийн Биндэр суманд 14 хоногийн туршид хавар цагийн бэрхшээлтэй нүүр тулж малчин айлын өдөр тутмын ажилд гар бие оролцсон байна. Малчдын залуу халаа багасаж хүүхэд залуус нь хот суурин …
-
13 April
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга …
-
12 April
Фото:Юрий Гагарин сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна
Юрий Гагарины сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 61 жилийн өмнө ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин 1961 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт ниссэн юм. Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Юрий Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Юрий Гагарин агаарын клубт элсэн орж, …
-
12 April
Дэлхийн хөлбөмбөгийн алдартнууд Монголд хүрэлцэн ирлээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр …
-
11 April
С.Одонтуяа:УИХ, Засгийн газар хэмнэлтээс гадна орлого яаж олох бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.04.11/ энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх “Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг бүлгийн ажлын албаны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж бэлтгэн танилцуулсан юм. Инфляц өнгөрсөн хоёрдугаар сард улсын …
-
11 April
АТГ:Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн …
-
11 April
У.Хүрэлсүх:Үнийн өсөлт, хүнсний хомсдол, шатахууны нөөц зэрэгт анхаарах шаардлагатай
Өнгөрсөн долоо хоногт залуучууд “Ажлаа хий” уриатай тайван жагсаал зохион байгуулж, Засгийн газарт 15 зүйл бүхий шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч залуучуудын тавьсан шаардлагыг нэн яаралтай ажил хэрэг болгоход Улсын Их Хурал, гишүүд, Ардчилсан намын бүлэг онцгой анхаарал хандуулж, шуурхай ажиллахыг сануулав. Тэрбээр “Ардчилсан Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл