Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар 30 хэмыг давж хална. 2022 оны 06 сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс …
Мэдээ мэдээлэл
June, 2022
-
14 June
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд ДЭМБ-ын зорилтуудтай нягт уялдаж байгааг хэлжээ
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касайг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касай Монгол Улсын төр, засгийн …
-
14 June
Ц.Төрхүү:Улаанбаатар хотын ундны ус эрүүл, аюулгүйн шаардлагыг бүрэн хангаж байгаа
Хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэгцээний нэг бол ус юм. Хүн хоолгүйгээр долоо хоног амьдарч чадах бол усгүйгээр тав хоног ч амьдарч чадахгүй гэсэн судалгаа байдаг. Тиймээс монголчууд эртнээс “Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ” хэмээн ярьж ирсэн. Өнөө цагт усны хэрэглээ нь хүн бүрийн анхаарал хандуулах асуудлуудын нэг болоод байна. Ялангуяа хүний биед үүсэж буй өвчин эмгэгийн суурь шалтгаан …
-
13 June
С.Баянмөнх: “Яг түүн шиг” шоунаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмжүүдийг авч байна
“Яг түүн шиг 2022” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх шалгарлаа. Түүний хувьд Этиоп гаралтай, этгээд үст Канадын дуучин Weeknd-ийг “бүтээж” ялагч болсон юм. Баянаагийн хувьд “Зуны зугаа” тоглолтын бэлтгэлдээ илүүтэй анхаарал хандуулж, өмнөх дугаарын үзүүлбэрт 100 хувь өөрийгөө дайчилж чадаагүйдээ үзэгчдээсээ уучлалт хүсэж байсан билээ. Тэгвэл тэр фенүүддээ амласандаа ийнхүү хүрлээ. “Яг түүн шиг” …
-
13 June
Олон улсын хүүхдийн хөл бөмбөгийн тэмцээнд Улаанбаатар хотын тамирчид амжилттай оролцлоо
Олон улсын хүүхдийн найрамдалт хөл бөмбөгийн тэмцээн БНСУ-ын Чүнчонь хотноо зургадугаар сарын 7-12-ны хооронд анх удаа зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, дасгалжуулагч П.Мөнхбатаар ахлуулсан Улаанбаатар хотын өсвөрийн хөл бөмбөгийн 12 насны шигшээ багийн тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд Монголоос гадна Индонез, Колумби, Сингапур, Вьетнам, БНСУ-ын баг тамирчид оролцжээ. БНСУ-ын Чүнчонь хотоос санаачлан зохион байгуулсан …
-
13 June
Жүжигчин Б.Амарсайханыг Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр …
-
13 June
Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгааг Хятадын тал нотлов
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, захидал ирүүлснийг Элчин сайд уламжлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчлан үздэгээ онцолж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Монгол …
-
13 June
Налайх дүүргийнхэн ирэх өвлөөс шахмал түлш түлж эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж …
-
13 June
“Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
Театрын урлагийг хөгжүүлж, уран бүтээлчид авьяас билгээрээ өрсөлдөх, уран бүтээлийн санаа, оноогоо уралдуулах, ур чадвараа үнэлүүлэх, шинэ бүтээл туурвих сэдэл, урам илтгэлээ олж авдаг “Гэгээн муза” олон улсын театрын наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлчид “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, …
-
13 June
Л.Халтар:21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн даваагаар отголж байна
Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын зорчих хэсгийг өнгөрсөн оны намраас нээн тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэлсэн. Одоо улсын комисс ажиллуулах боломж бүрдсэн эсэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар газар дээр нь үзэж, ажиллан тодорхой асуудлуудаар чиглэл өгөв. Тэрээр, Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил Загастайн …
-
13 June
С.Билэгжаргалыг ОХУ-ын “Халуун зүрх” хүндэт тэмдгээр шагналаа
Оросын өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Русский Дом/ РЦНК-д ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов НОБГ-ын Аврах ангийн аврагч, дэд ахлагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө. Дэд ахлагч С.Билэгжаргал нь 2021 онд 35 удаагийн аюулт үзэгдэл, ослын …
-
13 June
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Засгийн газрын Олимпизмыг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх Үндэсний хорооны үйл ажиллагааны хүрээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт Болзолт уралдаан нийт ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван сарын турш амжилттай өрнөж, шилдгээр шалгарсан хүмүүс шагналаа гардаж авлаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Боловсролын …
-
13 June
Усан спорт сонирхогчдын холбоог “Алтан од” одонгоор шагнав
Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV Их хурал амжилттай болж өндөрлөлөө. Хуралд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр хөндлөнгийн ажиглагчаар оролцов. Хурлаар МУССХ-ны дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлав. Хурлын үеэр болсон сонгуульд холбооны Ерөнхийлөгч П.Батсайхан улиран сонгогдов. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр бүрдүүллээ. МУССХ байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус холбоог МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг Дэд ерөнхийлөгч О.Одбаяр гардуулж …
-
10 June
Нийслэлийн 2022 оны төсвийн тодотголыг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Нийслэлийн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа нийслэлийн ЗДТГ-ын харьяа байгууллага, агентлагуудаас санал авсан бөгөөд хотын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чиглэснийг Засаг дарга хэлээд, Нийслэлийн …
-
10 June
С. Даваасүрэн: Зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулсан бол газрын зөвшөөрлийг цуцална гэсэн хуулийн заалттай
Богдхан уулын ам руу алхах замд “Энигма” ХХК-ийн ашиглаж байсан газар дахь шавар гэрүүдийг буулгасан. Тус газрын хогийг ачиж, орчныг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан нь эсэргүүцэлтэй тулгарсан тул холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, тайлбар өгснийг үргэлжлүүлэн хүргэж байна. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: -Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авдаг зүйл. Бусдын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл