Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 2 July

    Ч.Номин:Соёлын дархлааг сайн байлгахын тулд өв соёл, ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх нь чухал

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Соёлын тухай хууль болон Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслүүд батлагдлаа. Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ. Соёлын сайд Ч.Номин:Бид хамгийн түрүүнд улс, эх орныхоо соёлыг дархлаатай байлгах хэрэгтэй. Соёлын дархлааг сайн байлгахын …

  • 2 July

    Соёлын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр төрөөс соёлын талаар хэрэгжүүлэх бодлогын чиглэл тодорхой болж байна. Мөн төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж өгснөөр монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулах, хамгаалах, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүллээ. Хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар“Эрхэм гишүүд ээ, бид Соёлын тухай болон хамт …

  • 2 July

    АБГББХ:Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) хуралдаанаар Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас санал болгосны дагуу Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх саналаа …

  • 2 July

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалттай болж байна. Хууль батлагдсанаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм. Кино …

  • 2 July

    18 аймгийн 168 сум хөл хорио тогтоогоод байна

    Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 19 сум бүгд, 2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд 3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод,  Баян-Агт, Сайхан, Баяннуур 4. Төв аймгийн 4 сум буюу …

  • 2 July

    С.Энхболд:Дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий дахинд үүсэж буй COVID-19 цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна.Улс орнууд хөл …

  • 2 July

    Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.02/ боллоо. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов. Түүнчлэн коронавируст …

  • 2 July

    Байгаль хамгаалагчид Бамбаруушийг тайгад нь тавилаа

    Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна. Төөрсөн бамбарууш  2-3 сартай, 6кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзэж байгаа юм. Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон …

  • 2 July

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3831 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту …

  • 2 July

    Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа.  Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна.  Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” …

  • 2 July

    Ц.Содномдорж: Эрүүл мэнд эрхэм баялаг

    Улсын онцгой комисс өчигдөр /2021.07.01/хуралдаж цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдсэн.Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг шийдвэрлэнэ.Наадам хойшлуулахтай холбоотойгоор бөхчүүд болон уяачид байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн харьяат, Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан наадам хойшлуулахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. …

  • 2 July

    Ерөнхийлөгч Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг УИХ-д хүргүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр /2021.07.01/Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өргөн мэдүүллээ. Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг; 2. Монгол Улсаас Бүгд …

  • 2 July

    К.Пол дээд амжилт тогтоов

    NBA-гийн “Өрнөд” бүсийн аваргын төлөөх цуврал тоглолтын зургаа дахьд “Финикс Санс”, “Лос-Анжелес Клипперс”-ийг 27 онооны илүү буюу 130:103-аар хожиж, цувралын харьцаа 4:2 болсноор аваргын төлөө тоглолтод шалгарлаа. Тус багийн 36 настай холбогч Крис Пол 41 оноо, дөрвөн удаа самбараас бөмбөг авч, наймантаа оновчтой дамжуулан, гурвантаа бөмбөг тасалжээ. Плей-оффт үзүүлсэн хувийн дээд амжилтаа давтсан тэрээр бүсийнхээ хагас шигшээ болон шигшээ цуврал …

  • 2 July

    Инстаграм дээр байршуулсан К.Роналдугийн нэг пост 1,35 сая еврогийн үнэтэй

    Турины “Ювентус” болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду Инстаграм дахь хамгийн үнэтэй хаягийг эзэмшдэг аж. BBC-гээс гаргасан статистикээс үзэхэд олон нийтийн сүлжээнд байршуулсан нэг постныхоо төлөө тэр ойролцоогоор 1,35 сая евро халаасалдаг байна. Мөн Инстаграмын хамгийн үнэтэй хэрэглэгчдийн жагсаалтын долдугаарт саяхан чөлөөт агент болсон Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси оров. Түүний нэг пост 0,93 сая евро. 2021 оны …

  • 2 July

    Уяачдын холбооноос наадмыг цуцлахыг эсэргүүцэж, морьтойгоо жагсаж байна

    Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдсэн. Засгийн газар өнөөдөр …