Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 19 March

    Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх оронд ирлээ

    Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.  Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан,  5 нь жирэмсэн,  8 нь эрүүл мэндийн шалтгаантай,  42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,  92 нь …

  • 19 March

    “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

    Хөтөлбөрийн тухай Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна. Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага 1.Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай …

  • 19 March

    Л.Энхсайхан:Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад …

  • 19 March

    МАН,МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа

    Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан  МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж …

  • 19 March

    Э.Тэмүүлэн:Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо …

  • 19 March

    “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа. Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг “Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын …

  • 19 March

    Монголын ширээний теннисчид олимпын эрх авлаа

    Катар улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд  50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо. Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу,  Б.Болор-Эрдэнэ нар тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт  тогложээ. Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монголын улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер …

  • 19 March

    ВИДЕО:АНУ-ын Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ

    Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Энэхүү санамж …

  • 19 March

    Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

    Шадар сайдын албан өрөөнд өчигдөр Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас …

  • 18 March

    Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүний эрхийг дээдлэх чиглэлээр хүний эрхийн үндэсний комисстой нягт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс гэж 30 жил бэлгэ …

  • 18 March

    С.Амарсайхан:Орон нутагт тавдугаар сараас эхлэн 18-аас дээш насны хүн амд дархлаажуулалтын эхний тунг хийнэ

      Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 03 минутад эхэлж, Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайд С.Амарсайханы мэдээллийг сонслоо.   Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн авах, шалгах ажиллагаа …

  • 18 March

    Л.Оюун-Эрдэнэ:Оюутолгой төсөл монгол улсад үр өгөөжтэй байх шаардлагатай гэсэн миний байр суурь өөрчлөгдөөгүй

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 …

  • 18 March

    МЗХ-ноос УИХ-ын гишүүн Н.Учралд захидал илгээлээ

    Чамгүй удаан хугацаанд гадаадад эмчилгээ хийлгэж байсан УИХ-ын гишүүн Н.Учралын эмчилгээ нь амжилттай болж эх орондоо ирээд байгаа. УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг Н.Учралын бие сайжирч байгаад олон хүмүүс баяртай байгаа. Тухайлбал, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од эрхэм гишүүнийг эх орондоо ирсэнд нь баяр хүргэж ил захидал илгээсэн байна. Уг захидалд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал танаа Монголын залуучуудын үлгэр …

  • 18 March

    Ё.Отгонбаярыг эгүүлэн татах саналыг дэмжсэнгүй

       Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар тус тус танилцуулсан.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн …

  • 18 March

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөлөө

     Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол боллоо. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Монгол Улсын төрийн эрх барьдаг дээд байгуулага – Улсын Их Хурлыг сонгон бүрдүүлдэг Улсын Их Хурлын сонгуулийн үеэр гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүнийг цагдан хорьж, шүүхээс ял оноосон нь …