Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 14 October

    “Бид хаягдал батарейтай хуучин машинуудыг хэдэн мянгаар нь худалдаж авч байна”

    “Хаягдал аккумуляторын байгаль орчинд үзүүлэх хор нөлөө, түүнийг шийдвэрлэх гарц” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж “АмЧам Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Адьяа үг хэлэв. Тэрээр, Бид сүүлийн жилүүдэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй авто машины салбарын төлөө олон хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүнд буруу талдаа жолооны хүрдтэй машины импортыг цаашдаа хориглох, хэт хуучин машины татварыг нэмэх зэрэг улс төрийн зоригтой шийдвэрүүд үгүйлэгдэж байна хэмээсэн …

  • 14 October

    5g сүлжээтэй анхны iPhone-г танилцуулж байна

    2020 оны 10-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө Apple компани хэрэглэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан iPhone 12 утасны загварууд болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх Home Pod бүтээгдэхүүнүүдийг тус тус танилцууллаа. Apple брэндийн албан ёсны борлуулагч  Apple Store Shangri-La тус эвентийг уламжлал ёсоор Монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэлээ. Ухаалаг гэр бүлийн төхөөрөмж  Home pod mini Home pod …

  • 14 October

    Өнөөдрөөс гурван хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль маргааш болох гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс энэ баасан гаригийг дуустал гурван хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй, мөн үйлчлэхгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан. Захирамжид …

  • 14 October

    Криштиану Роналду коронавирусийн халдвар авч тусгаарлагджээ

    Португалийн шигшээ баг болон Италийн Ювентус клубийн довтлогч Криштиану Роналду коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр тусгаарлагдаж байгаа аж. Португалийн шигшээ баг маргааш Шведийн шигшээ багтай тоглох бөгөөд уг тоглолтод Роналду оролцохгүй болж байна. Түүнчлэн Ювентус клубийн дараагийн тойргийн тоглолт болон Аваргуудын лигийн эхний тоглолтод оролцож чадахгүй боллоо. 

  • 14 October

    Орон сууцны батламж гардуулав

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа. Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт …

  • 14 October

    Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Мобиком Корпораци”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улс 2006 онд Хүүхдийн тусламжийн утасны Олон Улсын сүлжээнд бүрэн эрхт гишүүнээр элсч, тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хуучнаар Хүүхдийн төлөө үндэсний газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Мобиком корпораци хамтран ажиллаж, төсөл хэлбэрээр “Хүүхдийн тусламжийн утас-108” нь 24 цагаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай …

  • 14 October

    “Морин хуур ” наадмын шилдэг дууны концерт болно

    “Морин хуур” 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан дууны уран бүтээлийн концерт энэ сарын 16,17-ны өдрүүдэд Улсын Филармонийн Концертын танхимд үзэгчидтэйгээр зохион явагдах гэж байна. Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу шилдэг уран бүтээлийн концертонд дуулагдах нийт 40 дуунаас дараагийн шатанд 10 дуу шалгарч 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах “Хөгжмийн баярын нэгдсэн гала” тоглолтод дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан …

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн …

  • 13 October

    Л.Мөнхбаясгалан: Цензургүй зодог тайлж баримтат киноны салбар руу

    Цензургүй зодог тайлж байна-9 жилийн дараа төгсөв-Халз ярилцлагын төрөл, “hard tallk” хэлбэрийн “Цензургүй яриа” 9 жил, эрэн сурвалжлах чиглэлийн “Цензургүй сурвалжилга” нэвтрүүлэг 5 жилийн дараа өнөөдрөөр ийнхүү төгсөж байна. Сэтгүүлч миний бие эрэн сурвалжлах чиглэлээр 22 жил ажиллажээ. Цензургүй гэдэг нэрээр овоглон эрж хайж, нуусан бүхнийг нь илчлэхийн төлөө өвлийн тэсгим жаварт хөр цасан дундуур туучиж, зуны аагимд нар залгин …

  • 13 October

    СУДАЛГАА: Хүчирхийлэлд өртсөн охидын 12 хувь нь төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн

    Бүтэн долоон жилийн турш хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн өсвөр насны охин жирэмсэн болж, ургийн гажигтай хүүхэд төрүүлсэн гэх аймшигт хэргийг сонсоод дотор сэртхийх шиг болов. Яагаад ийм олон жил хэнд ч хэлэхгүй хүлцэв гэдэг асуулт хамгийн түрүүнд төрнө. Энэ төрлийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүд ихэвчлэн бэлгийн хийгээд бие махбод, сэтгэл санааны гүн дарамтан дор амьдардаг аж. “Хэрэв чи хэн нэгэнд хэлбэл …

  • 13 October

    ЕБС-ийн I улирлын амралтын тов гарчээ

    ЕБС-ийн амралтын хуваарийг хүргэж байна. БШУ-ы сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Амралтын хуваарь: I УЛИРАЛ– 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно. II УЛИРАЛ– 1-12 дугаар анги 2021.02.01-2021.03.26-ныг хүртэл найман долоо хоног хичээллэж, 2021.03.29-2021.04.02-ныг хүртэл 7 хоног амарна. III УЛИРАЛ– 1-5-р анги 8 долоо …

  • 13 October

    ​Онцгой нөхцөлд ажиллаж байгаа 28 албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа. Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт …

  • 13 October

    У.Хүрэлсүх: Сүхбаатар аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа. Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох …

  • 13 October

    Ц.Ундармаа: Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас суутгаж, төсөвт төлнө

    Хувь хүний орлогын албан татварыг энэ сараас эхэлж ажилчдаас суутгах эсэх асуудлаар ТТҮГ-ын Татварын Улсын Байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа. -Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиглэлээр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хууль батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хуулийн хамрах хугацаа дууссан уу? Албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай 3 хууль батлагдсан. 1-рт. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх …

  • 13 October

    Антонио Гутерреш:Ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд олон нийтийн ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс илүүд үзэх ёстой

     Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ.  Мэндчилгээнд “КОВИД-19” цар тахал нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бэхжүүлэх …