Мэдээ мэдээлэл

January, 2021

  • 30 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын …

  • 30 January

    Засгийн газрын гишүүдийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. 1. Монгол Улсын Шадар сайд  Сайнбуянгийн Амарсайхан С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, …

  • 30 January

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров

    Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны өмнөх сайд Н.Энхтайван байлцаж, шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 1973 онд төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны …

  • 30 January

    Л.Оюун-Эрдэнэ: “Ковид-19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана

    Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монгол Улсын хүндэт иргэдээ! Монгол Улсын Ерөнхийлөгчөө! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон УИХ-д баярлалаа. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. …

  • 29 January

    Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталлаа

    УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, автозам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, үүнд дотоодын ажиллах хүчнийг оролцуулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бүтээн …

  • 29 January

    С.Амарсайхан:УОК хамгийн түрүүнд цар тахлын голомтыг бууруулах, нэг ч тохиолдолгүй болохын төлөө бүх хүчээ дайчилж ажиллана

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Шадар сайдад нэр дэвшигч С. Амарсайханаас асуулт асуулаа. Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан дараах хариултыг өгөв. Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан: УОК хамгийн түрүүнд цар …

  • 29 January

    Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 30-нд Хөвсгөл аймгийн нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Харин салхины хурд  31-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Мөн 31-нд нутгийн …

  • 29 January

    Ж.Сүхбаатар: Засгийн газар хоёр, гуравдугаар сард маш амаргүй нөхцөл байдалтай тулж магадгүй

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын сайд нараа танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгын дараа УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар“Ерөнхий сайдыг хүчтэй болгохын төлөө би нөхдүүдийнхээ хамт ажилласан. Одоогийн Ерөнхий сайд үе үеийн Ерөнхий сайдаас хамгийн их эрх мэдэлтэй. Өмнөх Ерөнхий сайдууд ийм хэмжээний эрх эдэлж байгаагүй. …

  • 29 January

    Төсвийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2021.01.29) Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдох …

  • 29 January

    Ж.Болдбаатар: Эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байх нь нэн тэргүүний асуудал

    Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатартай ярилцлаа. Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч болон түүний харьяа ажлын алба бий болсон зорилго, хэрэгцээ шаардлагын талаар тодруулахгүй юу?-Батлан хамгаалах тухай хуульд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд ямар үүрэгтэйг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийг томилж, чөлөөлнө гэж заасан. …

  • 29 January

    Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 86 ажилтан, алба хаагч ажиллаж байна

    Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1884 тээврийн хэрэгслээр 3115 зорчигч хот руу нэвтэрч, 1406 тээврийн хэрэгслээр 5593 зорчигч хотоос гарсан байна. Нийт 5593 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл …

  • 29 January

    Монгол Улс музейн тухай хуультай боллоо

    Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, …

  • 29 January

    Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр санал солилцов

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд  Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.  “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн нь 1948 онд байгуулагдсан. Москва …

  • 29 January

    Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

    Улсын  Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 1.Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх …

  • 29 January

    Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан гэж хэн вэ?

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимаа бүрдүүлэхээр сайд нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулж хэлэлцүүлж байгаа юм. Тэгвэл түүний оруулсан сайд нарын дунд Шадар сайдаар ажиллахаар болсон УИХ-ын гишүүн С.Амарсайханы намтарыг та бүхэндээ хүргэе. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1981-1991 онд Налайх дүүрэгт Эрдмийн-Оргил цогцолбор сургууль дүүргэж, АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест их сургуулийг …