Улс төр

April, 2015

  • 9 April

    Зохиомол хээлтүүлэгч

    Бидний багад, сүүн тасаг үнээн зэлэн дээр цагаан халад бүхий нөхдүүд л үнээний бөгсөнд гараа шургуулж явдаг нь санаанд тодхон үлджээ. Тэднийг зохиомол хээлтүүлэгч гэх. Өвгөд настангууд ингээд л хээл авдаг юм байхдаа. Хээл авлаа гэхэд ямархуу мал төрдөг юм бол доо. Яасан ч гэлээ олигтой эд биш дэг хэмээн толгой сэгсэрч суусан нь өчигдөр мэт. Ингэхдээ зохиомол хээлтүүлэгч нөхрийг …

  • 9 April

    УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд

    09.00 цагаас: 1.Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт: -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна; -Хууль зүйн байнгын …

  • 9 April

    УИХ-ын Тамгын газар Хуульчдын холбоотой хамтран ажиллана

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.    Хамтын ажиллагааны хүрээнд Тамгын газрын ажилчдын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах хуульчийн үргэлжилсэн сургалтыг хамтран зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэн хууль …

  • 8 April

    Л.Гүндалай: Би 10 жилийн өмнөхөөс өөр хүн болсон

    Парламентэд 2000 оноос хойш дараалан 3 удаа сонгогдож байсан Л.Гүндалай сүүлийн үед “хэвлэлийн бай” болоод байгаа билээ. Тэрбээр өмнө нь төрөлх Хөвсгөл аймгаасаа УИХ-д сонгогдож байсан бол энэ удаад Эрдэнэт хот буюу Орхон аймгаас сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй. 2005 онд “Ард түмний нам” байгуулж явсан эл эрхэм өнөөдөр “Ард түмнээ хайрлая нам”-ыг шинээр байгуулахаар болсноо олон нийтэд зарлан тунхаглав. …

  • 8 April

    УИХ-ын тамгын газар чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.08/ 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын …

  • 8 April

    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг асуудлыг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба танилцуулав. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол …

  • 8 April

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Г.Ганболдыг томиллоо

    Ч.Сайнбилэгийг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Галсангийн Ганболдыг томиллоо. Г.Ганболд нь МХЗЭ-ийн Төв хорооноос ажлын гараагаа эхэлж, Монголын оюутны холбооны орлогч дарга, Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Голомт” банкинд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан юм. 2012 …

  • 7 April

    З.Энхболд:Ардчилал бол хүрэх цэг биш, явах зам, тасралтгүй үргэлжлэх үйл явц

    Ардчилсан Монгол Улсын иргэдээ,          Та бүхэндээ Ардчилсан хувьсгалын галыг бадрааж Монгол Улсад олон намын тогтолцоо бүрдэх үндэс суурийг тавьсан Монголын ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.           1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд Та бид улс орныхоо бүрэн эрхт эзэн нь байж, эрх чөлөөт Монгол Улсаа бусдын чигээр биш өөрийн эрхээр хөгжүүлэх хувь …

  • 7 April

    АН-ын баярын хурал маргаантай эхэллээ

    Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хурал Соёлын төв өргөөнд 11:00 цагт эхэлсэн билээ. Тэгвэл баярын хурлын нээлтийн үеэр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй залуус хурлын танхимд “Залуучуудынхаа үгийг сонсохыг шаардаж байна”, “Цонх хаалгаа нээ”, “Залуустаа зайгаа тавьж өг”, “Үүрэг гүйцэтгэх дарга нараа хэзээ жинхлэх вэ, Ардчилсан Намд шинэ эргэлт хийх цаг нь болжээ, Үеэ өнгөрөөсөн …

  • 7 April

    Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих асуудлаар зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.07/ 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн …

  • 7 April

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Бага, дунд орлоготой иргэд түрээсийн орон сууцанд суух боломжтой болно Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан 1300 айлын түрээсийн орон сууцыг захиалан бариулах ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарт, зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхөд шаардагдах мөнгийг 2016, 2017, 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2016 онд …

  • 7 April

    “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т нэмэлт, өөрчлөлт орууллаа

    “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” нь Монгол Улсын нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенци болон түүний “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай хавсралтад заагдсан иргэний нисэхийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг хэлэлцэгч улс орнууд хэрхэн хангаж, нийцүүлэн ажиллаж байгааг харуулах үндсэн баримт бичиг болдог. Сүүлийн жилүүдэд олон улсын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, иргэний …

  • 7 April

    Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын даргын хэлсэн үг

    Улаанбаатар хот                                        2014.04.06           Монгол Улсын Ерөнхийлөгчөө           Монгол Улсын Ерөнхий сайд аа,            Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,            Хүндэт зочид оо, Өнөөдөр Монгол Улсын …

  • 7 April

    УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганд өнөөдөр /2015.04.06/ 67 гишүүн ирж, 88.2 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээн хэлсэн үгэндээ, 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилийн хугацаа үлдлээ гээд, өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн бодлогын олон …

  • 6 April

    Г.Баярсайхан гишүүн тойрогтоо ажиллана

         УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийнхээ иргэдтэй уулзалт зохион байгуулж, тойрогтоо ажиллахаар болжээ. Тэрээр дөрөвдүгээр сарын 10, 11, 12 болон 17, 18, 19-ний өдрүүдэд дүүргийнхээ 19 хороонд ажиллах хувиар гаргасан байна.     Уулзалтаар УИХ-аас намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдтэй санал солилцоно. Мөн өнгөрсөн хугацаанд санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж …