Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа тухай мэдээлэлтэй холбоотойгоор биеийн байдлын талаар албан ёсны хариултыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч , Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонгоос авлаа. -Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэс засалд орох гэж байгаа талаар сонслоо. Биеийн байдал нь ямар байгаа вэ. Ямар эмчигээ хийлгэх гэж байгаа юм бэ? -Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд …
Улс төр
March, 2014
-
11 March
Өнөөдөр МАН-ын бүлэг хүнсний зах, валют худалдааны төвүүдэд ажиллана
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд өнөөдөр 11.00 цагт зарим хүнсний зах болон валют худалдааны захуудад ажиллах юм байна. Тодруулбал, гишүүд эдийн засагчдын хамт “Найман шарга” валют арилжааны төв болон зарим хүнсний захуудаар орж, үнэ ханшийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар хэрхэн суларсан талаар бодит байдал дээр судалгаа хийх гэнэ. Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014 онд ам.долларын ханшийг …
-
10 March
Маргааш “Эмэгтэйчүүдийн их хуралдай” болно
МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-оос хоёр дахь жилдээ буюу маргааш /2014.03.11/ “Эмэгтэйчүүдийн их хуралдай” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-ны тэргүүний үүрэг …
-
10 March
Ц.Оюунгэрэл сайдын хэрүүлч дүү
Сүүлийн үед “Батаар” яамны сайд Ц.Оюунгэрэл хэрүүлч дүүгээсээ болж сэтгэл санаа нь тавгүйхэн яваа бололтой. Хэдхэн хоногийн өмнө МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билигсайхан, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат хоёр твиттерээр хэрэлдэж, хоёр биенийхээ уусан, идсэнийг баахан дуудалцсан билээ. Тухайн үед С.Билигсайханыг “Охинтойгоо хамтарч 50 мянган ам. доллар идсэн, 425 кг ачаа үнэгүй зөөсөн” хэмээн зад матсан хүн нь Соёл, …
-
10 March
С.Дэмбэрэл эрүүл мэндийн салбарынхантай уулзана
Өнгөрсөн долоо хоногт валютын ханшийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдлын талаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг болсон билээ. Энэ үеэр томоохон аж ахуйн захирал, менежерүүд валютын ханшийн огцом өсөлтөөс болоод нэлээд их хэмжээний алдагдал хүлээх болсноо өгүүлж байв. Тус танхимыг олон жил тэргүүлж буй УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Миний ойлгож байгаагаар бодлогын алдаанаас болж валютын ханш өсөөд …
-
7 March
Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японд айлчлав
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй төлөөлөгчид Японы Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад айлчлав. Төлөөлөгчид айлчлалын үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакид бараалхаж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, түүний дотор эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар ярилцжээ. Мөн Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Эдийн засаг, аж үйлдвэрийн байнгын хорооны дарга Ц.Окүбо, Төлөөлөгчдийн танхим дахь …
-
6 March
МАН-ын бүлэг уриалга гаргалаа
УИХ дахь МАН-ын бүлгээс эдийн засгийн байдлыг сайжруулах, хүндрэлийг даван туулах асуудлаар иргэд, олон нийт, эдийн засагчдын саналыг сонсох уриалга гаргасан байна. Энэ хүрээнд “Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд, бага зардлаар гаргах арга зам”, “Гадаад валютын ханшийн өсөлтийг зогсоон, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах арга зам”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хязгаарлан тогтоох арга зам” гэсэн гурван чиглэлээр …
-
6 March
Төсвийн тухай хуульд 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг нэмж тусгах боломжтой байна
УИХ-ын төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар 2014 оны төсөвт тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн болон гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоож, хэрэгжилтийн явц байдалд хийсэн Үндэсний Аудитын газрын дүгнэлт, тайланг сонсоно. Үндэсний аудитын газраас хийсэн тайланд Засгийн газрын 13 яамны харьяа 272 төсөл, арга хэмжээг хамруулсан юм байна. Эдгээрийн нийт төсөвт өртөг нь 763 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаагаас …
-
6 March
М.Энхболд: МАХН хоёрхон жилийн түүхтэй
МАН-ын дарга М.Энхболдыг Дархан-Уул аймагт ажиллах үеэр ахмадууд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор байгаагаа хэлжээ. Мөн гуравдугаар сарын 1-ний Эх орончдын баярыг МАХН өөрийнх нь баярын өдөр хэмээн тэмдэглэж, ярьж байгааг юу гэж ойлгох вэ, малын гоц халдварт шүлхий өвчин газар авлаа, энэ асуудлаар Засгийн газарт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэхчилэн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм. Үүнд МАН-ын дарга М.Энхболд …
-
5 March
Маргааш төсвийн байнгын хороо хуралдана
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд хуралдахаар төлөвлөсөн байна. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонсоно.
-
5 March
Г.Уянга гишүүн Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзжээ
УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы завсарлагаанаар Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Тэрээр тойргийнхоо бүх хороонд 2 дугаар сарын 24-нөөс эхлэн 08.00-19.00 цагт тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдтэй уулзан өргөдөл, гомдлыг нь хүлээн авч байгаа юм. Уулзалт 3 дугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Чингэлтэйчүүд дүүргийнхээ иргэдийн дуу хоолой, төлөөлөл болон Улсын Их Хуралд сонгогдсон төрийн түшээгээсээ намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй төсөл …
-
4 March
УИХ-ын гишүүн Г.Батхүү иргэдтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү чуулганы завсарлагаар Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулжээ. Бүрд сумын тухайд сүүлийн үед шилжилт хөдөлгөөн их байгаагаас сумын төв эзгүйрэхэд хүрээд байгааг Засаг дарга нь хэлж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд тус сумаас 90 гаруй өрх суурин газар бараадаж …
-
4 March
Лицензийн асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, …
-
4 March
Тусгай зөвшөөрлийг цуцалж эхлэлээ
Засгийн газраас зөвшөөрөл лиценз олгодог олон шат дамжлагыг энгийн хэлбэрт оруулж, тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрхзүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах, үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамж, …
-
4 March
Ж.Батсуурь шүлхийн талаар асуулга тавив
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим суманд сүүлийн үед тархаад байгаа шүлхий өвчинтэй холбоотой асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавилаа. Тэрээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины чанар болон вакцинжуулалтын ажлын үр дүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин яагаад олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран тархах болсон шалтгааныг тогтоосон эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ. Мөн төрийн байгууллагуудаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл