Улс төр

November, 2013

  • 29 November

    Ирэх долоо хоногт нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2013.11.29-ний өдрийн хурлаар батлав. 2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 02-ООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 02-ны Даваа гарагт: • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; • …

  • 29 November

    Монгол улс, “ОХУ болон Хятад улсад тээврийн 5 хонгил” байгуулах санал тавьжээ

    Москва хотноо амжилттай болж өндөрлөсөн Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр “Монгол улс  ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай” Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжилжээ. Энд Орос улсаас Монгол улсаар дамжин Хятад руу төмөр зам, автомашины зам, нефть, хийн болон эрчим хүч дамжуулалтын шугамыг барьж байгуулах тухай яригдсан байна. Орос улсаас Монголоор дамжуулан Хятад …

  • 29 November

    УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013.11.29/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат өргөн барилаа. Улсын Их Хурлын Байнгын хороод нь Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд голлох чиг үүргийг гүйцэтгэж, хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бэлтгэлийг хангадаг. Гэтэл Байнгын хороодын дарга нарын сонгуульт хугацаа нь нэг жил байгаа бөгөөд …

  • 29 November

    Ерөнхийлөгч Хонгконгт айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт энэ сарын 27-нд хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонгконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд нар угтан авлаа.

  • 29 November

    Амралтын өдрийн хуулийн төсөл батлагдлаа

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2013-11-28/ үдээс хойшх хуралдаанаар “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүд, Ногоон хөгжлийн шинэ загварт шилжих цаг нь нэгэнт болсныг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад эдгээр үзэл баримтлал, хөтөлбөрийг нэгтгэн бодлогын нэг баримт бичиг болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг нарийвчлан тодорхойлох, …

  • 28 November

    Орос, Монголын тал төмөр замын асуудлаар уулзана

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын 17 дугаар хуралдаан Москва хотноо арваннэгдүгээр сарын 25-27-нд боллоо. Энэ удаагийн ээлжит хуралдааны үеэр худалдаа, эдийн засаг, тээвэр, байгаль орчин болон газрын хэвлийн асуудлаарх ажлын хэсгүүд хуралдаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн харилцааны талаар санал солилцож эрчим хүч, тээвэр, уул уурхай, хөдөө …

  • 28 November

    “Замын-Үүд”-ийн шинэ зам ашиглалтанд орсноор нэг тонн ачааг 150 мянгаар тээвэрлэдэг болжээ

    Хөгжлийг чөдөрлөдөггүй, бизнесийг мохоодоггүй төрийн төлөө баялаг бүтээгчдийнхээ санаа бодлыг сонсож байхаар тогтлоо. Хотын баруун зах руу төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтэц татаж, орон сууцны хороолол барьж байгаа ажлын явцтай Баянголын аманд очиж танилцлаа. Санаачилсан ажил, бүтээсэн амжилтаараа үлгэр жишээ болж буй шинэчлэлийн шинэ баатруудаа тодрууллаа гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ээлжит “Ерөнхий сайдын 30 минут” ярилцлагын эхэнд мэдээлллээ. “11 …

  • 28 November

    УИХ, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ

     УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, …

  • 28 November

    Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар: 1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлт: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.ПҮРЭВНЯМ танилцуулна; Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ …

  • 27 November

    Д.Ганхуяг сайд хуулийн төслүүдийг татаж авахаа мэдэгдэв

    Төсвийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдав. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас өргөн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн …

  • 27 November

    Агаарын бохирдлыг аль ч сайд буруулж чадахгүй байгаа тул УИХ-д хамааруулах хэрэгтэй гэв

    Өнөөдөр хуралдсан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлт нь “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсаныг болиулан Ерөнхий сайдын эрхлэх асуудлын дор оруулах ёстой” хэмээн заасан юм. Энэ талаар байнгын хорооны гишүүд өөрсдийн санал бодлоо …

  • 27 November

    Ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр төрийн ордонд 13:00 цагаас эхлэн ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Тодруулбал, – Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд, – Химийн хорт болон аюултай бодисын тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө …

  • 27 November

    Ерөнхийлөгч “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Сингапур Улсад /БНСУ/ энэ сарын 26-нд болсон “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцлоо. The Economist сэтгүүлийн эрхлэгч Дэниэль Фрэнклин “Дэлхий 2014 онд” арга хэмжээг нээж үг хэлсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тайзнаа урин сонирхсон асуултандаа хариулт авлаа. Дэниэль Фрэнклин: Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн талаар товч танилцуулахад тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр …

  • 27 November

    Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо болон нэг дэд хороо хуралдана. Үүнд: Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хуралдаанаар: “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн …

  • 26 November

    Р.Гончигдорж: Цагаан сараар 3 өдөр биш нийтдээ таван өдөр амардаг байх нь зүйтэй

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цагаан сараар амрах өдрийн тоог нэмэгдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар …