Улс төр

November, 2013

  • 26 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч Сингапурт айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Сингапурын Ерөнхийлөгчтэй уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Сингапур Улсын /БНСУ/ Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам энэ сарын 25-нд албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Истана” төрийн ордны өмнө угтан авах үеэр хоёр улсын төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагсав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Денг Яам нар …

  • 25 November

    Намын бүлгүүд хуралдана

    Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Тодруулбал, -УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “А” танхимд болно. -УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “Б” танхимд болно. -УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болно.

  • 25 November

    Байнгын хороодын ажлын хэсгийн хуралдаантай

    -“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. -Монгол Улсын Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд болно. -Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад …

  • 23 November

    ЗГ-ын хуралдаан: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа

    Манай улсад 30 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн статистик байна. Улсын хэмжээнд 6 тусгай сургуульд 1700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Энэ хүүхдүүд ердийн хүүхдүүдтэй харьцуулахад өвчлөмтгий, бие сул байдаг тул шим тэжээл сайтай хоол хүнс, сайн асаргаа, эрүүл орчин, тусгай эм тариа шаарддаг. Байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хүүхдээ асардгаас ажил хөдөлмөр …

  • 23 November

    Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчид чуулна

    Улаанбаатар хотноо энэ оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохиогдох Зүүн хойд Азийн бүс нутгийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар УИХ дахь эмэгтэй гишүүд өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн санаачлагаар зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын чуулга уулзалт нь боловсролоор дамжуулж бүс нутагт энх тайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчид хамтын хувь нэмрээ оруулах …

  • 22 November

    Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив. Агаарын бохирдлоос хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдааг илүү сайжруулах, бүрэн эрхийн давхардлыг арилгах шаардлагын үүднээс Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж …

  • 22 November

    Хилийн цэргийн албыг “Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар”-т шилжүүлнэ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Боомтын захиргаа нь Монгол Улсын ЗГХЭГ-т харьяалагдах нь зүйтэй гэдэг дээр байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нэгдсэн. “Олон улсын ангилалтай боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болно. Эдийн засгийн чөлөөт бүс түүнтэй холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.” гэсэн УИХ дахь АН-ын бүлгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх …

  • 22 November

    Дарханы АН-ынхан анхан шатны хурлаа хуралдуулж, даргаа сонгохоор болов

    Дархан-Уул аймгийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаж, намын гишүүдтэй уулзсан юм. АН-ын Хяналтын Ерөнхий хороо энэ сарын 18-нд хуралдаж, Дархан-Уул аймгийн АН-ын хорооны 2013 оны 4-р сарын 13-ний өдрөөс хойш гарсан бүх шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан юм. Мөн “Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хороо, удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн …

  • 22 November

    Вьетнам Улстай газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын Ерөнхийлөгч нар баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар Монгол Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд энэ сарын 21-нд оролцов. БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн …

  • 22 November

    Чуулганы хуралдаан явагдаж байна

    УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан явагдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл – Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, – Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай – Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай – Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

  • 21 November

    Н.Алтанхуяг: Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй

    Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулдаг 30 минут уулзалт  болж өнгөрлөө. Цагаан толгойн 4 үсгийг хасах тухай огт яригдаагүй Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах “11 11” төвд өнгөрсөн долоо хоногт цагаан толгойн 4 үсгийг хассан тухай олон санал, асуулт иржээ. Өнгөрсөн 2 дугаар сарын 2-нд Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ бол Засгийн газрын …

  • 21 November

    Дарханы АН-ын гишүүд Ц.Оюундарийг огцортол суулт хийнэ

    Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд өнөөдрөөс эхлэн намын төв байрныхаа үүдэнд генсек Ц.Оюундарийг огцортол, Их хурлаа хуралдуулах хүртэл суулт хийхээр болжээ. Тус аймгийн намын хорооны гишүүд намын анхан шатны гишүүдээ алагчилдаг, том том машин унасан, ард иргэдийн эрх ашгаас өөрсдийгөө илүүд үзсэн хүмүүс АН-д олноор орсон гэв. Тухайлбал, Намын үүрийн дарга С.Халтар “Д.Эрдэнэбат ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа маш сайн ажиллаж гишүүдээ …

  • 21 November

    Ерөнхий сайд тэргүүтэй 26 гишүүнээс болж чуулганы хуралдаан хойшлов

    УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09:00 цагт эхлэх байсан ч ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 26 гишүүн хуралдааныг ямар ч шалтгаангүй тасалсаны улмаас үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо. Тодруулбал, Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Б.Болор, Д.Бурмаа, Д.Наранхүү, Су.Батболд, С.Батболд, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Н.Энхболд, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт, Д.Дашдорж, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Б.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Н.Энхбол, М.Энхболд нарын гишүүд өглөө …

  • 21 November

    Ардчилал, эрх чөлөөг муухай бүхнээс байнга цэвэрлэж байхгүй бол эргээд бохирддог

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Янгүн хотын Их сургуульд лекц уншсаныхаа дараа нь “Мьянмар Интернэшнл” телевизэд ярилцлага өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч МХБНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа талаар тодорхой хариулт өглөө. Мөн сурвалжлагч хоёр орны цаашдын харилцаа чухам ямар замаар хөгжих төлөвтэй байгаа талаар асууж сонирхов. “Мьянмар Интернэшнл” нь 50 хувийн төрийн өмчтэй байгуулага бөгөөд үзэгчдийн тоогоор улсдаа тэргүүлэх телевизүүдийн нэг …

  • 21 November

    Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

    УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/; “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/: Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА …