Спорт

March, 2015

  • 8 March

    Головкин дараагийн тулаанаа таван сарын 16-нд хийнэ

     Мэргэжлийн боксын дунд жингийн (72,6 кг) тамирчин WBA (Дэлхийн боксын холбоо ) IBO (Олон улсын боксын байгууллага), WBC (Дэлхийн боксын зөвлөл)-ийн дунд шатны аварга Геннадий Головкины дараагийн тулаан урьдчилсан мэдээллээр 5-р сарын 16-ны өдөр АНУ-д болох бөгөөд тус тулааныг HBO сувгаар шууд дамжуулах юм байна. K2 Promotions компаний захирал Том Леффлерийн мэдээлснээр “Сан Антониод байдаг Головкиний фенүүд тус тулааныг өөрсдийнхөө …

  • 8 March

    Европын хөлбөмбөгийн мэргэжлийн багт тоглох анхны монгол залуу

    Тайландын хөлбөмбөгийн лигийн багийнхантай жил гаруйн өмнө гэрээ хийсэн Монголын хөлбөмбөгчин А.Мөрөн Сербийн нэгдүгээр лигийн “ФК Мачва” багтай гэрээ байгууллаа. А.Мөрөн ийнхүү Монголын хөлбөмбөгийн түүхэнд Европын мэргэжлийн багт тоглох анхны хөлбөмбөгчин болж байгаа юм. Тэрбээр гэрээнд гарын үсэг зурсны дараа“Намайг дэмжиж байсан монголчууддаа баярлалаа. Юуны өмнө намайг хөлбөмбөгийн замд хөтлөн оруулсан тавдугаар сургуулийн багш Ч.Шархүү агсан, мөн Б.Чин-Оргил, Н.Баттөр болон …

  • 8 March

    Жүдочид медалын буухиаг үргэлжлүүлж байна

    Хонгконгт жүдо бөхийн олон улсын тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочид өрсөлдлөө. Манай улсын баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 2 шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. Тамирчид маргааш эх орондоо ирнэ. Тамирчдын амжилтаас дурьдвал: Эрэгтэйчүүдийн -55кг П.Алтанбагана хүрэл медаль(женко клуб) -55кг Ч.Чинхүсэл шагналт 5-р …

  • 8 March

    Чөлөөт бөхийн бүсгүйчүүд хүрэл медалийн эзэд боллоо

    ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо. Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг хүрэл медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг ОХУ, алтан медалийг Япон зэрэг улсууд хүртсэн байна. Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан. Манай …

  • 6 March

    Якутын Олон улсын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

    ОХУ-ын Якут улсын Якут хотод энэ сарын 7-8-ны өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр тус улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимпийн аварга Р.М.Дмитриевийн нэрэмжит залуучуудын тав дахь удаагийн олон улсын уламжлалт тэмцээнд манай улсын чөлөөт бөхийн баг тамирчид оролцоно. Уг тэмцээнд саяхан залуучуудын улсын аварга болсон А.Нэргүйбаатар /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, 50 кг/,  З.Занабазар /ҮБТДС, 55 кг/, С.Билгүүн /БТДС, 60 кг/, Б.Бямбадорж …

  • 6 March

    К.Роналду хамгийн баян хөлбөмбөгчөөр шалгарав

    “Реал мадрид” багийн Португаль тоглогч К.Роналду дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчний жагсаалтыг тэргүүллээ. Харин түүний араас Барселонагийн Л. Месси бичигдсэн байна. Бразилийн залуу од Неймар гуравдугаарт бичигджээ. Ингээд хамгийн  баян хөлбөмбөгчдийн жагсаалтыг танилцуулъя. 1. Кристиано Роналдо /Реал/– 210 сая евро 2. Лионел Месси /Барселона/ – 200 3. Неймар /Барселона/ – 135 4. Златан Ибрахимович /ПСЖ/ – 105 5. Уэйн Руни /Манчестер …

  • 6 March

    Япон: Олимпийн наадмын ордонг 10 дугаар сараас барьж эхэлнэ

    “Токио 2020” Олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнг ирэх аравдугаар сараас барьж эхлэх тухай Японы хэвлэлүүд мэдээллээ. Учир нь суурин дээр нь шинэ цогцолбор босгох Үндэсний цэнгэлдэх хүрээлэнг нураах ажил ирэх есдүгээр сард бүрэн дуусах юм байна. Нураах ажиллагаа өнгөрсөн долдугаар сард эхлэхээр төлөвлөгдөж байсан ч тендерийн асуудал сунжирснаас болж хожуу эхэлсэн юм. 80 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг 2019 онд …

  • 5 March

    “Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно

    “Спорт дахь допингийн эсрэг эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 09-ны өдөр болох гэж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, дүрмийн допинг хэрэглэхийн эсрэг холбогдох заалтууд Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартуудаас зөрүүтэй байгаа асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, Үндсэний хууль, дүрэм болон бусад эрх зүйн баримт бичгийг Олон улсын допингийн эсрэг дүрэм, стандартад …

  • 4 March

    Мөсөнд авиралтын тамирчид ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна

    Мөсөнд авиралтын ДАШТ-нд оролцохоор монголын тамирчид ОХУ-ыг зорилоо. Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Киров хотноо энэ сарын 6-8-ны хооронд болно. Энэхүү тэмцээнд Д.Батжаргал дасгалжуулагчтай эрэгтэй 2 эмэгтэй 2 нийт 4 тамирчин оролцохоор ОХУ-ын Киров хотыг зорьсон бөгөөд манай тамирчид Киров хотод очоод бэлтгэлээ базааж байна. Тэмцээн маргааш эхэлнэ. Ш.Ганчимэг

  • 4 March

    Залуу жүдочид Хонг Конгийг зорилоо

    Жүдо бөхийн өсвөр залуучуудын баг тамирчид Хонг Конгд болох Олон Улсын тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Жил болгон болдог энэхүү тэмцээнд монголын залуу жүдочид амжилттай оролцдог билээ. Энэ удаагийн тэмцээнд “Женко” клубын дасгалжуулагч МУ-ын гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр “Тод-Сүх” клубын дасгалжуулагч З.Сүхчулуун нарын удирдлаган дор эрэгтэй 7, эмэгтэй 5 нийт 12 тамирчин Могнол Улсаа төлөөлөн оролцох гэж байна. Тэмцээн …

  • 3 March

    Монголд анх удаа “Шатрын багш дасгалжуулагчийн анги” шинээр нээгдлээ

    Монголд, тэр дундаа МУБИС-д шатрын багш, дасгалжуулагчийн анги шинээр нээгдлээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр МУБИС-ийн Б байранд боллоо. МУБИС-ийн захирал, доктор Д. Мөнхжаргал нээлтийн үеэр: “Оюуны спортын хатан хаан” гэж нэрлэгдэх шатрыг Монголд хөгжүүлж, дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилготой нээсэн” гэж ярьлаа. Шатрын багш, дасгалжуулагчийн анги нь: – шатар сонирхсон хэн бүхэнд нээлттэй -давхар мэргэжил эзэмших боломжтой. Нэг жилийн …

  • 3 March

    Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв баригдана

    Өнөөдөр Монгол дахь Японы  элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих  “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл”- ийн гэрээнд гарын үсэг үзэглэх ёслол боллоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд …

  • 3 March

    Уран гулгалтын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Уран гулгалтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Таллин хотноо өнөөдөр эхэлж байна. Уг тэмцээн ганцаарчилсан, хос, бүжгийн хосын ангилалд явагдаж байгаа бөгөөд 42 орны 163 уран гулгагчид оролцож байна. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрт 44, эмэгтэйд 45 тамирчин өрсөлдөж байгаагаас чөлөөт үзүүлбэрт 24 нь оролцох юм. Тэмцээний хуваарь III.04 эмэгтэй богино үзүүлбэр хосын богино үзүүлбэр III.05 бүжгийн богино …

  • 3 March

    Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хасч, барилдах эрхтэй нь үлдээжээ

    Монголын үндэсний  бөхийн холбооноос өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нарыг допингийн төрлийн бодис хэрэглэсэн болохыг илрүүлсэн. Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн дээрх хоёр бөхийн улсын наадамд тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Ингээд хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын …

  • 3 March

    Жюү жицүгийн тамирчид медалын хур буулгалаа

    Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2-р сарын 26-аас 3-р сарын 1 хооронд Тайланд улсын Банконг хотноо болсон Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 10 орны 96 тамирчид оролцсоноос монголын баг тамирчид BJJ төрлөөр 3 алт, 2мөнгө 3 хүрэл, Fight төрөлд 2алт, 3хүрэл медаль хүртлээ. Эм: -56кг жинд М. Баярмаа алт, үнэмлэхүй жинд мөнгө -70кг жинд Б. …