Үндэсний их баяр наадмын наймын даваа өндөрлөж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын харцага Б.Гончигдамба гарьд цолын болзол хангаад байна. Үзүүр түрүүнд Улсын арслан Г. Эрхэмбаяртай үлдээд байна. Улсын аварга С.Мөнхбат түрүүлбэл Дархан аварга, начин Б.Гончигдамба түрүүлбэл арслан цолтон шинээр төрөх юм. Т.Түвшин Ugluu.mn
Спорт
July, 2013
-
12 July
Б.Гончигдамба, Б.Батмөнх нар заан цолны болзол хангалаа
Үндэсний их баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө. Долоогийн даваанд хоёр шинэ заан төрлөө. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын харцага Б.Гончигдамба Улсын арслан Х.Мөнхбаатараар долоо давж заан цолны болзол хангалаа. Мөн Төв аймгийн Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “ Хилчин” спорт хороо, ИНЕГ-ын бөх, Улсын начин Б.Батмөнх долоо давж заан цолны болзол хангаад байна. Шөвгийн дөрөвт шинээр …
-
12 July
Зургаагийн даваа эхэллээ
Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхлэлээ. Энэ даваанд Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат нар баруун зүүн жигүүрийг тэргүүлэн гарлаа. Зургаагийн даваанд шинээр начин цол хүртсэн таван бөх улсын цолтнуудтай хүч үзэж байна. Тавын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Т.Баасанхүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хэнтий аймгийн …
-
12 July
Өмнөговийн Н.Амарбаясгалангийн даага өнгөллөө
Хэдхэн хоромын өмнө Хүй долоон худагт төрийн наадмын хурдан дааганы түрүүч зурхай гишгээд байна. Одоогоор дааганы албан ёсны цуваа гараагүй байгаа бөгөөд морины комисс хуралдаж, үүлдэр тогтоохоор хуралдаж байгаа юм байна. Бид эхний таван дааганы цувааг оруулж байна. 1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Нэргүйн Амарбаясгалангийн хул. Говьд хоёр түрүүлээд ирсэн. 2. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Жаргалсайханы Энхболдын …
-
11 July
Өнөөдөр хүчит бөхийн нэг, хоёрын давааны барилдаан болно
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүч үзэн барилдаж байгаа бөгөөд Монгол улсын гавьяат тамирчин, Улсын аварга Одвогийн Балжинням, Монгол улсын гавьяат тамирчин Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр …
-
11 July
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн “Улс халзан азарга” түрүү магнайд ирлээ
Улсын наадмын хурдан азарга дөнгөж сая барианд орлоо. Хурдан азарганы уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улс халзан азарга өнгөлж, улсын наадамдаа гурав дараалан торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн улс халзан алдарт шаргын амжилтыг давтаж байна. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Н.Улам-Өрнөхийн зээрд хурдалсан бол айргийн гуравд Говьсүмбэр аймгийн Сэлхээгийн Бямбасүрэнгийн зээрд …
-
10 July
Универсиад наадмын тойм
Ширээний теннис Ширээний теннисний эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд “Б” хэсэгт багтсан Монголын тамирчид Украины болон БНСУ-ын шигшээд 3:0-ээр хожигдлоо. Тэгвэл эрчүүдийн G хэсэгт монголчууд Хонконгт мөн хожигдлоо. 200 м-т улсын рекорд шинэчиллээ Б.Ачитбилэг 200 метрт улсын дээд амжилтыг 21.58 амжилтаар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр 2001 онд Осакад 21.82 үзүүлэлтээр Ц.Одонбаярын тогтоосон дээд амжилтыг эвдэж байлаа. Ийнхүү тэр ойрын зайд хоёуланд нь Монголын …
-
9 July
Б.Ачитбилэг улсын дээд амжилтыг шинэчилжээ
“Казань-2013” дэлхийн оюутны Универсиад наадмын хөнгөн атлетикийн 100 метрт хурд сорьсон манай ойрын зайн гүйгч Б.Ачитбилэг 10,71 секундийн амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг 27 жилийн дараа шинэчилсэн юм. 1986 онд өдгөө Спортын Бэлтгэлийн төвийн дэд даргын алба хашиж буй Ц.Одонбаяр 10,76 үзүүлэлтээр улсын рекорд тогтоосон нь удаан жил ноёрхсон юм. Яг тэр жил Ачитбилэг төрсөн аж. Өнөөдөр Монголын хамгийн хурдан …
-
8 July
Бөхчүүдийг 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ
Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийг долдугаар сарын 9,10-нд Монгол бөхийн өргөөнд 09:00-19:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөн дээр бүртгэнэ. Бөхчүүд өөрийн биеэр цолныхоо үнэмлэхтэй ирж бүртгүүлэх бөгөөд тогтоосон хугацаанаас хоцорсон тохиолдолд наадамд барилдуулахгүй байх заалттай. Өсвөрийн 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг энэ сарын 8,9-нд 09:00-18:00 цагийн хооронд Хүүхдийн ордон дээр бүртгэнэ. Өсвөрийн барилдаанд …
-
8 July
Баяр наадамд хурдлах морьдыг маргааш бүртгэж эхлэнэ
Үндэсний их баяр наадмын Хурдан морьдын уралдаанд давхих морьдын бүртгэлийг маргааш эхэлнэ. Наадмаар эрлийз болон монгол морьдыг хэрхэн ялгах талаар тодорхой журам гаргасан байна. Эрлийз морьдыг ялгахдаа үндсэн дөрвөн үзүүлэлтийг харах гэнэ. Нэгдүгээрт, биеийн галбир, хоёрдугаарт, сүүлний өтгөн шингэн болон урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, содон тэмдгүүдийг харгалзан үзэх юм байна. Биеийн өндрийн хувьд азарга, соёолон 140 см, их …
-
8 July
Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор барина
Баянзүрх дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолбор барихаар болжээ. Уг спорт цогцолборыг Баянзүрх дүүрэг ХI хороо, Ургах наран хорооллын урд, зам дагуу 0.5 га талбайд барихаар төлөвлөжээ. Мөн цогцолборт спортын болон спорт судлалын зориулалттай, тэнхлэгээрээ 62:7 х 48.7 метр хэмжээтэй, зоорьтой, дөрвөн блокоос бүрдсэн 25 метр сэлэлтийн дөрвөн зам, шүршүүр, эмч, дасгалжуулалтын өрөө, саун зэрэг үйлчилгээний олон танхимтай, дөрвөн давхар цогцолбор болох …
-
6 July
Дэлхийн чансаа шинэчлэгджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргадаг дэлхийн чансаа шинэчлэгдсэн байна.Дэлхийн чансааг Испани тэргүүлж Герман удаалсан хэвээр байгаа бол Колумбын шигшээ баг 4 байраар урагшилж 3-р байр луу дэвшэв.Confederations Cup тэмцээнд түрүүлсэн Бразилийн шигшээ баг 13 байр ахиж 9-р байр луу орж ирсэн бол гурван арслангууд 6 байр ухарч 994 оноотой 15 байранд бичигдэж эхэллээ.Английн шигшээ багийн хувьд сүүлийн таван жилийн хамгийн …
-
5 July
О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ
О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ. -Он гарсаар гурван мөнгө, гурван алтан медаль хvртээд байна – Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг энэ удаагийн спортын зочны хойморт урилаа. Тэрээр 2002 онд буюу 20 насандаа чөлөөт бөхийн спортод эргэлт буцалтгvй орж, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хvртэн Афин, Лондонгийн олимпын наадамд чамгvй амжилттай оролцсон юм. Мөн ААШТ-нээс хошой …
-
5 July
Улсын баяр наадамд 1024 бөх зодогловол түрүүлсэн бөхөд Даян аварга цол олгоно
УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулийн төсөлд бөхийн цолыг дүйцүүлэн олгох зарим өөрчлөлтийг оруулжээ. Хуульд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр …
-
4 July
Брэндан Рожэрс наймааны цонхын талаар …
Брэндан Рожэрс зуны 4 дэх наймаа болох Коло Турэг Ливэрпүүлтэй нэгтгэсний дараа ирэх саруудад багаа дахин хүчирхэгжүүлэх гэж буй төлөвлөгөөнийхөө талаар ярьж байна. Улирлын өмнөх бэлтгэлээс өмнө 4 шинэ тоглогчийг Анфилдэд авчирснаар клубыг хүчирхэгжүүлэх багийн ажил дуусчихгүй болохыг Рожэрс мэдэгдлээ. Иаго Аспас, Луйс Албэрто, Симон Мигнолэт, Коло Турэ нарыг албан ёсоор Ливэрпүүлтэй нэгтгэснээ зарласан бөгөөд эдгээр тоглогчид ирснээр наймааны цонх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл