УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Одоогийн үйлчилж байгаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Үүнээс үүдээд таны санаачилсан архины тухай хууль хэрэгжинэ гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байна. Хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Одоо насанд хүрээгүй буюу 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гэсэн нэлээн чанга, өндөр заалттай хууль үйлчилж байгаа. Гэтэл энэ хууль …
Өглөөний зочин
November, 2013
-
18 November
Б.Бат-Эрдэнэ: МАН зоригтой шийдэмгий өөрчлөлтүүдийг хийж чадаж байна
НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.-МАН түүхэн Их хурлаа хийлээ гэж ярьж байна. Та бүхний бодлоор үнэхээр шинэчлэлийг эхлүүлэх түүхэн хурал болж чадсан уу. Залуучуудаа хэр дэмжсэн гэж бодож байна? -Түүхэн гэхээсээ илүүтэй шинэчлэлийг эхлүүлэх хурал болж чадсан гэж хэлмээр байна. Залуусаа маш сайн дэмжлээ. АНУ, БНХАУ, ХБНГУ гээд гадаадын олон оронд улс төр, нийгэм, философийн …
-
15 November
Р.Оюунханд: Улсын хэмжээнд 39 мянга гаруй ахмад хэвтэрт, асаргаа сувилгаанд байдаг
Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн аравдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэ аяны хүрээнд хийсэн ажлуудын талаар Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Оюунхандтай ярилцлаа. – Салбарын яамнаас 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Та аян зарлагдах үед багагүй ажил хийхээр төлөвлөсөн гэж хэлж байсан л даа. Тэдгээр ажлуудын үр дүн гарч эхэлсэн …
-
13 November
Э.Энх-Эрдэнэ: Би одоо ч бүрэн төгс дуучин болсон гэж өөрийгөө боддоггүй
“Амьдрах сайхан” тоглолтоо хийх гэж буй хайрын дууч МУСТА Э.Энх-Эрдэнэтэй ярилцлаа. – Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тоглолтын чинь талаар яриагаа эхлэх үү? Сайн байцгаана уу? Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргье. Миний хувьд Амьдрах сайхан гээд хоёр дахь бие даасан тоглолтоо 2013 оны 11 сарын 25-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Өмнө нь “Хайрласанд минь уучлаарай” нэртэй тоглолтоороо …
-
12 November
С.Ганбаатар: Хуулиа зөрчин байж “Оюутолгой”-д тал засч байна
УИХ-ын бие даагч гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Оюутолгой”-н гэрээтэй холбогдуулан ирэх онд төсөвт суулгах мөнгөний талаар мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ. Эл мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа. -Та бүхний хэлж, мэдэгдэж байгаагаар улсын төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг “Оюутолгой” төслөөс ирэх оны төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болох уу? -Тийм …
-
8 November
Ц.Мөнхбаярын хүү М.Эрдэнэ: Цагдаагийнхан аавыг авлига авсан гэж жүжиг тавьсан
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын иргэдийг Төрийн ордны зүг буудсан хэрэгт буруутган Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ц.Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн хараа дахь мөрдөнд хорьж байгаад ШШГЕГ-ын харьяа Сонсголон дахь 461 дүгээр хорих ангид шилжүүлжээ. Зүүн хараад Ц.Мөнхбаярыг хоригдож байхад нь хүү М.Эрдэнэ нь эргэсэн байна. Түүнтэй ярилцлаа. -Аавыг чинь ямар учраас Сэлэнгийн Зүүн …
-
7 November
Б.Бямбатогтох: Хамгийн багаар бодоход нэг хүнд дунджаар 9 литр архи ногдож байна
Архи тамхины хэрэглээ нь тухайн хүний эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй гэр бүл, нийгмийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, улмаар донтох эмгэг үүсгэдгээрээ их хор уршигтай. Манай орны хувьд дэлхийн бусад улсуудын адил донтох эмгэг газар авч тоглоомын, бэлгийн, тамхи, архины донтолт ихэсч байгаа нь амьдралын буруу зан үйлээс ихээхэн шалтгаалж байна. Энэ талаар бид ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, Анагаах …
-
6 November
Х.Тэмүүжин: Заавал хорих шаардлагагүй хүмүүст ял өгсөнөөс болж байсхийгээд шорон дүүрчихээд байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хуулийн салбарын төлөөлөлтэй Иргэний танхимд уулзаж, Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил, хуулийн төслүүдийн талаар илтгэл тавьлаа. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай, Тахарын албаны тухай хуулиуд батлагдсан. Харин Зөрчлийн тухай хууль, Мөрдөх албаны тухай хуулиудын төслийг УИХ-д өргөн …
-
5 November
Г.Шийлэгдамба: Улс төрийн орчинд тогтсон гажуудлыг арилгах хэрэгтэй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай намуудын төлөвшил нь улс орны хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа. Та намынхаа төлөвшлийг ямар шатанд байна гэж үнэлэх вэ. Намуудын төлөвшил нь орон нутаг цаашилбал улс орны хөгжилд ихээхэн үүрэгтэй шүү дээ? Улс төрийн намын төлөвшилт улс орны хөгжилд чухал үүрэгтэй. Эргээд бодоход намуудын төлөвшилтийн тухай ойлголт харьцангуй шинж чанартай юм болов …
October, 2013
-
29 October
ГССҮТ-ийн захирал Ц.Энхбаяр: Дараагийн эмч нарыг бэлэн байлгах ёстой
ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Энхбаяртай ярилцлаа. Нэг хэсэг нь эмч нарыг ажил хаясан гэх, нөгөө хэсэг нь ажлаа хийж байгаа гэх юм. Бодит нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Би ГССҮТ-ийн Ерөнхий захирал гэх энэ албан тушаалд томилогдоод 33 хонож байна. Энэ хугацаанд эмнэлэгийн эмчилгээ, үйлчилгээ өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдал яасан …
-
28 October
Б.Саранчимэг: Шинэчлэл гэхээр л шинэ хүн гэсэн үг биш
МАН-ын ХХVII их хурлын завсарлагаанаар зарим нэг төлөөлөгчтэй уулзаж ярилцсан юм. Туулсан амьдрал, насны хувьд харилцан адилгүй тэдгээр эрхмүүд бүгд л МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байв. -Та Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал гэсэндээ намынхаа их хуралд ч эко буюу чамин гоё ногоон, хар хослол өмсөж ирсэн нь үнэхээр дэгжин, сайхан харагдаж байна шүү? -Тийм үү. За их баярлалаа. …
-
25 October
Я.Амаржаргал: Нэг хүний алдаанаас болж эрүүл мэндийн салбарыг хараар будаж болохгүй
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргалтай ярилцлаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар сайн, муу олон асуудал яригдах юм. Энэ тал дээр та салбарын хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? Сүүлийн жил гаруйн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд томоохон ахиц, дэвшил гарч байна. Хөгжсөн, хөгжиж байгаа аль ч орны эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан олон асуудал байнга л …
-
24 October
Н.Удвал: Олон жил бугшиж ирсэн асуудлууд сэдрээд нэг ёсондоо эмчилгээ авч байна
Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцаж, салбарын хүрээнд хийж хэрэгжүүлж буй зарим ажлыг нь торууллаа. Эрүүл мэндийн салбарын ажлын доголдлын тухай өдөр бүр л олон нийтийн хэвлэл мэдээллээр гарах юм. Та ч тухай бүрт нь дуугараад байхгүй болохоор гайхаад л? Эрүүл мэндийн салбарт олон жил хуримтлагдаж бугшиж ирсэн асуудлууд сэдрээд нэг ёсондоо эмчилгээ авч байна гэх юм уу …
-
22 October
Б.Нямгомбо: Дэлхийн жишигт хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх бодлого баримталж байна
Өнөөдөр манай улсад 800 орчим иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, дэд хурандаа Б.Нямгомботой хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа болон түүний үр дагаврын талаар ярилцлаа. -Өнгөрсөн хавар ШШГЕГ бүтэц, зохион байгуулалтдаа нэлээд өөрчлөлт хийсэн. Эл хүрээнд ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийг газар болгон өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж …
-
21 October
Д.Ухнаа: Урлагт арын хаалга байдаггүй нь хамгийн сайхан
Монголын сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Хэвлэл мэдээллийн салбарын Урлагийн их наадам” энэ сарын 26-30-ны өдрүүдэд болох гэж байгаа билээ. Уг наадмын ерөнхий зөвлөхөөр Монголын концертийн төвийн ерөнхий захирал, МУСГЗ, ОХБУ-ын УГЗ, СУИСийн Хүндэт профессор Д.Ухнаа гуай ажиллах юм. Түүнтэй тус наадмын талаар ярилцлаа. -Та урлагийн их наадмын зөвлөхөөр ажиллах болжээ. Энэ талаар? –Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн …