Мэдээ мэдээлэл

December, 2017

  • 26 December

    Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 50 мянган ам.доллар хүртэнэ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргасан. 2017 онд хамгийн олон оноо цуглуулсан тэргүүн 14 жүдочдод 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос М.Уранцэцэг\48 кг\, Д.Сумъяа \57 кг\ нар хүртэх юм. Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн …

  • 26 December

    Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно

    Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ жил долоо дахь удаагаа 12 дугаар сарын 29-нд Бөхийн өргөөнд болно. Өмнөх зургаан удаагийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын арслан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг …

  • 26 December

    Серена Уиллиамс эргэн ирэв

    Шинэ охиноо өлгийдөж аваад ердөө дөрөвхөн сар болж байгаа талбайн теннисний домогт тамирчдын нэг Серена Уиллиамс ирэх долоо хоногт Абу Даби хотноо явагдах тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр найман долоо хоногтой бие давхар байхдаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Серена өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш талбайд гараагүй бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард охин Алексис Олимпиа Оханианыг төрүүлсэн …

  • 26 December

    Шинэ Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилов. Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм. Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2017 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их …

  • 25 December

    Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүүлнэ

    Нийслэлийн архивын газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон 2018 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Нийслэлийн архивын газар 2018 оныг “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд архивын баримт бичгүүдийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх, дүүргүүдэд архивын тасаг ажиллуулах, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдлийн …

  • 25 December

    Ирэх онд өрхийн 10 эмнэлэг шинээр барихаар төлөвлөж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн сайдын …

  • 25 December

    Хахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой

    Малайзын Ерөнхий сайдын орлогч Датук Сэри Ахмад Захид Хамиди тус улсад авлигын асуудал бат бөх оршсоор байгаад хахууль өгөгч, авагч адилхан бурууг үүрэх ёстой гэж хэлжээ. Авлигын эсрэг хороонд ирүүлсэн нийт гомдлын ихэнхийг хахууль өгсөн хүмүүс эзэлдэг. Учир нь тэд төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийнх нь хариуд хүсэлтийг нь биелүүлээгүй бол тус хороонд гомдол гаргах тохиолдол их байдаг аж. …

  • 25 December

    “Пёончан 2018” Өвлийн Олимп эхлэхэд 46 хоног үлдлээ

    Ирэх оны 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо эхлэх “Пёончан 2018” Өвлийн Олимпийн тасалбарын 60 хувь нь зарагдсан талаар өчигдөр Олимпийг зохион байгуулах хорооноос зарлажээ. Тодруулбал 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж авсан байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ. 2014 онд ОХУ-ын Сочи хотод болсон Өвлийн Олимпод үзэгчдэд …

  • 25 December

    Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгууллаа

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа. Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна. Дэд хороог Үндэсний …

  • 25 December

    З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл

    Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг асуудлыг иргэд АТГ-ын ажилчдын цалинг нэмэх гэж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Тиймээс энэ асуудлаар АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас тодруулахад “Авлигатай тэмцэх газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөлт орж байгаа зүйл байхгүй. 2014 …

  • 25 December

    Цасан ширхэгийн анхны гэрэл зургуудыг авсан эрхэм хэн бэ?

    1885 онд Америкийн фермер Вилсон Бентли микроскоп дурандаа камер байрлуулж цасан ширхэгийн хамгийн анхны гэрэл зургуудыг авсан байдаг. Тухайн үед зургуудыг ердөө тавхан центээр худалдаж байсан ч өдгөө шинжлэх ухааны гэрэл зургийн эхлэл байсан гэж өндрөөр үнэлэгддэг юм. Цасан ширхэгүүдийн талстан бүтэц ,тэгш хэмжээ нь өнөөгийн гэрэл зурагчдын сонирхлыг ихээр татдаг. Тэд Вилсоныг цаг үеэсээ түрүүлж явсан хүн гэж дүгнэдэг …

  • 25 December

    Гэр бүлийн хүчирхийллийн 1262 гэмт хэрэг бүртгэгджээ

    Цагдаагийн ерөнхий газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор үе шаттайгаар ажил, арга хэмжээг төлөвлөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран Цагдаагийн байгууллагын болон Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны мэдээллийг нэгтгэсэн санг ашиглалтад оруулж ажиллаж байна. Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн эрүүгийн мөрдөгч, …

  • 25 December

    Газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал гомдлыг хүлээн авна

    Нийслэл, дүүргийн газрын албаны үйл ажиллагааг илүү ил тод нээлттэй, түргэн шуурхай болгох, иргэд оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ. Үүнтэй холбогдуулан иргэд та бүхэн дурьдсан хугацаанд газар өмчлөл, эзэмшил, шүүхийн …

  • 25 December

    Филиппинийг хүчтэй хар салхи дайрчээ

    Өнгөрсөн долоо хоногт Филиппиний өмнөд нутгийг халуун орны хүчтэй хар салхи дайрч 180 гаруй хүн амь үрэгджээ. Хар салхинд Тубод, Пиагапо хот хамгийн их өртөж, голын ус эргээсээ хальснаас байшин барилга усанд автжээ. Үүний дараа Давао хотын худалдааны төвд гал түймэр гарснаас 40 орчим хүн амиа алдсан байна. Гал сөнөөгчид идэвхтэй ажилласан хэдий ч худалдаачдын амийг аврах боломжгүй байсныг хотын …