Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 1 May

    Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна

    Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая  хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,  40.7 мянган ботго, 162.0 мянган  унага, 410.4 мянган  тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх  7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн …

  • 1 May

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн өнөөдөр  ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа. Эхлээд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, төвийн шуурхай зөвөлгөөнд оролцсон юм. Үүний дараа  Нөхөн үржихүйн тасгийн цахим бүртгэл, лавла, үйл онош зүйн,  жирэмсний хяналтын кабинет, Анагаахын удамзүйн лаборатори, Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинет, цахим эрүүл мэнд …

  • 1 May

    Налайх дүүрэгт 6 дахь удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ

     “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд 04 сарын 29-ны бямба гаригт  Налайх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж явууллаа. Цэвэрлэгээг дүүргийн 1 дүгээр хорооны Их амны хөндий, 4 дүгээр хорооны Зүүн постноос Бүс нуур, Бүс нуураас урагшаа Налайхын голын төгсгөл хүртэл нийт 11460 м2 нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулж, ЗДТГ-ын хэлтэс, албад байгууллагуудыг хуваан авч …

  • 1 May

    М.Энхболд “Бидэнд дотоодын ойлголцол, тогтвортой байдал нэн чухал байна” гэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Баяраа нар оролцов. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд …

  • 1 May

    Хорват, Албани улсын дипломат болон албан паспорт эзэмшигчид визний шаардлагаас чөлөөлөгдөнө

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улс, Хорват Улсын хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 30-аас дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар …

  • 1 May

    Орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

    Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажил, эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сараас эхлэн 1 сарын хугацаатай “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг түлхэн …

  • 1 May

    Т.Бат-Эрдэнэ:Цахимаар визний хүсэлт гаргаж, хариуг нь мессеж, мэйлээр авах боломж бүрдэнэ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд багагүй ажлыг амжуулжээ. Ялангуяа гадаадын иргэдэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессеж, мэйлээр авах боломж бүрдүүлэх үйлчилгээг II дугаар улирлаас нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнээс тодрууллаа. -Танай байгууллага КОЙКА байгууллагын санхүүжилтээр “И-иммигрэйшн” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн …

  • 1 May

    Google Earth хамгийн том шинэчлэлтээ танилцууллаа

      Та бидний танил Google Earth буюу хийсвэр бөмбөрцөг маань “Voyager’ нэрийн дор асар их шинэчлэлт хийн нээлээ. Өөрийн сонссон дуулсан газар нутгаа сонирхон судалж үзэх гэж цагаа үрэн, хаа нэгтээ санамсаргүй сонгосон газраасаа эрдэнийн чулуу олчих найдлага тавин суудаг цаг ард хоцорчээ. Шинэ бүтээгдэхүүн болох “Аялагч” нь танд дэлхий даяарх зохион байгуулагдаж байгаа зуу зуун аяллуудаас санал болгох болно. …

  • 1 May

    ОУВС Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөтөлбөрөө хойшлуулжээ

    Олон Улсын Валютын Сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан хөтөлбөрөө түр хойшлуулж, манай Засгийн газарт олгох гэж байсан 425 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн хөтөлбөрөө түдгэлзүүлээд байна. Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа ч гадаад валютын шилжүүлэгтэй холбоотой хуулийн өөрчлөлтийг нягтлан шалгахад тодорхой хугацаа шаардлагатай байгааг ОУВС-гаас мэдээлсэн байна. тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер и-мэйлээр өгсөн тайлбартаа энэ тухай …

  • 1 May

    Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгоно

    Моргейжийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэжээ.Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувь нь хөдөө орон нутгаас хамрагдсан байх чиглэлийг банкуудад өгсөн байна. Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан дийлэнх иргэдийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болох аж. Орон нутаг дахь ипотекийн зээлийн …

  • 1 May

    Ч.Өнөрбаяр: Иргэд шүүхээс хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Орхон аймаг дахь шүүхэд ажиллах үеэр МҮОНРТ-ийн “ММ агентлаг”-т тодруулга өглөө. -Шүүхийн шинэтгэл Орхон аймаг дахь шүүхэд хэрхэн хэрэгжсэнийг дүгнээч? -Монгол Улсын хэмжээнд 105 шүүхэд шүүхийн шинэтгэл хэрэгжсэн. Шүүх бүрэн нээлттэй боллоо. Тухайлбал, шүүх хуралдааны нээлттэй ил тод байдал хангагдаж, шийдвэр нь иргэдэд нээлттэй болсон. Төвийн бүсийн тулгуур аймаг Орхон аймгаас …

  • 1 May

    Танзанийн Ерөнхийлөгч хуурамч дипломтой 10 мянган хүнийг ажлаас нь халжээ

    ДОДОМА. /BBC/. Боловсролын бичиг баримтын шалгалтыг улс орон даяар явуулан, сургууль, коллежийн хуурамч гэрчилгээтэй хүмүүсийг илрүүлснийхээ дараа Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфули 9900 гаруй төрийн албан хаагчдыг ажлаас нь  шууд халсан байна. 2015 оны 10 дугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон Магуфули хээл хахуультай тэмцэх ажиллагааныхаа хүрээнд засгийн газрын хээл хахуультай тэмцэх албаны дарга, татварын газрын дарга, төмөр замын удирдах албан тушаалтан болон …

  • 1 May

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсны айлчлал хийнэ. Сайд Ц.Мөнх-Оргил Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхаж, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Федерика Могеринитэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Тэрээр мөн айлчлалынхаа хүрээнд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета …

  • 1 May

    “Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ

    Үндэсний хувцасны “Уран гоёл” урлангийн бүтээгдэхүүнүүдийн  загвар хийц, чанар үзэмж хэрэглэгчдийн  таашаалд үргэлж нийцдэг учраас үйлчлүүлэгч олонтой, захиалга ихтэй байдаг. Эднийх үйл ажиллагаагаа өргөжүүлж VIP захиалгын төв, өөрийн нэрийн барааны дэлгүүрээ өнөөдөр нээж байна.  Төмөр зам дахь “Ханбүргэдэй” худалдааны төвтэй айлсан үүд хаалгаа нээж буй “Уран гоёл урлан”-гийн шинэ төвөөр орж захирал Ш.Должинсүрэнтэй уулзлаа. -Манай урлан байгуулагдаад яг 3 жил …

  • 1 May

    Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, Айст телевизтэй хамтран ажиллахаар боллоо

    Монголын Сайтын Холбоо ОХУ-ын Эрхүү мужийн сэтгүүлчидтэй хамтран ажиллана ОХУ-ын Эрхүү хотын захиргаа, ОХУ-ын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Эрхүү хотын салбар зөвлөлтэй хамтран 2017 оны 04 сарын 27-28-ны өдрүүдэд Эрхүү хотод “Иркутский меридиан” нэртэй медиа форумыг зохион байгуулав. Энэхүү чуулганд Монголын Сайтын Холбооны төлөөлөгчид урилгаар оролцжээ. Чуулганы хүрээнд ОХУ-ын алслагдсан нутгийн нэг болох Эрхүү мужийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй 200 …