Tag Archives: видео мэдээ

April, 2023

  • 24 April

    Дуучин Б.Октябрийн “Гэгээн” цомгийн баяр боллоо

    Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирж байгаа залуу дуучин Биндэръяагийн Октябрийн “Гэгээн” цомгийн баяр энэ сарын 22-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо. “Гэгээн” цомог 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд олны сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэр хангай нутаг”, “Намрын дурсамж”, “Насан туршийн хайр,” “Ааваа дурсана” зэрэг дуунууд багтжээ. Дуучин Б.Октябрь ““Гэгээн” цомгийн баяр сайхан болж өндөрлөлөө. Миний уран бүтээлийн цаашдын …

  • 17 April

    Bella seratа: Дэлхийн болон Монголын “Сонгодог”-ууд эгшиглэнэ

    Улсын дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Ганболдын Энхнаран (Ena) энэ сарын 18-нд уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тун ховорхон төрдөг дээд нарийн сопрано хоолойтой тал нутгийн дуучин бүсгүй дуурийн урлагийг өөртөө шингээхийн тулд бүтэн 11 жилийг бакалавр, магистрт сурахад зарцуулсан боловсролтой, авьяастай, төрмөл дуучин. Өөрөөр хэлбэл, Монголд таван жил, дуурийн өлгий ОХУ-д зургаан жилийг зарцуулжээ. …

  • 14 April

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль оюутнууддаа “Дасгалжуулагч” киног үнэ төлбөргүй үзүүллээ

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагын багийн зүгээс оюутан залууст эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн зэрэгцээ хүний мөс, энэрэх сэтгэлтэй, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Оюутан хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, спорт олон нийтийн арга хэмжээ, хүний хөгжлийн лекц сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагууд оюутнууддаа “Улаанбаатар” олон улсын кино наадам, болон Монголын …

  • 13 April

    Х.Нямбаатар:БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэд хэдэн хүнийг албадан авчирна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны  “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийн талаарх мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд өгсөн, тэр нь батлагдсан …

  • 12 April

    “Blackpink” хамтлагийн “How You Like That” дуу 1.2 тэрбум хандалт авчээ

    Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн 2020 онд сонсогчдын хүртээл болгосон “How You Like That” дууны клип одоогийн байдлаар YouTube дээр 1.2 тэрбум хандалт авчээ. YG Entertainment-ийн хэлснээр “How You Like That” дуу нь 1 тэрбум хандалт авсан 6 дахь дуу болж байна. Өмнө нь тус хамтлагийн “Ddu-du Ddu-du” -2 тэрбум үзэлт, “Kill This Love” -1.7 тэрбум, “Boombayah”-1.5 тэрбум үзэлт, “As …

  • 6 April

    С.Бямбацогт: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол хатуу хариуцлага тооцно

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.06/ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, …

  • 6 April

    Н.Ганибал: Төрийн албаны цалин хэт бага байгаагаас төрд ажиллах хүнгүй боллоо

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцлээ. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Төрийн албанаас гарч байгаа гол шалтгаан бол цалин. Өөрийн хүсэлтээр гарч байгаа иргэд гадагшаа гарч амьдралд хүрэлцэхүйц цалинтай ажил хийхээр явж байна. Төрийн албаны …

  • 6 April

    Б.Баярсайхан:ГБХЗХГ-ын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд чин сэтгэлээсээ хайртай хүнийг оруулж өгөөч ээ

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.06/ үдээс өмнөх  нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг  хэлэлцлээ. Тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн албаны зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалт удаж байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сонгон шалгаруулалтад хүүхдэд сэтгэлтэй, шаардлагыг бүрэн …

March, 2023

  • 27 March

    Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай хийлээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гадаад зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилт, олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах сэдвээр санал солилцов.  Ерөнхий сайд олон улсын байгууллагаас ажлын гараагаа эхэлж ажлын арга барил, дэг журмыг суралцаж байснаа дурдаад “Шинэ сэргэлт” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд олон …

  • 24 March

    Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын зуурсан бантанг буцааж цэгцлэх гээд үйлээ үзэж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т. Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамжийг өнөөдөр /2023.03.24/ УИХ-ын нэгдсэн чуулганд танилцууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д. Ганбатын асуултад хариулт өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс нүүрс,  зэс гэдэг томоохон хоёр бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулан улс төрийг барьцаалах болжээ. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтийг энэ хүмүүс босгосон …

  • 23 March

    “Стратегийн команд штабын сургууль”-ийг тавдугаар сард зохион байгуулна

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын …

  • 22 March

    Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

    Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж буй. Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль …

  • 22 March

    Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

    Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна. Одоогоос 42 жилийн өмнө Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв. Тэд Салют-6 сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг …

  • 20 March

    Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад томилолтын зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгоно

    Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 18-ний өдөр гардууллаа. Монгол Улсын …

  • 17 March

    Т.Мөнхсайхан: Эрчүүдийн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна

    Монгол Улсын хүн ам 1921 онд 649.9 мянга байсан бол эдүгээ 3.4 сая болж нэмэгдсэн билээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гарч, 2003 оны “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн байна. Эрчүүдийн эрүүл мэндийн талаар Монгол цэргийн баярын үеэр хөндөн ярилцах нь чухал. Өнөөдрийн байдлаар 30-70 насны 10000 эрэгтэйд …