АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиятай гэрлэхийн төлөө Кенийн нэг хуульч Феликс Кипроно 70 хонь, 50 үхэр, 30 ямаа санал болгож байна. Гэж америкийн хэвлэлүүд мэдээлснийг РИА Новости агентлаг дамжууллаа. Кени эр Малиятай гэрлэхийг хэдийнээс хүсч түүнийг 2008 оноос эхлэн сонирхжээ. Хуульч эр “Үнэнийг хэлэхэд би өнөөг хүртэл хэнтэй ч учирч байсангүй, түүнд үнэнч байна гэдгээ амлаж байна” гэснийг …
Tag Archives: гадаад мэдээ
July, 2015
-
27 July
250 халимыг далайн эрэг рүү түрж хэрцгийгээр хяджээ
Далайн эрэг цусанд будагдсан ба 250 үхсэн халим далайн эрэг дээр байсан юм. Учир нь халимны ан эхэлсэнтэй холбоотойгоор завьтай иргэд халимнуудыг хөөн далайн эрэг рүү хөөж тэнд байгаа тосгоны иргэд зэвсэглэн халимнуудыг хүлээж байсан юм. Халимнуудыг түрэгдэн ирэхэд далайн эрэг дээр шууд алж, хөнөөж байсан юм. Дани улсад халим агнахыг хориглодог бол Фарерын арлуудад зөвшөөрсөн байдаг юм. Халимны агнуур …
-
27 July
Whitney Housten-ий охин 22 насандаа өөд боллоо
“Тэр маань эцэст нь амар амгаланг оллоо” хэмээн гэр бүлийнхэн нь хэллээ. Алдарт дуучин Whitney Housten-ий охин Бобби Кристина Браун долдугаар сарын 26-ны өдөр нас барсан гэж түүний гэр бүл мэдээллээ. Боббиг зургаан сарын өмнө буюу нэгдүгээр сарын 31-нд гэрийнхээ усан санд ухаангүй байхад нь олсон. Тэрээр зургаан сар аппаратаар амьдарсан юм. Гэр бүлийнхэн нь түүнийг амьдруулахын тулд бүх арга хэмжээг авч байсан …
-
24 July
Үхлийн эрсдлийг урьдчилан тогтооно
Жирийн нэг цусны шинжилгээгээр үхлийн аюултай өвчтэй эсэхийг нь оношилж болно гэдгийг Шведийн Уппсала их сургуулийн судлаачид хэлж байна. Мэдээж шинжилгээгээр л өвчнийг илрүүлдэг шүү дээ гэж хүн бүхэн хэлэх байх. Гэхдээ Уппсалагийн судлаачдын 12 жилийн хөдөлмөрийн дүнд нээсэн шинжилгээний арга арай өөр юм. Тэд хүний цусан дахь S катепсин хэмээх энзимийн төвшин хэр байна гэдгийг онцлон тодорхойлох аргыг нээжээ. …
-
24 July
Испани улс гэрлэх насны доод хязгаарыг 16 болгожээ
Испани улс гэрлэх насны доод хязгаарыг 14-өөс 16 хүртэл нэмж, өөрчлөлт оруулжээ. Тус улс нь Европын хамгийн залуу гэрлэлттэй орнуудын тоонд багтдаг билээ. Уг хуулийг батлахаас өмнө Испанид залуу охид, хөвгүүд хуулийн дагуу 14 насандаа гэрлэх эрхтэй байсан юм. Одоогийн байдлаар Европын ихэнх орнуудад дээрхийн нэгэн адил хууль үйлчилж байгаа аж. Засгийн газраас зөвшөөрөл олгох насыг 13-16 болгон нэмэгдүүлснээс хойш …
-
24 July
Солонгос дасгалжуулагч Монгол хүний нэр дээр гар утас хэрэглэж, бооцоо тавьдаг байжээ
Өмнөд Солонгос улсын Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн “SK” группийн харъяа “Seoul SK Knights” багийн ерөнхий дасгалжуулагч Мүн Кёнг Ин-д эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус улсын сагсан бөмбөг сонирхогчид өөр хоорондоо лигийн тэмцээний үр дүнгээр бооцоо тавьдаг бөгөөд дасгалжуулагч Мүн нь бооцоог өөртөө авахын тулд бусадтай хуйвалдаж, тухайн тэмцээнд өөрийн багаа хожигдох, хожих зэргээр тааруулан тоглуулдаг байсан нь илэрсэн байна. Өөрөөр …
-
24 July
Бээжингийн гудамжинд жагссан Спартанчуудыг баривчилжээ
Хятадын Бээжин хотноо нэгэн шинэ рестораны нээлтийн үеэр 300 спартаныг дуурайн хувцасласан гадаадын иргэд гудамжинд гарч жагссан байна. Тэд шинэ рестораны бүтээгдэхүүнийг жижиг хайрцаганд хийж, гартаа барьсан бөгөөд Бээжингийн төв гудамжаар пирамид хэлбэр үүсгэн, явж, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилжээ. Гэвч Бээжингийн цагдаагийн ажилтнууд тэднийг зогсоож, баривчилсан байна. Учир нь, иймэрхүү хувцастайгаар олон нийтийн газраар явах нь тус улсын хувьд олон нийтийн …
-
23 July
Тэжээсэн хоёр нохой нь баавгай байжээ
Хятадын Юнань мужийн, Ван Каюи хэмээх эр хэдэн жилийн өмнө нэгэн Вьетнам хүнээс хоёр нохойн гөлөг худалдан авчээ. Тэднийг анх хархад өхөөрдөм бяцхан гөлөгнүүд л байсан учраас Хятад эр юу ч анзааралгүй тэднийг тэжээсэн байна. Харин тэд том болж эхлэхэд байдал буруу тийш эргэж эхэлжээ. Нэг өглөө Каюиг сэрэхэд тэжээвэр нохойнууд нь саравчинд байсан тахиануудыг нь зооглочихсон байв. Гайхсан эр …
-
23 July
Пакистанд олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна
Пакистаны Хибер Пахтунхва болон Балочистан мужид хэд хэдэн тосгон, сууринд үер усны аюул тохиосны дараа тус улсын хойд нутгаар ширүүн бороо үргэлжлэн орсон байна. Хэвлэлийнхний дамжуулснаар үерийн улмаас гурван хүн амиа алдаж, олон зуун мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Пакистанд жил бүр борооны улирлаар үер усны аюул нүүрлэж, олон хүний аминд хүрдэг билээ. Энэ удаагийн үерт Хибер Пахтунхва мужийн …
-
23 July
Грек улс зээлээ төлж эхэллээ
Европын холбоо Грек улсад эхний ээлжид 7.6 тэрбум еврогийн богино хугацааны зээл олгосон билээ. Энэ мөнгөөр Грекийн Засгийн газар Европын Төв банк болон Олон улсын валютын санд 6.8 тэрбум еврогийн зээлээ эргүүлэн төлсөн байна. Улмаар Грек тус байгууллагуудаас авах цаашдын санхүүжилтээ баталгаажуулах эхний алхмаа хийжээ. Европын Төв банкид зээлээ төлөөгүй бол, тус банк Грекийн арилжааны банкуудад олгож буй бэлэн мөнгөний санхүүжилтээ …
-
21 July
Бурханд итгэх нь сэтгэцийн өвчин
Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгийн мэргэжилтнүүд Бурханд итгэх итгэлийг сэтгэцийн гажигт тооцохыг санал болгов. Тэд таван жилийн хугацаанд үргэлжилсэн судалгааны ажлаа дуусгаад ийм дүгнэлтэд хүрчээ. Хэдэн жилийн туршид Америкийн сэтгэл судлаачид дээд тэнгэр байдаг гэдэгт итгэж, энэ хүч хүний шийдвэр гаргах чадварт нөлөөлдөг гэдэгт бат итгэлтэй байдаг дэндүү сүсэг бишрэлтэй хүмүүсийг сайтар ажигласан байна. Ингээд судлаачид Бурханд итгэх явдал нь сэтгэцийн …
-
21 July
Туркт болсон дэлбэрэлтийн улмаас 27 хүн амиа алджээ
Сири улстай хил залгаа орших Туркийн Сурук хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Дотоод хэргийн яамны мэдэгдэж буйгаар дэлбэрэлт орон нутгийн цагаар 09 цагийн орчимд соёлын төвд болсон байна. Сирийн Кобэйн хотын ойролцоо барилгын засварын ажилд туслахаар зуун зуун залуус ажиллаж байсан юм. Туркийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ нь …
-
21 July
Эмч нар хүүгийн амнаас 232 шүд авч дэлхийн дээд рекордыг тогтоолоо
Энэтхэгийн өсвөр насны хүү хар дарсан зүүд мэт долоон цагийг шүдний эмчийн сандал дээр өнгөрөөжээ. Учир нь түүний амны хөндийд тэр чигээрээ шүд ургасан байна. Энэ нь түүний амны хөндийн хавдараас болсон гэж үзжээ. Эмч нар түүнд долоон цаг зарцуулсаны эцэст хүүгийн амнаас 232 шүд гарган авсан байна.
-
21 July
Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ
Сингапорын кино бүтээгчид дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг камераар бичсэн кино бүтээжээ. Энэхүү киногоо хамгийн хаагдмал улс болох Хойд Солонгост бүтээсэн байна. Баримтат энэхүү кино нь Хойд Солонгосын аж амьдрал, тэдний амьдралын бодит орчинг харуулсан аж. Мэдээж энэ кино нь ямар нэгэн улс төрийн зорилгогүй байсан ба зөвхөн тухайн улсын иргэд, аж амьдрал, байгаль дэлхий, өв уламжлалыг харуулсан байна. …
-
21 July
Найман настай бүх биеэрээ үстэй охин энгийн охин шиг амьдрахыг хүсч байна
Хятад улсын иргэн найман настай охин төрөхдөө л бүх биеэрээ хар үстэй төржээ. Түүний ингэж төрөх шалтгаан нь Hypertrichosis буюу Амбрасын синдромноос болсон байна. Амбрасын синдром нь хүний үсний ургалтыг хурдасгадаг аж. Охиныг төрсөнөөс хойш түүний бүх биеэр тэр ч байтугай нүүрээр нь хүртэл дүүрэн үс ургадаг гэнэ. Шаолинг охин ийм байдлаасаа маш их ичдэг бөгөөд бусад охидын адил даашинз, усны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл