Киргиз улсын эрх баригчид дангаараа АНУ-аас харилцаагаа тасалж, хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ. “Вашингтон хотод 1993 оны 5-р сарын 19-нд байгуулсан Киргиз ба АНУ-ын Засгийн газруудын гэрээ хэлэлцээрийг Киргиз улс дангаараа цуцалж байгаагаа мэдэгдэж байна” хэмээн тус улсын Сайд нарын зөвлөлийн мэдэгдэлд өгүүлжээ. Үүний шалтгаан нь алуурчин Азимжан Аскаров. Азимжан Аскаров бол цагдаа хөнөөж, үндэстэн ястнуудын хооронд дайсагнал өдөөсөн хэргээр …
Tag Archives: гадаад мэдээ
July, 2015
-
20 July
Цоо эрүүл бүсгүйд үхэх эрх олгожээ
Сэтгэл гутралд орсон ч гэлээ бусдаар бол цоо эрүүл нэгэн бельги бүсгүйд үхэх эрх олгожээ. Ёсзүйн үүднээс нэр болон наснаас нь өөр ямар ч мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Лаура гэдэг энэ бүсгүй эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд аль хүүхэд байхаасаа л амиа хорлох тухай бодож эхэлсэн учраас үхэлд хүргэх тунг тариулахыг хүсэж байгаагаа өгүүлжээ. Амьдралаас уйдсан энэ бүсгүй 21 наснаасаа хойш …
-
20 July
”Ромео Жульетта” Таж Махалд амиа хорлохыг завджээ
Энэтхэгийн залуу хос хайр сэтгэлийн бэлгэдэл болсон Таж Махал дотор амиа хорлохыг завджээ. Хинди болон исламын шашинт хосуудын гэрлэлтийгэцэг, эхчүүд нь эсэргүүцсэн тул хамтдаа амиа хорлохоор шийдсэн аж. Энэтхэгт шашин ондоотой хосуудын гэрлэлтийг эсэргүүцэх нь элбэг байдаг юм. Хосууд хоолойгоо хэрчсэнээс их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэнээр амийг нь аварч чаджээ. Дэлхийн долоон гайхамшгийн нэр …
-
20 July
Гэр бүлийнхэн дээрээ очих гэсэн аав, хүү хоёр хил зөрчжээ
Манай улсын хоёр иргэн энэ сарын 12-нд Беларусь улсын хилийг хууль бусаар давах гэж байгаад тус улсын хилчдэд саатуулагдсан байна. 38 настай залуу 15 настай хүүгээ дагуулан Беларусын хилийг давж улмаар Латва улсаар дамжин ХБНГУ-д очих гэж байсан гэнэ. Тэд хоёр улсын хил дээр байдаг Неман голыг хийлдэг завиар гатлан Латвад очих төлөвлөгөөтэй байжээ. Тэдний ийн хил зөрчих болсон шалтгаан …
-
20 July
Өмнөд Солонгосын тагнуулч амиа хорложээ
Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны ажилтан уулархаг бүс дэх авто зам дээр явж байхдаа амиа хорлосныг цагдаагийнхан олж тогтоожээ. Тагнуулын ажилтнууд утасны яриа чагнасан хэрэгт буруутгагдаж байгаа энэ үед тэрээр амиа хорлосон нь ийнхүү олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр утасны яриа чагнасан талаарх чухал мэдээллийг устгасан тухай тэмдэглэл үлдээжээ. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хууль бусаар утасны яриаг …
-
20 July
Uniqlo дэлгүүр дэх секс бичлэгийн эздийг баривчилжээ
Uniqlo брэндийн дэлгүүрийн нэгэн салбарт секс бичлэг хийсэн хэрэгт буруутган 5 хүнийг баривчилсан тухай Хятадын Сынхуа агентлаг дамжуулсан байна. Бээжин хот дахь тус дэлгүүрийн салбарын хувцас солих өрөөнд хийсэн уг бичлэг нь өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Хэвлэлийнхний мэдээлснээр уг бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа түүнд гарсан хосыг баривчилсан байна. Мөрдлөг шалгалтын хүрээнд …
-
18 July
Хятадын хакерын бүлэглэлийг илрүүлжээ
Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын Засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд “АРТ30” хакерын бүлэглэл нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ы орнууд, Энэтхэгийн эдийн засаг, цэрэг, батлан хамгаалал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын коммунист намд холбоотой асуудал болон эдгээр улс орнуудын барилга, эрчим хүч, дэд …
-
18 July
Хаясан хогийг эзэнд нь буцаан өгчээ
Австралийн Күинслэнд мужийн оршин суугч Фредерик Томлинсон ой дотроос овоолготой хог олжээ. Загасны шилэн аквариум, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийн дотроос тэрбээр эзнийх нь нэрийг тогтоох боломжтой бичиг баримтыг олсон байна. Байнга архи дарс ууж, хэрүүл үүсгэдэг байсан эрээс эхнэр нь хүүхдүүдээ аваад явжээ. Фредерик тэрхүү сайн эрийн хаясан хогийг цуглуулаад гэрийнх нь хаягаар хүргэн өгч, гадаа нь буулгасан аж. эх …
-
16 July
Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнуудыг тагнаж байжээ
Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд АРТ30 нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ны орнууд, Энэтхэг Улсын эдийн засаг, цэрэг, батлан хамгаалах хүчин чадал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын …
-
9 July
Тоглоом тоглож Youtube-ээс жилд 7 сая доллар олдог залуу
Дэлхийн хамгийн их дагагчтай /37 сая/ PewDiePie нэртэй Youtube сувгийн эзэн 25 настай Felix Kjellberg гэдэг Швед залуу 2014 онд 7 сая доллар олжээ. Тэрээр видео тоглоом тоглон түүнийгээ хөгжилтэй байдлаар тайлбарлан Youtube хуудсандаа байршуулдаг. “Youtube-ээр маш олон хүн мөнгө олж саятан болдог. Гэхдээ түүн шиг ихийг олдоггүй. Төсөөлөөд үз дээ. Түүнийг Youtube-д нэг бичлэг байршуулахад л 24 цагийн дотор …
-
9 July
Египет эр охиндоо Facebook хэмээх нэр хайрлажээ
20 настай египет эр Жамаль Ибрагим саяхан төрсөн бяцхан охиндоо Фэйсбүүк / Facebook/ хэмээх хачирхалтай нэр хайрлажээ. Тэрээр ийм маягаар тус сайтал баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь Египетэд олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахад “Facebook” сайтын үүрэг асар чухал байсан аж. Тэрээр охиноо чухам хэзээ төрснийг хэлээгүй ч ер бусын, өвөрмөц нэртэй охинд нь ах дүү хамаатан …
-
9 July
Интернэтээр бусдыг дарамталж байсан этгээд 15 настай охид байжээ
Флорида мужийн цагдаа нар 15 настай охин интернэтээр бусдыг дарамталж байсныг илрүүлж түүнийг баривчилжээ. Охид дөрвүүлээ байсан бөгөөд хүмүүсийн цахим хаяг руу янз бүрийн текст илгээдэг байсан хэмээн цагдаа нар хэллээ. Гэсэн ч тэдгээр охидын нэрийг нууцалж байгаа талаар CNNмэдээллээ. Энэ нь тэдгээр охидын настай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Цахим халдлагын гурав нь нэлээд ноцтой байсан гэнэ. Текстийн утга нь амь …
-
9 July
Галзуу хулгана замаас гарч, 8 хүн гэмтжээ
Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” замаасаа гарч нурсан байна. Осол гарах үед “галзуу хулгана” 240 км цагийн хурдтай эргэлдэх тавцанг тойрч байсан аж. Уг осол гарснаас хойш гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан байсан ба ослоос үүдэн найман хүн маш хүнд бэртжээ. …
-
8 July
Орост сэлфиний аюулаас сэрэмжлүүлж эхэллээ
Оросын эрх баригчид залуучуудыг зарим аюултай сэлфинээс болгоомжлуулах аян өрнүүлж эхэлжээ. Өчигдөр буюу Мягмар гарагт ОХУ-ын Дотоод хэргийн Яамнаас аюултай сэлфинүүдийн сэрэмжлүүлэг дүрснүүдийг нийтэд дэлгэсэн байна. Эдгээр дүрснүүд нь завин дээр, дээвэр дээр, ирж байгаа галт тэрэгний урд сэлфи хийхийг аюултай гэж анхааруулаад “аминдаа хайртай бол төмөр зам дээр сэлфи хийх нь сайхан санаа биш”, “зэрлэг амьтантай сэлфи хийх нь үргэлж сайнаар …
-
8 July
Гахайтай амьдарч байсан 7 настай хүүг олжээ
Хятадын Хенань мужийн Чинфэн хэмээх жижиг гацаанаас гахайтай хамт амьдарч байсан 7 настай хүү олдож, олон нийтийг цочирдууллаа. Хүүгийн тухай мэдээлэл өнгөрсөн даваа гарагт “Женьмин Жибао” сониноор дамжин хүмүүст хүрсэн байна. Хүүгийн нэрийг Во Хонг гэдэг бөгөөд эцэг эхийн халамж анхаарал байхгүйн улмаас ийнхүү гахайтай амьдарч, хэл ярианы хөгжилгүй болжээ. Түүнчлэн хүнс, тэжээлийн дутагдалд орж биеийн өсөлт удааширчээ. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл