Холливудын алдарт хос болох Бен Аффлек, Женнифер Гарнер нарын салалтын шалтгааныг олохоор барууны шар хэвлэлүүд улайрсан хэвээр л байна. Энэ удаад тэд шаргал үст сайхан бүсгүй Маргот Роббиг бай болгох гэж үзжээ. Бен Аффлекийн хувьд өнөөг хүртэл дэлгэцийн бүтээлүүдэд тоглохдоо олон арван сайхан бүсгүйчүүдтэй хамтарсан. Гэвч жүжигчин Маргот Роббитой хамтран ажиллах үед Женнифер Гарнер салах мэдэгдэл хийсэн нь ийнхүү олны …
Tag Archives: гадаад мэдээ
July, 2015
-
7 July
Дэлхийн хамгийн өндөр настан төрсөн өдрөө тэмдэглэлээ
Дэлхийн хамгийн өндөр настан өөрийн охин, ач охинтойгоо хамт 116 насны төрсөн өдрөө өнгөрөгч даваа гаригт тэмдэглэлээ. Сюзана Мусатт Жонс нь 1899 онд Алабама хотод төрсөн бөгөөд 1922 онд ахлах сургуулиа төгсөөд Нью Иорк Нью Жерси руу нүүсэн байна. Тэрээр өөрийн хамгийн урт насалсан туршлагаасаа хуваалцахдаа ” Сайн унтах хэрэгтэй. Сайн амарч байж л урт насална” гэж зөвлөсөн байна. Б.Нарангэрэл
-
7 July
Цагаан барын дайралтанд өртөж хоёр настай хүү гараа алджээ
БНХАУ-ын Сичуань мужид бяцхан хүү рүү бар дайрсан хэрэг гарчээ. Түүнийг Бифенг амьтны хүрээлэнд байхад бар дайрч гар, хөлийг нь хазсан байна. Хоёр настай хүү цагаан бар харахаар амьтны хүрээлэнд очсон бөгөөд түүнтэй хамт зургаа авхуулахыг хүсчээ. Гэтэл цагаан бар түүн рүү гэнэт архиран дайрч түүний баруун гарын шууг хазсан ба хүрээлэнгийн ажилчид хүүг олоход барын аманд хүүгийн гар байжээ. …
-
6 July
Ослын улмаас амиа алдагсдын тоо 61 хүрчээ
МАНИЛА. /Xinhua/. Филиппиний төвийн нутгийн Ормок хотын ойролцоо “M/B Nivrana-B” гатлага онгоц живсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 61-д хүрлээ гэж тус улсын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв. Уг онгоцны багтаамж 178 бөгөөд онгоц живэх үед зорчигчдын тоо хэтэрсэн байсан учраас хэчнээн хүн сураггүй болсныг эргийн хамгаалалтын албаны хүмүүс хэлэх боломжгүй байна. Нийт 145 хүнийг аварчээ. Усан онгоц боомтоос хөдлөөд 200 …
-
6 July
Сирийн 25 иргэнийг цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн 25 иргэнийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Амиа алдсан иргэд бүгдээрээ Сирийн армийн дайчид байсан аж. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Сирийн Ракка хотыг эзэлж, эрхээ тогтоосон ба цаазын ялыг тус хотод гүйцэтгэсэн байна. Хэт даврагчид Сирийн удирдлагуудыг бууж өгөхийг сануулж, “Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Бидний дараагийн зогсоол бол Дамаск …
-
6 July
Японы иргэд насны доройтолд орох нь нэмэгджээ
Япон улсын иргэд дундаж наслалтаар дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тус улсын иргэд насны доройтолд орох нь ихэсч байгаа аж. Японы Засгийн газрын хийсэн судалгаагаар 2025 он гэхэд 7.3 сая хүн насны доройтолд орно гэсэн аж. Өндөр настнуудын 15 хувь нь хэт хөгшрөлтийн улмаас сэтгэцийн доройтолд орж байна гэсэн мэдээг Эрүүл мэндийн яамнаас өгжээ. Япон хүмүүсийн наслалт нэмэгдэхийн …
-
6 July
Нэрт жүжигчин эмэгтэй 92 насандаа таалал төгслөө
Холливудын нэрт жүжигчин Майкл Дугласын ээж гэдгээр нь үзэгчид сайн мэдэх АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Диана Дуглас 92 насандаа таалал төгслөө. Хатагтай Дуглас нь “Planes”, “Trains”, “Automobiles”, “ER” болон “The West Wings” зэрэг телевизийн шоу болон олон арван кинонд тоглож, дүрээ мөнхөлсөн нэр хүндтэй жүжигчин байсан юм. Жүжигчин Кёрк Дугласын анхны эхнэр тэрээр 2003 онд өөрийн хүү Майкл Дугласын хамт …
-
6 July
Хуурай газар живж үхсэн тохиолдол
АНУ-ын иргэн Кассандра Жексоны гэр бүлд аймшигт явдал тохиолджээ. Тэдний хүү усанд сэлснээс хойш цагийн дараа газар дээр байхдаа живж амь насаа алджээ. Анагаах ухаанд ийм тохиолдлыг «хожуу живэлт» хэмээн нэрлэдэг аж. Энэ нь ялангуяа хүүхдүүд их өртдөг үзэгдэл гэнэ. Кассандра хүү Жоннигоо бассейнд аваачсан байна. Тэнд хүү зориулалтын хийлдэг гудсан дээр тоглож эх нь ч үргэлж харж хандаж байж. …
-
3 July
АНУ сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ уриалж байна
Долдугаар сарын 4-нд болох Тусгаар тогтнолын өдөр террорист халдлага болохоос урьдчилан сэргийлэхийн тулд Засгийн газар чадах бүхний хийнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер амлалаа. Картер хэвлэлийн бага хурал хийхдээ, “АНУ энэ баярын үеэр хэзээнээс сонор сэрэмжэй байсаар ирсэн” гэжээ. Сонор сэрэмжээ илүү дээшлүүлэх нэмэлт нэг шалгаан бол “Лалын улс” бүлэглэл” гэж тэрбээр хэлсэн байна. Мөн нийгмийн сүлжээнд тавих …
-
3 July
Филиппиний ослоос 26 хүн сураггүй алга болоод байна
Филиппиний эрэгт 189 зорчигч тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, 36 хүн нас барж, 26 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Ормок хотын онцгой байдлын албаны хүмүүсийн мэдээлж буйгаар 173 зорчигч, хөлгийн багийн 16 хүнийг тээвэрлэсэн “Ким Нирвана” хөлөг онгоц Филиппиний төв хэсгийн Ормок хотоос Камотес арлуудыг чиглэн хөдөлжээ. Гэвч хөдөлсөнөөсөө хойш 30 минутын дараа хөмөрч осолдсон байна. Хамгийн сүүлд …
-
3 July
Ээж нь хөхний сүүгээрээ зайрмаг хийж өгчээ
Энэ долоо хоногт Их Британи улсад хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа бөгөөд иргэд нь энэ халууныг давахын тулд олон сонирхолтой зүйл хийж байгаа бололтой. Нэгэн ээж дөрвөн сартай хүүдээ хөхний сүүгээрээ зайрмаг хийн өгч хүүгээ сэргээж байгаа тухай мэдээг хүргэе. 38 настай Кейтрин Вард фейсбүүкт ээжүүдийн группын нэгэн ээж нялх хүүхэддээ хөхний сүүгээ хөлдөөн зайрмаг хэлбэртэй болгож өгч үзсэн боловч …
-
3 July
Хөлөг онгоц осолдож, 34 хүн амиа алдлаа
Филиппиний Ормок хотноо 173 хүнийг тээвэрлэж явсан “BANKA” хөлөг осолдож, 34 хүн амиа алдаж, 21 хүн сураггүй алга болсон тухай Улаан загалмай нийгэмлэгийн дарга Ричард Гордон мэдэгдсэн байна. Филиппиний эргийн хамгаалалтынхан ойролцоогоор 70 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Тус хөлөг онгоц салхины улмаас жолоогоо алдаж, осолдсон байх магадлалтай хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Хөлгийн ачих хэсэгт их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн …
-
3 July
Зимбабвегийн Ерөнхийлөгч Мугабе гэрлэх санал Обамад тавьжээ
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе гэрлэхээр шийджээ. Хэнтэй гээч? АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай. 91 настай алиа Ерөнхийлөгч Мугабе “Америк нэгэнт гомочуудын гэрлэлтийг зөвшөөрсөн юм чинь би яг ийм хуримыг Обаматай хийхийг хүсч байна. Обама ижил хүйстнүүдийн хуримыг дэмжиж, гомочуудыг хамгаалдаг хүн. Иймээс би одоо Вашингтон орж өвдөг сөхрөн түүнд гэрлэх санал тавихад бэлэн” гэж мэдэгдлээ. Ижил хүйстнүүдийг эрс эсэргүүцэгч Мугабе …
-
2 July
Саудын хунтайж 32 тэрбум долларын хандив өргөлөө
Саудын Арабын тэрбумтан, Хунтайж Алвалид бин Талаль 32 тэрбумын хөрөнгийг хандивын үйл ажиллагаанд зориулахаа мэдэгдлээ. Өдгөө 60 настай Хунтайж Алвалид нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Тэрээр 1997 онд Билл болон Мелинда Гейтс нарын хамтран байгуулсан “Gates” сангийн үйл ажиллагаанаас үлгэр жишээ авч ийнхүү хандив өргөхөөр шийдсэн гэдгээ мэдэгдсэн байна. Түүний хандивласан мөнгө соёл урлагийн мэдлэгийг дэмжих, эмэгтэйчүүдэд эрхийг …
-
2 July
Германд робот, хүн алсан хэрэг гарлаа
Өнгөрөгч Лхагва гаригт Германы Волксвагены үйлдвэрт 21 настай техникч залууг робот хөнөөсөн байна. Техникч роботын моторыг шинэчилэн солихыг оролдох үед робот түүн рүү дайрч түүний цээж рүү цохиж бие рүү нь зүүгээр зоосон гэж Financial Times “мэдээллээ. Хохирогч Германы HMA эмнэлэгт хүргэгдэн ирсэнийхээ дараа нас баржээ. Роботыг одоогоор аюулгүй торны цаана хадгалдаг ба томоохон роботуудыг энэ торонд хадгалдаг гэж мэдээлсэн юм. Харин хохирогч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл