Tag Archives: гадаад мэдээ

June, 2015

  • 24 June

    5G сүлжээг 2018 оноос ашиглана

    Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр хурдны хөдөлгөөнт холбооны технологийн “4G LTE”-ийн талаар ярьж эхэлсэн ба харилцаа холбооны ирээдүйн үе болох 5G технологийг 2020 онд гаргана гэж Олон улсын цахилгаан холбооны хорооноос мэдээлсэн билээ. Гэтэл Өмнөд Солонгосын англи хэлээр хэвлэгддэг “The Korea Times” сонинд бичсэнээр “Бидний 5G гэж тодорхойлж буй сүлжээ секундэд 20 гигабит хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах чадвартай. Ингэснээр гар …

  • 24 June

    Эрчүүд баярласандаа их уйлдаг

    Тилбургийн их сургуулийн эрдэмтэд 5000 хүнээс санал асуулга аваад эрчүүд хүүхнүүдийг бодвол баярласандаа ихэд уйлдаг болохыг олж тогтоожээ. Судалгаанд хамрагдагсад чухам юунаас болж их уйлдгаа өгүүлсэн байна. Тэгтэл хүүхнүүд ямар нэг таагүй зүйл болвол эрчүүдээс дөрөв дахин их уйлдаг болох нь тогтоогдов. Харин баярлаж хөөрсөн, ямар нэг сайхан үйл явдал тохиосон үед эрчүүдийн нулимс түрүүлж гардаг гэнэ шүү.

  • 24 June

    KFC үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхыг шаарджээ

    Дэлхийн олон оронд салбартай түргэн хоолны KFC сүлжээ компанийнхан үйлчлүүлэгчиддээ шарсан хархаар үйлчилсэн эсэх нэгэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр газар авсан билээ. Шарсан харх гэгдэх дээрх хоолны зургийг нийтэлсэн Деворайс Диксон энэ сарын эхээр вирусийн халдвар авсан хэмээн мэдэгдээд байсан юм. Тэрээр, “Хамаг бие минь хүйт дааж байна. Одоо болтол дотор маш хэцүү, юу ч идэж чадахгүй байна” хэмээн өгүүлжээ. …

  • 24 June

    Самсунгийн өв залгамжлагч олон нийтээс уучлал гуйлаа

    Самсунг Группын өв залгамжлагч өөрийнх нь компаний санхүүжүүлдэг эмнэлэг MERS вирусын халдварыг тараасанд олон нийтээс уучлал гуйжээ. Үндэсний телевизийн сувгаар Ли Жае-Ёнг олон нийтэд хандаж үг хэлсэн нь Samsung Foundation санг удирдах болсноосоо хойш анх удаа хийсэн үйлдэл юм. Samsung Foundation сан нь Самсунг Эрүүл мэндийн Төв нэртэй Өмнөд Солонгосын хамгийн том эмнэлгүүдийн нэгийг эзэмшдэг. Өмнөд Солонгост гарсан 175 MERS …

  • 24 June

    Халуунаас болж амиа алдагсдын тоо 700 болжээ

    Пакистаны өмнөд нутагт байрлах Синдх мужид цаг агаар хэт халуун болсны улмаас амиа алдагсдын тоо 700-д хүрчээ. Нөхцөл байдал хүнд байгаа учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг ерөнхий сайд анхааруулсан байна. Үндэсний Гамшгийн удирдах газарт ерөнхий сайд Наваз Шариф яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал өгсөн аж. Цэрэг армийнхан хэт халуунд цохиулсан иргэдэд зориулсан төвүүдийг байгуулж, Гамшгийн удирдах газарт …

  • 24 June

    Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явжээ

    БОГОТА. /KAZINFORM/. Хөхний суулгацандаа 1.5 кг шингэн кокаин авч явсан гондурас эмэгтэй Колумбын нийслэл Богота хотын нисэх буудлаас баривчлагджээ. Тус нисэх буудлын цагдаа нар сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “22 настай Паола Деянира Сабиллон нь Испани руу явахыг завдсан бөгөөд шалган нэвтрүүлэх шугамд дөхөж ирэхдээ тэрбээр самгардаж, бие барьж байгаа нь илэрхий байсан нь бидэнд сэжиг төрүүлсэн” гэв. Рентген туяагаар Сабиллоныг хөхөндөө саяхан …

  • 22 June

    “Jurassic World” киноны орлого нэг тэрбумыг давлаа

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Jurassic World” кино 66 бүс нутагт 18,718 удаа дэлгэцнээ гарч, 160.5 сая ам.долларын ашиг орлоготой байлаа. Энэ нь өмнөх долоо хоногт олсон орлогоос буюу ажиглагчдын таамаглаж байснаас 50 хувиар буурсан дүн аж. Хилийн чанадад олсон 583.1 сая долларын орлогыг дотоодоос олсон 398.2 сая долларын орлоготой нэгтгэвэл дэлхийн зах зээлээс нийт 981.3 сая долларын ашиг орлого олжээ. Дэлхийд …

  • 22 June

    Филадельфиад болсон хаалттай үдэшлэгийн үеэр 10 хүн буудуулж нас баржээ

    Өнгөрсөн Бямба гаригт Филадельфиад болсон хаалттай үдэшлэгийн үеэр 10 хүн буудуулж нас баржээ. Цагдаа нарын мэдээлсэнээр хаалттай үдэшлэгт үл таних хоёр хар залуу орсон байжээ. Олон хүн цугласан хэсэгт том оврын буугаар хоёр удаа буудаж, гудамжинд гарч хэд хэдэн удаа хүмүүс рүү буудсан ба дараа нь гар буу гаргаж ирсэн гэнэ. Тэд зүгээр гудамжинд харагдсан болгон руу буудаж байсан аж. Маш …

  • 22 June

    Дэлхийн хамгийн том 10 ажил олгогчийг тодруулжээ

    Жил бүрийн судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том ажил олгогч байгууллагаар ихэвчлэн Энэтхэгийн Indian Railways, үгүй бол Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн газар тодордог байсан. Харин энэ удаад дээрх хоёр байгууллагын аль нь ч шалгарсангүй. 3.2 сая ажилтантай АНУ-ын Батлан хамгаалах газар дэлхийн хамгийн том ажил олгогчоор шалгарсан байна. 1.4 сая ажиллах хүчинтэй Indian Railways жагсаалтын 8-рт багтаж, 1.7 сая ажилтантай …

  • 22 June

    Пакистанд хэт халсанаас 140 гаруй хүн нас баржээ

    Пакистаны томоохон хотуудын нэг болох Карачид хэт халалтын улмаас ойролцоогоор 140 гаруй хүн нас бараад байна. Өнгөрөгч бямба гаригийн мэдээллээр 122 хүн нас барсан гэсэн бол энэ тоо өссөөр байгаа юм. Хэт халалт нь өнгөрсөн 15 жилийн турш болж байгаагүй халуун болж байгаа ба бямба гаригт л гэхэд 44,8 градус хүртэл халсан аж. Ням гариг 42,05 градус хүртэл халсан. Энэ …

  • 22 June

    Австралийн мэс засалчид шархадсан яст мэлхийн хуягийг оёв

    Австралийн мэс засалчид хүндээр шархадсан яст мэлхийг аврахын тулд хэд хэдэн хагалгааг амжилттай хийсэн талаар Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Яст мэлхийн жин 100 кг татаж байсан аж. Хөөрхий хэвлээр явагч Австралийн зүүн эрэгт завьтай мөргөлдсний улмаас хуяг нь цуурч, толгойдоо хүнд гэмтэл авсан байжээ. Яст мэлхийн зузаан хуягийг хэвэнд нь оруулахын тулд мэс засалчид олон оёо тавихаас …

  • 20 June

    Энэтхэгт 33 хүн архинд хордож нас барлаа

    Баруун Африкийн Нигерт гэрийн нэрмэл архинд 70 гаруй хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл Энэтхэгийн Мумбайд ч энэ явдал давтагдлаа. Тодруулбал тус хотын 33 иргэн хууль бусаар найруулсан архинд хордон нас барж, есөн хүний биеийн байдал туйлын хүнд байгаа гэнэ. Мумбай хотын цагдаагийн газраас мэдээлсэнээр хохирогчид хууль бусаар үйлдвэрлэсэн архи уусныхаа дараа нас баржээ. Мөн албаныхан энэ хэрэгт …

  • 20 June

    Энэ жил дэлхийн хамгийн халуун жил тохиож байна

    Он гарсаар эхний таван сар өмнөх жилүүдийн мөн үеэс харьцангуй дулаан байсан. Тэгвэл энэ жил дахин дээд рекордыг эвдэх нь. Өнгөрсөн он дэлхийн хамгийн халуун жил болсон тухай мэдээлж байсан бол 2015 онд үүнээс ч халуун байна гэж Үндэсний далай, агаар мандлын хүрээлэнгийн эрдэмтэд мэдээлжээ. Тэдний тооцоолсноор, энэ жил 1880 оноос хойшхи хамгийн халуун жил болох гэнэ. Гэхдээ хэт халалт …

  • 20 June

    Ихэнх имжнүүд солгой байдаг

    Эрдэмтэд имж буюу бидний хэлж заншсанаар кенгуру гэх амьтны талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Зэрлэг имжнүүдийн ихэнх нь хооллох, цэвэрлэх зэрэг үйлдлийг хийхдээ солгой гараа ашигладаг болохыг тогтоосон байна. Эрдэмтэд хүнээс гадна гараа ашигладаг амьтны төрөлд анх удаа ийнхүү судалгаа хийж үзсэн юм. Тэд зэрлэг байгалд амьдарч буй имжний маш олон төрөлд энэхүү судалгааг хийжээ. Судлаачид “roo” имжний хоёр болон …

  • 19 June

    Тайландад MERS вирусийн тохиолдол илэрлээ

    Өмнөд Солонгос улсад 24 хүний аминд хүрээд буй MERS вирусийн анхны тохиолдол Тайланд улсад илэрлээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг өвчтөнийг нийслэл Бангкок хот дахь халдвартын эмнэлэгт тусгаарласан хэсэгт байрлуулсан байна. Тайландын эрүүл мэндийн ажилтны мэдэгдсэнээр Оманаас ирсэн 75 настай дээрх эрэгтэй өвчтөн нь Бангкокийн эмнэлэгт зүрхний эмгэгийн улмаас эмчлүүлэхээр ирсэн аж. Өвчтөнөөс халдвар авсан байж болзошгүй, түүнд ойр …