Гүржийн нийслэл Тбилис хотод үер усны гамшиг тохиож, дор хаяж 12 хүний аминд хүрээд байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Гэтэл зоопаркийн амьтад үерийн уснаас дайжин зугтаж байгаа учраас иргэдийг гадагш гарахгүй байхыг сануулсан анхааруулгыг мөн албаны хүмүүс гаргажээ. Одоогоор амьтны хүрээлэнгээс хэд хэдэн бар, арслан, баавгай, чоно алга болсныг эрэн сурвалжилж байгаа аж. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн гурав нь …
Tag Archives: гадаад мэдээ
June, 2015
-
15 June
Үнсгэлжингийн түүх бодит амьдрал дээр биеллээ олжээ
Стокгольмд Шведийн ханхүү Карл Филип, София Хелльквист нарын хурим өнгөрсөн бямба гарагт нижгэр сайхан болж өнгөрлөө. Энэ нь энгийн иргэн хааны удмын хүнтэй гэр бүл болж, Шведийн гүнж болсон анхны тохиолдол юм байна. Хэвлэлүүд шинэхэн гүнж София Хелльквистийг бодит амьдрал дээрх Үнсгэлжин хэмээн мэдээлжээ. София бол телевизийн од, йогийн багш, нэр хүндтэй загвар өмсөгч бүсгүй юм байна. Хосууд 2010 оноос …
-
15 June
Элэгний хорт хавдар үүсгэх аюултай загасыг илрүүлжээ
Түүхий загасаар хийдэг Тайландын нэгэн зоог элэгний хорт хавдар үүсгэх аюултайг судлаачид тогтоожээ. Эмч нар одоогоор нутгийн иргэдэд энэхүү загасны аюул, хор уршгийг тайлбарлан таниулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Тайландын зүүн хойд хэсэгт байрлах Исаан бол далай тэнгисээс хол, хуурай, үржил шим муутай бүс нутаг юм. Энэ бүс нутагт тус улсын хүн амын гуравны нэг хувь нь оршин суудаг бөгөөд …
-
15 June
Хойд Каролинад махчин загас хоёр дахь хохирогчоо гэмтээлээ
Хойд Каролинагийн далайн эрэг дээр сэлж байсан өсвөр насны охин махчин загасны халдлагад өртөн хүнд гэмтэл авчээ. Үүнээс цаг гаруйн дараа бас нэгэн өсвөр насны хүү махчин загасны халдлагад өртсөн байна. Өнгөрсөн Ням гаригт болсон хэрэг явдлын үеэр хохирогч охин гарынхаа хэсгийг болон зүүн хөлөө алджээ. Харин хоёр дахь хохирогч гараа алдсан бөгөөд яаралтай нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. …
-
15 June
Нина Добрев болзоот залуутай болсон уу
Холливудын алдартай бөгөөд үзэсгэлэнтэй жүжигчин Нина Добрев шинэхэн болзоот залуутай болсон талаар барууны хэвлэлүүд бичиж эхэллээ. “The Vampire Diaries” цуврал киноны од тэрээр өөрийн хамтрагч Йан Зоммерхалдертай хайр сэтгэлийн холбоотой байсан билээ. Харин Йан жүжигчин Никки Рийдтэй гэрлэж, сүр дуулиантай хурим хийсэн юм. Жүжигчин бүсгүйн шинэ найз залууг “Whiplash” киноны жүжигчин Остин Стоуэль гэдгийг эх сурвалжууд баталж байна. Хамгийн …
-
15 June
“Jurassic World” кино ашиг орлогоороо тэргүүлж байна
Universal кино компанийн “Jurassic World” бүтээл дэлгэцнээ гарсан даруйдаа ашиг орлогоороо манлайлж эхэллээ. Тус кино нь өнгөрөгч Пүрэв гаригийн 19 цагт АНУ-ын 3,229 байршилд нэгэн зэрэг нээлтээ хийж эхэлснээс хойш 18.5 сая долларын ашиг орлого олжээ. Энэ нь Universal компанийн оройн цагаар нээлтээ хийсэн, хамгийн өндөр хэмжээний ашиг олсон анхны кино болж байгаа юм. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард Universal-ийн …
-
13 June
Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг хоригложээ
Дээрхийн гэгээн XIV Далай ламын 80 насны төрсөн өдөр ирэх сарын 6-ны өдөр тохиох юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар Төвдийн Далай ламын 80 насны ойн баярт зориулсан бүх төрлийн үйл ажиллагаа, баярын арга хэмжээ, мэндчилгээг тус улсын газар нутаг дээр тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглосон байна. Төвдийн салан тусгаарлах үзэлтнүүд энэ үеэр жагсаал цуглаан хийж үймээн самуун дэгдээх магадлалтай гэж үзэн …
-
13 June
Мисс бүсгүй нүцгэн зурагныхаа төлөө титмээ хураалгажээ
25 настай загвар өмсөгч Эмили Качоте интернетэд нүцгэн зургаа тавьсны төлөө “Зимбабве мисс-2015” титмээ хураалгахад хүрчээ. Энэ талаар Associated Press-д мэдээлсэн байна. Миссийн тэмцээнийг зохион байгуулсан зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, Эмилигийн миссийн титмийг хураан авсан нь тэмцээнд оролцогчидтой урьдчилан байгуулдаг гэрээний нөхцлөө зөрчсөн явдалтай холбоотой гэжээ. Тэмцээнд оролцогчид нь нүцгэн шалдан байдлаар зургаа авахуулж болохгүй хэмээн уг гэрээнд хатуу тусгагдсан байдаг …
-
12 June
Twitter-ийн гүйцэтгэх захирал огцорлоо
Twitter компанийн тэргүүн Дик Костоло гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон талаар төлөөлөгч нь мэдэгдлээ. Олон нийтийн мессеж үйлчилгээ үзүүлэгч тус компанийг хамтран үүсгэн байгуулагч болох Жэк Доурси нь долдугаар сарын 1 хүртэл буюу орлох албан тушаалтныг томилтол түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ. Ноён Костоло нь тус пүүсийн хэрэглэгчдийн тоо өсч байгаад сэтгэл дундуур байгаа хөрөнгө оруулагчдын зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгараад …
-
12 June
Дээд албан тушаалтныг авилгын хэргээр яллажээ
Хятадын аюулгүйн албаны дээд удирдлага асан Жоу Ёнканыг авилгын хэрэгт буруутган, бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан байна. Ингэснээр Жоу Ёнкан нь Коммунист намын дэглэмийн дор авилгын хэрэгт холбогдсон Хятадын хамгийн өндөр албан тушаалтнаар нэрлэгдэж байгаа юм. Түүнийг хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын нууц мэдээллийг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутгасныг Хятадын албан ёсны Сынхуа агентлаг дамжууллаа. …
-
12 June
Мерс өвчин тэмээнээс гаралтай байж болзошгүй
Дөрвөөс доош насны тэмээнээс Мерс өвчин гаралтай байж болзошгүй гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Олон улсын багийнхан Мерс өвчний гарал үүсэл, шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд 800 гаруй нэг бөхт тэмээнд халдварын шинж илэрснийг судалсан байна. Халдвар тээж байгаа тэмээнүүдийн 90 орчим хувь нь хоёр настай байгаа ба нас бие гүйцсэнээс илүү ботгонуудын дунд тархалт их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд …
-
11 June
НҮБ-ийн энхийг сахиулагчинд “сексээр бартерладаг”
ЛОНДОН. /ВВС/. НҮБ-ын туслах шаардлагатай гэж үзсэн улсуудын хүмүүст энхийг сахиулагчид бараа бүтээгдэхүүн өгөн бэлгийн харилцаанд ордог болохыг НҮБ-ын тайлангийн төсөлд бичжээ. НҮБ-ын Дотоод хяналтын албаны газрын уг баримт бичгээс үзвэл, Гаити болон Либерид хэдэн зуун эмэгтэй өлсгөлөн болон ядуурлын улмаас энхийг сахиулагчдад биеэ үнэлж байгааг тус газар тогтоосон байна. Энхийг сахиулагчид охид, эмэгтэйчүүдэд мөнгө, үнэт эдлэл, гар утас болон …
-
11 June
Шинжлэх ухаанд зориулсан цогцосны наймаа
АНУ-ын эрдэмтэн, судлаачид цаазлуулсан гэмт хэрэгтний цогцсоор дутагдаад ирэхээр тэдгээрийг хулгайлдаг байв. Өөрөөр хэлбэл “Амилсан хүмүүс”-ийг хэн нэгнээр хулгайлуулахын тулд мөнгө төлдөг байсан аж. Энэ бол XVIII, XIX зуунд болж байсан явдал. Тэгвэл одоо байдал өөрчлөгджээ. Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна. Бие цогцсоо шинжлэх ухааны төлөө хандивлах хүсэлтэй хүмүүс гол нийлүүлэгчид нь байдаг аж. Энэ нь …
-
11 June
11 танхай фанат цаазын ял сонсчээ
Гурван жилийн өмнө Египетийн хөлбөмбөгийн лигийн тоглолтын үеэр үймээн дэгдэж, үүний улмаас 70 хүн нас барж, 1000 үзэгч бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Нас барсан иргэдийн ихэнх нь цэнгэлдэхээс гарах гэж байгаад амиа алдсан гэдэг. Тэгвэл уг хэргийг Египетийн шүүх эцэслэн шийдэж, 11 хүнд цаазаар авах ял оноожээ. Энэ талаар шүүгч Мохамед Алшербини “Фокс хочтой Фоуад Ахмед Ал Таби Мохамед, Хассан …
-
11 June
Казахстанд 120 мянган бөхөн үхжээ
Казахстанд бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэн тухай мэдээлэл цацагдлаа. Казахстанд 250 мянган толгой бөхөн байсан бөгөөд тэдгээрийн тэн хагас нь энэ сарын эхээр үхсэн хэмээн албаны хүн мэдэгдлээ. Бөхөнгийн сүрэг үй олноороо үхсэний шалтгаан нь байгаль орчны болоод биологийн хүчин зүйлийн нэгдлээс үүдэлтэй хэмээн албаныхан таамагласан байна. Гэсэн ч малын эмч нарын хэлснээр, “Пастеурелла” болон “Клостридия” гэсэн хоёр төрлийн эмгэгээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл