Дэлхийн ихэнх орнуудад иргэд нийтийн бие засах газрыг хэрэглэх үедээ мөнгө төлдөг. Тэгвэл Энэтхэгийн нэгэн хотын иргэд эсрэгээр нийтийн бие засах газар хэрэглээд мөнгө авахаар болжээ. Тодруулбал, Энэтхэгийн баруун этгээдийн Гужарат мужийн хамгийн том хот болох Ахмедабадын эрх баригчид хаа хамаагүй бие засч явдаг “хариуцлагагүй” иргэдээсээ ангижрах мэргэн санаа олсон гэнэ. Нэг үеэ бодвол хүмүүсийн хүмүүжил, хандлага сайжирч байгаа ч, …
Tag Archives: гадаад мэдээ
June, 2015
-
10 June
Улс орнууд Өмнөд Солонгос руу аялахгүй байхыг иргэддээ сануулав
БНСУ-д дэгдсэн МЕРС тэмээний ханиадны улмаас 8 хүн өөд болж, 95 сэжигтэй тохиолдол илрээд байна. Анагаах ухаанаар эмчлэх боломжгүй уг өвчний тархац маш хурдтай байгаа учир Өмнөд Солонгостой хөрш зэргэлдээ орнууд иргэдээ тус улс руу аялахгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, Хонконг өчигдрөөс эхлэн Өмнөд Солонгос руу хийх нислэгүүдийг цуцалж МЕРС өвчний тархалт намжсан үед иргэдээ тийш зорчихыг зөвшөөрөх болсноо зарлажээ. Мөн …
-
9 June
“Лалын улс”-тай холбоо тогтоосон АНУ-ын иргэн 7 жил хоригдох ял авав
АНУ-ын Техас муж улсын оршин суугч Майкл Вольф гэгчид террорист үйл ажиллагаанд оролцсон хэргээр долоон жил хорих ял оноожээ. Энэ тухай тус улсын Хуульзүйн яам мэдээлсэн байна. Террорист “Лалын улс” байгууллагад туслахаар Ойрхи Дорнодыг зорих гэж байснаа, мөн Сирид хэт давруу үзэлтнүүдийн үйл ажиллагаанд оролцох гэж байснаа 24 настай Вольф өнгөрсөн оны зургадугаар сард хүлээжээ. АНУ-ын Прокурорын газрын мэдээлснээр, Вольф …
-
8 June
Хүчингийн хэрэгтнийг хоригдлууд хүчиндэж шийтгэжээ
Бразилийн жюжицүгийн дасгалжуулагч Daryell Dickson Menenzes Xavier нь өөрийн 12 сартай хүүд бэлгийн дарамт учруулж садар самуунд уруу татсан хэргээр баривчлагджээ. Түүний хэргийг шүүх явцдаа шүүхээс түүнийг Тагуатинга хорих ангид 30 хоног саатуулах шийдвэр гаргасан байна. Түүний хэргийн талаар шоронгоор маш хурдацтай тархсан бөгөөд хоригдлууд түүнийг хүчирхийлж тэр даруйдаа шоронгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар түүнд маш яаралтай эмчилгээ хийсэн бөгөөд удалгүй …
-
8 June
Хятадын сүйрсэн хөлөг онгоцонд байсан зорчигчдын 10 хүнийг хараахан олоогүй байна
БНХАУ-ын алга болсон хөлөг онгоцны зорчигчдийн 432-ыг олоод байна хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээллэж байсан. Харин өнөөдөр өглөө нэмж 14 хүнийг олсон байна. Гэвч 10 зорчигчийн бие хараахан олдоогүй байгаа бөгөөд Хятадын Янгзе боомтоос эрэн хайх баг ажилласаар байна. Зорчигчидийн цогцосыг живсэн онгоцноос маш хол байхад нь олжээ. Аврагчид хамгийн сүүлд хоёр хүнийг амьд гаргаснаас хойш өөр хүн амьд гаргаж авч чадаагүй байгаа юм. …
-
8 June
Коронавирусын халдварын тархалтаас болж 1800 сургууль түр хаагдаад байна
Коронавирусын халдварын тархалт Өмнөд Солонгост өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 2300 гаруй хүнийг тусгаарлаад байгаа бөгөөд 1800 гаруй сургууль хаагдаад байгаа юм. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчний улмаас эдгээр сургуулиуд хэд хоногийн турш хаалттай байгаа юм. Нийтдээ 89 хүн албан ёсоор өвчилсөн нь мэдэгдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар таван хүн нас бараад байгаа аж. Эмч нар …
-
7 June
Хятад улсад хөлөг онгоц живж 400 гаруй хүн нас баржээ
Хятадын Хөх мөрөнд живсэн “Дорнын од” аяллын хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тоо өчигдрийн байлаар 331 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлж байна. Харин өнөөдрийн байдлаар аврагчид 406 хүний цогцосыг гаргаж авсан тухай мэдээллээ. Уг онгоцны ослоор 154 хүн нас барсан гэж урьд нь мэдээлж байв. ХятадынОнцгой байдлын албаныхан хөлөг онгоцыг баасан гарагт уснаас татаж гаргаж чадсан юм. …
-
6 June
Шувууны ханиадаас болж Америкт өндөгний үнэ гаарлаа
Америкт шувууны ханиад дэлгэрч, бараг л тахлын хэмжээнд хүрчээ. Үүний улмаас АНУ-д өндөгний үнэ урьд хожид үзэгдээгүй их өсөв. Зөвхөн сүүлийн ганцхан сард энд өндөгний үнэ бараг 2 дахин нэмэгдсэн байна. 5-р сарын эхээр Америкт өндөг $1,19 байсан бол одоо 6-р сарын эхээр $2,62 болжээ. Сүүлийн хэдэн сард 45 сая тахиа, цацагт хяруул энэхүү тахлаас болж үхсэн, энэ нь Америкийн …
-
6 June
Шварценеггер АНУ-г Обамагаас илүү удирдаж чадна гэж байна
Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялах боломж байсан бол АНУ-г өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагаас илүү удирдаж чадах байсан гэж мэдэгджээ. Австри гаралтай жүжигчин америкийн төрийн тэргүүний төлөө даанч өрсөлдөж чадахгүй гээд бүгд найрамдахчуудын дэмжлэгээр Калифорни мужийн амбан захирагч хийж байснаа дурдаад ийм болохоор Ардчилагчдын удирдаж байгаа Цагаан орныхноос илүү ихийг хийж чадна гэж ярьжээ. “Хэрвээ би Америкт …
-
5 June
Казахстан улсад уран олборлолтоос болоод олон тооны бөхөн үхжээ
Энэ оны эхээр нь Казахстан улсад үндэсний мониторингийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь агаарын судалгаагаар нэг сарын дотор бөхөнгийн тоо толгой хоёр дахин буурсан байна. Казахстан улсын хүсэлтээр Зэрлэг амьтдын төрөл зүйлүүдийг хамгаалах нийгэмлэг, мал эмнэлгийн коллеж болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн долоо хоногт яаралтай хяналт шалгалт, дүн шинжилгээ хийсэн байна. CMS-ийн шинжээчдийн мэдээгээр энэ нь ураны хор тархаснаас …
-
5 June
Энэтхэг улсад Nestle компанийн Maggi гоймонг хоригложээ
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nestle компани борлуулалт сайтай Maggi брэндийн бэлэн гоймонг Энэтхэг улсад түр хугацаагаар хориглохоор болсон байна. Дэлхийн хэд хэдэн оронд хийсэн шинжилгээгээр тус бүтээгдэхүүн дэх хүний биед хортой найрлага зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан нь ийнхүү гоймонг татан авахад хүргэжээ. Мэргэжилтнүүд Maggi гоймон дахь MSG гэх хэллэгээр нь ихэвчлэн ашигладаг глутамины хүчлийн талст химийн найрлагад шинжилгээ хийсэн …
-
5 June
Хятад сурагчид коллежид элсэхийн тулд ингэж өрсөлддөг
Хятадын ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд цаашдын ажил амьдралын гараа, амьдрал үхлийг нь шийддэг нэгэн шалгалт бий. Жил бүр 10 сая хүүхэд зургаадугаар сарын 7,8-нд Коллежид элсэх үндэсний шалгалт буюу Гаокаог өгдөг байна. Боловсролын яам хятад хэл, математик, англи хэл гэсэн үндсэн гурван хичээлээр шалгалтаа авдаг бөгөөд эдгээр нь дотроо нарийвчлан хуваагддаг аж. Коллежид элсэхийн тулд сурагчид өдөр шөнөгүй …
-
5 June
АНУ-ын төрийн албан хаагчид кибер халдлагад өртжээ
АНУ-ын засгийн газрын албан хаагчдын олон сая тооны мэдээлэлд Хятадын хакерууд халдсан байж болзошгүй талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Боловсон хүчний удирдлагын газраас мэдээлснээр, одоогийн байдлаар 4 сая орчим мэдээлэлд хакерууд халдсан гэх бөгөөд өмнө нь мөн олон тооны ажилтны мэдээлэлд хүрсэн тохиолдол байгаа аж. Түүнчлэн холбооны бүх агентлаг, хэлтэс уг хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй гэдгийг засгийн газрын ажилтан …
-
5 June
3 см урттай өтийг залуу хүүгийн нүднээс гарган авчээ
Перу улсад амьдрах нэгэн хүүгийн нүднээс 3 см урттай өт гарган авчээ. 17 настай хүү өөрийн нүдэнд өт байгаа гэж төсөөлөө ч үгүй байсан гэнэ. Хүүгийн нүд ойролцоогоор сар гаруй өвдсөн аж. Түүний нүд маш хурдтайгаар хавдаж эхэлсэн байна. Мэдээж маш хүчтэй өвдөлтийг мэдэрч байсан гэнэ. Эмч нар түүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд итгэмээргүй нь нүднээс нь …
-
5 June
Бразиль улсад нохой хүүхдээс нь олон
Бразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг нохой нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ. Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл