Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны 65 дугаар конгрессийн ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Энэхүү сонгуульд FIFA-гийн одоогийн ерөнхийлөгч Йозеф Блаттер олонхийн саналаар улиран сонгогдлоо. ФИФА /FIFA/-гийн Конгресс тус байгууллагын Швейцарийн Цюрих хотын төв байранд баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёр хүний санал хураалт дуусахад /Улаанбаатарын цагаар 02 цагийн үед/ Блаттер 133, Аль-Хусейн 73 хүний санал авсан бөгөөд гурван саналыг …
Tag Archives: гадаад мэдээ
June, 2015
May, 2015
-
30 May
БНАСАУ Батлан хамгаалахын сайдаа их буугаар буудаж хөнөөжээ /видео/
БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна. Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацжээ. Эх сурвалж: 24tsag.mn
-
29 May
Lamborghini Итали улсад спорт машин үйлдвэрлэнэ
Lamborghini пүүс спорт загварын автомашин (SUV) үйлдвэрлэхээр төлөвлөж, ажлыг Итали улсад гүйцэтгэж байх албан гэрээг байгуулсан байна. Volkswagen компанийг мөн давхар эзэмшдэг Lamborghini нь Словак улсад бус, харин Итали улсад ийнхүү машин үйлдвэрлэхээр сонгожээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компани нь Италид машин үйлдвэрлэхдээ 90 сая еврогийн татварын хөнгөлөлт болон засгийн газраас бусад төрлийн урамшуулал, дэмжлэг хүртэх аж. Lamborghini пүүсийн …
-
28 May
Израиль Газын зурваст агаарын цохилт өглөө
Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын зурвас дахь цэргийнхэнд 4 удаа агаарын цохилт өгсөн байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр агаарын цохилт өгснийг Палестинийн иргэд гэрчилсэн гэлээ. Израилийн зүгээс агаарын цохилтыг хилийг нь давсан пуужингийн дайралт хийсний дараа илгээж эхэлжээ. Газын зурвасаас Израилийн өмнөд хэсгийн нутагт өчигдөр орой пуужин харвасан юм байна. Гэрчүүдийн мэдээлснээр Израилийн онгоцууд Газа хот болон Рафа, Хан Юнис …
-
27 May
Нигерид бүсгүйчүүд амиа золиосолсоор байна
Нигерид охид, эмэгтэйчүүдийн амийг золиослуулан халдлага үйлдэх нь эрс нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдлээ. ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл, 2015 оны нэгдүгээр сараас энэ сарыг хүртэлх хугацаанд охид, эмэгтэйчүүд амиа золиослон халдлага үйлдсэн 27 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны нийт тохиолдлоос давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд нийтдээ ийм тохиолдол 26 гарч байжээ. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл …
-
27 May
Мексик, Техаст хүчтэй хар шуурга дэгджээ
Мексикийн хилийн бүст орших Сиудад Акуна хотод хар шуурга дэгдсэний улмаас 13 хүн амиа алджээ. Дел Риогоос Техас хүртэл үргэлжлэх Коахуйла мужид байрлах тус хотод хүчтэй хар шуурганаас болж олон зуун айл өрх гэр оронгүй болсон байна. Харин АНУ-ын мужид үер усны аюул нүүрлэж, одоогийн байдлаар гурван хүн нас барж, 12 хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Мексикийн гамшиг …
-
27 May
Террористуудыг дэмжсэн Австраличуудыг иргэншлээс хасна
Австралийн засгийн газраас гаргаж буй шинэ тогтоолын дагуу хилийн чанадад террорист бүлэглэлүүдэд ажиллаж байгаа тус улсын 50 орчим хүнийг иргэншлээс хасахаар болж байна. Австрали улс нь өөрийн орны иргэншил бүхий Ирак, Сирид дайтаж буй хүмүүсийн давхар иргэншлийг зогсоох энэхүү шинэ хуулийн төслийг тун удахгүй танилцуулах аж. Түүнчлэн дээрх шийдвэр нь Австрали улсад ажиллаж, амьдарч буй террорист бүлэглэлүүдийг дэмждэг иргэдэд хамаарах …
-
27 May
ОХУ, НАТО-ын цэргийн сургуулилт давхцав
ОХУ-ын Батлан хамгаалахын яам 12 мянган алба хаагч, 250 агаарын хөлгийг оролцуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эхлүүллээ. Энэхүү сургуулилт нь дөрөв хоног үргэлжлэх бөгөөд агаарын хүчний бэлэн байдлыг шалгах “гэнэтийн шалгалт” болж байгаагаараа онцлогтой гэж албаныхан тэмдэглээд байна. Умард Атлантын цэргийн эвсэл болон түүний холбоотнууд ч гэсэн энэ өдрүүдэд цэргийн сургуулилтаа эхлүүлээд байгаа юм. Интерфакс агентлагийн мэдээлсэнээр агаарын дайралтаас хамгаалах …
-
26 May
Дахин 630,000 автомашиныг эргүүлэн татахаар болжээ
“Takata” пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний гэмтлээс болж дахин 630,000 автомашиныг Японы хоёр том үйлдвэрлэгч компани эргүүлэн татахаар болжээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө дээрх аюулгүйн дэрний гэмтлээс болж, дэлхийн зах зээл дээрх 11 компанийн 34 сая орчим эргүүлэн татахаар болсон мэдээлэлтэй давхцаж буйгаараа уг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Тухайлбал, Mazda компани Atenza Sedan, Bongo van болон Япон дахь …
-
26 May
Мексикт торнадо шуурганд 13 хүн амь үрэгджээ
Мексикийн хилийн Сьюдад-Акунья хотод торнадо шуурганы үеэр 13 хүн амь үрэгдэж, 750 орчим байшин барилга сүйджээ. Аврах албаныхан гэмтэж бэртсэн 150 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд сураггүй болсон хүмүүсийг хайж байна. Хүчтэй шуурганы үеэр орон гэрээ алдсан оршин суугчдад зориулан найман түр хоргодох газрыг байгуулсан аж. Сьюдад-Акунья хотод сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд торнадо шуурга болоогүй байжээ. Сүүлийн өдрүүдэд Мексиктэй хил …
-
26 May
Хэт халуунаас болж Энэтхэгт 500 хүн амиа алдлаа
Энэтхэгийн зарим бүс нутагт цаг агаар цельсийн 48 хэм хүртэл халсны улмаас 500 гаруй хүн амиа алдсан байна. Өнгөрөгч Бямба гаригаас хойш амиа алдагсдын ихэнх нь буюу 140 орчим хүн Телангана болон Андхра Прадеш мужид нас баржээ. Нийслэл Дели хотод цаг агаар 44 хэм хүртэл халсан бол Уттар Прадеш мужийн Аллахабад хотод 48 хэм байгаа аж. Албаны хүмүүс иргэдийг гадагш …
-
25 May
Шизофрениэр өвчилсөн Нобелийн шагналт эр авто ослоор нас нөгчлөө
АНУ-ын математикч, Нобелийн шагналт Жон Форбс Нэш эхнэр Алисиягийн хамт авто ослоор амиа алджээ. Тэдний сууж явсан такси Нью Жерсид авто осолд орсон байна. Жон Форбс Нэш энэ жил 86 настай, эхнэр нь 82 настай байсан аж. Тэрээр 1994 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол 2015 онд шугаман бус дифференциал тэгшитгэлийн онол боловсруулсныхаа төлөө Абелийн шагнал хүртэж байсан …
-
25 May
БНХАУ Тайванийн сөрөг хүчинд сануулга өглөө
ТАЙПЕЙ. /NHK/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жызюнь Тайванийн арлыг тусгаар тогтнуулах тал баримтлагч улс төрийн хүчнийхэнд анхааруулга өгсөн байна. Тэрбээр бямба гарагт Тайванийн хяналтад байдаг Зиньмэнь аралд зочилж, Тайванийн эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн дарга Сыа Лияаньтай уулзжээ. Сайд нарын түвшний зэрэглэлтэй түшмэд хоёр талын харилцааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. Айлчлалаа дүгнэн хийсэн мэдэгдэлдээ Жан Жызюнь, …
-
25 May
Непаль улсыг дахин гамшиг нөмөрлөө
Хүчтэй газар хөдлөлтийн дараах цочирдлоос гарч амжаагүй байсан Непальчууд дахин гамшигт өртлөө. Тус улсын баруун нутагт голын урсгалыг хаасан хөрсний нуралтын улмаас олон мянган хүн нутгаасаа дүрвэхэд хүрчээ. Нийслэл Катманду хотоос баруун хойд зүгт 140 км-ийн зайд орших Мяагди дүүрэг дэх Кали Гандаки гол нь ердийн үеийнхээс гүнзгий болж, шинэ нуур үүсгэх хэмжээнд хүрсэн байна. Одоогоор хүний амь нас эрдсэн …
-
25 May
17 найз бүсгүйтэй Хятад эрийг баривчилжээ
Нэгэн зэрэг 17 найз бүсгүйгээ хуурсан гэх хэрэгт буруутган Хятад эрийг баривчилсан байна. Өнгөрсөн сард Юньнан мужаа гаралтай дээрх эрийн 17 найз бүсгүй бусдынхаа талаар олж мэдсэнээр түүнийг эмнэлэгт хэвттэл нь зодсон тухай хэрэг тус улсын хэвлэлүүдээр цацагдаж байсан билээ. Тэрээр олон тооны эмэгтэйг хууран мэхэлж авсан нийт мөнгөний хэмжээ нь ийнхүү хэрэг үүсгэх нөхцөлд хүргэсэн учраас баривчлах арга хэмжээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл