Сар шиний баяр ойртон хүний хэрэглээтэй юм бүхэн бэлэн болжээ. Та мөнгөтэй байхад л гэрээ цэвэрлүүлж, ууц хоолоо бэлдүүлж, бэлгээ захиалан авч болох нь. Айл бүрийн хийдэг бууз гэхэд л хэдэн арван төрлийн чимхэлттэй, орц найрлагатай, хэлбэр хэмжээтэйгээр хийгдэж байна. Бууз баншаа чимхэх завгүй, боломжгүй байгаа бол дараах буузны үнийг таньд хүргэж байна. Та захилахад л хүргээд ирнэ. Мэргэжлийн онолоор …
Tag Archives: нийгэм
January, 2016
-
13 January
Ажил олдохгүй байна Л.Эрдэнэчимэг гишүүний төлбөртэй “авгай” болохсон
СХД-с нэр дэвшин гарч ирсэн эрхэм төрийн түшээ маань энд тэнд дэгдэгнэж ажил ихтэй байдаг бололтой. Тамхины эсрэг хуулиар нилээд их юм сонсож яваа түүнийг буурь суурьгүй гэлцэх юм билээ. Сонгино-Хайрханчуудыг уярааж гарч ирсэн тэрээр дүүрэгтээ харин ч үзэгдсэнгүй гэх. Түүнийг ирэхийг хороо хорин нь тараадаггүй иргэдтэй “үнэн” уулздаггүй. “Үнэн” гэдэг нь өөрийг нь дагаж явдаг “төлбөртэй” хэдэн авгай нартай …
-
13 January
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг пүрэв гарагт албан ёсоор нээнэ
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж …
-
13 January
Охид алга болсоор …
Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд 13-15 насны охид алга болсон тухай хаа сайгүй гарах болжээ. Гэрлийн шон, зарлалын самбаруудаар эрэн сурвалжилж байна гэх зарууд харагдах болж. Охид хайчаад байна вэ? Өвлийн тэсгим хүйтэн тачигнаж буй эдгээр өдрүүдэд хэн нэгний санаатай болон санаандгүй явуулгаар ор сураггүй болно уу гэхээс өөрийн дур зоргоор тэнээд байх цаг үе нь биш байх. Бидний нэрлэж заншсанаар …
-
12 January
Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох хэрэгтэй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн гол агуулга нь хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох тухай юм. УИХ-аас энэ оны төсвийг батлахдаа хүүхэд бүрт сар бүр олгож байсан мөнгийг танаж нийт хүүхдийн 60 хувьд олгохоор шийдвэрлэсэн. Уг асуудлыг МАН-ын дарга М.Энхболд болон …
-
12 January
Ш.Лочин: Хийе гэсэн хүнд ажил их л байгаа харагдах юм
БЗД-ийн Арслантай гүүр, дөрвөн улирал хөдлөшгүй бат харуул мэт зогсох монгол улсын иргэн Ш.Лочинтой 10 хором саатан хуучиллаа. Сайн байн уу, миний мэдэхээр та энд их олон жил зогсож байна? Сайн байна уу. Ах нь 2008 оноос тасралтгүй гадаа зогсож наймаа хийж байна. Энэ хавийнхан андахгүй болсон. 2002 онд энүүхэнд түцтэй байлаа тэгсэн нэг л өдөр түцийг минь ажиллуулахгүй гэсэн. …
-
12 January
Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг нэмж тоноглоно
Шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Гааль, татварын мэдээллийн системийн нөөц төвийг тоноглоход шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор иргэдэд НӨАТ-ын 20 хувийн буцаалт болон кассын машинаас хэвлэх сугалааны баримтыг бүртгэх системийн шийдлийг боловсруулж, серверүүдийг Үндэсний Дата төвд байршуулаад байна. Гэвч кассын машин …
-
12 January
2016 оны бүх нийтийн амрах өдрүүд
Удахгүй монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болно. Энэ жилийн хувьд Цагаан сар хоёрдугаар сарын 10-ны өдөр шинийн нэгэн тохиож байгаа юм байна. Мөн бүх нийтийн амралтын өдөр ямар гаригт болохыг хүснэгтээс харж болох юм. Ингээд 2016 оны “Бүх нийтийн амрах” өдрүүдийг хүргэж байна. Огноо Гариг Баяр 1 сарын 1 Баасан Шинэ жил 2 сарын 9 Мягмар Цагаан сарын шинийн нэгэн 2 сарын 10 …
-
12 January
Энэ сарын 15-наас хүйтний эрч эрс чангарна
Цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах хуулийн дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах тусгай зориулалтын мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 11-21-ны хооронд зохион явуулахаар бэлтгэл ажил хангаад байна гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга Г.Батбаяр өглөө. Ус цаг уур орчны шинжингээний албанаас энэ сарын 15-аас цас …
-
12 January
“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г сар шинийн баяраар гардуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд …
-
11 January
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санал, санаачилга бүрийг дэмжихээ илэрхийллээ
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Японы Сейтоки их сургуулийн профессор хатагтай Кейко О,Китагаваг хүлээж авч уулзлаа. Профессор Кейко Монголтой сүүлийн долоон жилийн турш холбоотой ажиллаж, Улаанбаатарын агаар, ус, хөрсний бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран судалж буй юм байна. Тэдний судалгааны гол цэг нь гэр хороолол. Хөрс, усны бохирдол ихтэйгээс гадна …
-
11 January
Хөдөлмөр зуучлалын байгууллагууд + заавал хамрагдах үнэ бүхий сургалт
2015 оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн төвшин 6,3 болсон нь ажилгүй иргэдийн тоо 75701 болон нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Харин энэ нь хөдөлмөр зуучлалын албаныханд томоохон “өгөөш” болсон гэлтэй. Ажилд зуучилна, цагийн ажлаар хангана гэсэн байгууллагууд өдгөө дор бүрнээ өөрсдийн сургалтын төвтэй мэргэшүүлэх боловсон хүчинтэй томоохон сургалтын байгууллага болон өргөжжээ. Тэд үсчин, тогооч, нарийн бичиг, захирлын туслах, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, …
-
11 January
С.Зоригийн хэрэгт холбогдох материал алдагджээ
“Hero entertainment”-ынхон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн Н.Энхбаярын орсон дугаарын бичлэг алдагдсантай холбоотойгоор мэдээлэл хийх гэнэ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөөр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон түүний гэргийг О.Цолмон нарын нэвтрүүлэгт ороогүй бичлэг цацагдаж нэлээд шуугиан тарьсан. Тэгвэл тус студийнхан С.Зоригийн хэрэгт холбогдох баримтат кино хийж байсан бөгөөд энэ киноныхоо бүх л баримтыг дээрх бичлэгтэй хамт алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар …
-
8 January
Орон сууц худалдан авсан бол үүнийг уншаарай
Нэгдүгээр сарын нэгнээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг Татварын ерөнхий газарт хүлээн авч эхэлсэн. Хэрэв та орон сууц шинээр худалдан авсан бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн, хоёрдугаар сарын 15-наас өмнө харьяа татварын хэлтэстээ хандаарай. Үүнд: -Хорооны засаг даргын тодорхойлолт -Иргэний үнэмлэхний хуулбар -Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр -Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар -Ажлын газар болон цалингийн тодорхойлолт …
-
8 January
Австриал улсад суух элчинд элэг нэгтнүүд нь гомдож байна
Австриал улсад суух огц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Б.Чулуунхүүд гомдоллох хүн олон. Харийн нутагт боолын хөдөлмөр эрхэлж, сургуульд сурч, ажиллаж байгаа иргэддээ хатуурхан суугааг гайхан шагширна. Эх орноосоо гэр бүл, төрөл саднаараа ихээхэн тэмүүлэн тус улсад очдог иргэддээ тэднийг эх орных нь төлөөлөл элэг нэгтэн, дипломат харилцаатай үйлчилгээ үзүүлдэг тусалж дэмжих ёстой газар бол яахын аргагүй элчин сайд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл