Улсын Онцгой комиссын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл …
Tag Archives: онцлох
November, 2020
-
10 November
Ц.Ганзориг:Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхэлж хаах саналыг ЗГ-т танилцуулах шийдвэр гаргалаа
Улсын онцгой комисс ээлжит хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар оролцсон юм. Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан. Алтанбулаг, Боршоо, Хандгайт, Цагааннуур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн …
-
10 November
У.Хүрэлсүх:Халдварыг дотооддоо алдахгүйн төлөө анхаарал сэрэмжтэй байж, хараа хяналтаа улам сайжруулах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа. МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга Ерөнхий сайд болон албаны хүмүүст байгууллагын үйл ажиллагаа, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэнд талархал илэрхийлээд Covid-19, агаарын бохирдол, “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” төсөл болон ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн …
-
9 November
Л.Халтар:Дарханы замд жолооч нар хурдаа тохируулан, зай барьж явах хэрэгтэй
Монгол Улс Азийн авто замын сүлжээнд дөрвөн чиглэлээр хамрагддаг. Эдгээрийн нэг болох АН-3 буюу Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын хэсэг нь сүлжээн дэх хамгийн их хөдөлгөөний эрчим бүхий хэсэг бөгөөд Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дайран өнгөрдөг. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын эхний хэсэг болох Төв аймгийн Жаргалант сумын салаа …
-
7 November
Т.Мөнхсайхан:Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар яг одоо Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар холбогдох албаныхантай хуралдаж байна. Өргөтгөсөн хуралдаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Д.Нарантуяа, газрын дарга Н.Гэрэлт-Од, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд болон бусад албаныхан оролцож байна. Хуралдаанаар …
-
7 November
Я.Амаржаргал: Халдвар авсан ХӨСҮТ-ийн сувилагч наймдугаар сард БНСУ-аас ирсэн
Улсын онцгой комисс өнөөдөр 10:00 цагт шуурхай хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын гишүүд дөнгөж сая танилцууллаа. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас ковид-19 халдвар илэрсэн асуудалд хариулт өглөө. Тэрбээр “ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д ирээд тусгаарлалтад байж байгаад ажилдаа ороод нэг сар болж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр эмнэлгийн дотоод …
-
7 November
Я.Содбаатар:Дотоодод коронавирус алдаагүй учраас хөл хорио тогтоох шийдвэр гараагүй
Улсын онцгой комиссын 31 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Шадар сайдын 18 дугаар тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг”-ийн орон нутагт ажилласан тайлан, “КОВИД-19” цартахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүнсний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, цаашид авах хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая танилцууллаа. УОК-ийн дарга, Шадар сайд Я. Содбаатар: Өнөөдөр халдвар …
-
5 November
“Өвгөн хуурч” комик киноны гол дүрд Рокит Бэй тоглоно
Өсвөр үеийн залууст сонирхолтой контент дутмаг энэ цаг үед залуусын хандалтыг татаж чадсан “Хандгай” комикс дүр нь улам хөгжиж, бүрэн хэмжээний motion comic буюу комик дээр суурилсан нэгэн төрлийн хүүхэлдэйн кино болж үзэгчдэд хүргэхээр болжээ. Өнөөдөр “Өвгөн хуурч” motion comic төслийн багийнхан киногоо танилцууллаа. “Хандгай ” дүр дээр суурилсан “Өвгөн хуурч” нэртэй бүрэн хэмжээний motion comic кино 2021 оны төгсгөлд …
-
5 November
Шуурхай: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3,5 болон түүнээс дээш хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт боллоо. Тодруулбал, 8:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 107 км-т 4,5 магнитуд, 8:50:01 цагт ОХУ-ын Улаан Үүдээс баруун хойш 81км-т 3.7 магнитуд, 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-т …
-
4 November
ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. …
-
4 November
ЗГ: Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Энэ тухай Шадар сайд Я.Содбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Covid-19-ийн хоёр дахь давлагаа дэлхийд нүүрлэж байна. Монгол Улсын хувьд халдвар тархах өндөр эрсдэлтэй хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Шинэ жилийг …
-
4 November
Д. Нямхүү: Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, -10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн. -11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж …
-
3 November
Т.Мөнхсайхан: Коронавирусыг ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар
Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.11.03/Түр хорооны хуралдаан боллоо. Энэ үеэр Шадар сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг …
-
3 November
Я.Содбаатар:Эмчлүүлж буй найман хүний биеийн байдал хүндэвтэр байна
Улсын Их Хуралд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус Түр хороог Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын …
-
2 November
Н.Энхтайван:Гадаад харилцааны салбар улс төрөөс ангид ажиллана
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа авсанаас хойш анх удаа хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өглөө. Сайдаар ажиллаж эхэлсэн цагаасаа хойш гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого шийдвэрийнхээ талаар хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэл хийсэн юм. Монгол улсын Гадаад харилцааны салбар дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлов. Гадаад харилцааны нэр хүндийг өсгөхДэлхий нийтийг хамарсан COVID19 цар тахлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл