Tag Archives: улс төр

October, 2016

  • 3 October

    УИХ-ын дарга М.Энхболд Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.03/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Т.Шимизү Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулж, парламентын тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Улсын Их Хурлын даргыг хоёр орны …

  • 3 October

    Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллалаа

    Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн  орон нутагт ажиллажээ. Тэдний хувьд  ЗГ-ын 100 хоногийг угтаж хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм. Энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн  Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч …

  • 3 October

    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас сургалт зохион байгуулав

    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас УИХ-ын 65 гишүүний зөвлөх, туслахуудын дунд “Хууль тогтоомж, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав. Энэ удаагийн сургалт нь бүлгийн ажлын алба, гишүүдийн зөвлөх, туслахуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван сургалтын эхэнд онцолж, намрын чуулганаар хэлэлцэх асуудал, бүлгийн ажлын …

  • 3 October

    “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр /2016.10.03/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын …

  • 3 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы нээлтэнд оролцлоо

    УИХ-ын 2016 оны ээлжит намрын чуулганы нээлт өнөөдөр боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул ийнхүү намрын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцлоо.

  • 3 October

    УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудал

    УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 03-ААС 07-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 03-ны Даваа гарагт 10.00 цагаас: Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт. ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын …

  • 2 October

    МАН-ын нэр дэвшигчиддээ БЗД-ийн 27-р хорооныхон итгэл хүлээлгэж байна

     БЗД –ийн МАН-ынхан шилдэг залуусаа танилцуулж эхлээд байна. 10 дугаар сарын 02 –ны билэгт сайн өдөр БЗД-ын 27-р хороо буюу Дарь-Эхийн орчимд сонгуулийн сурталчилгаагаа хийж мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Тус хорооны уугуул иргэд мөрийн хөтөлбөртэй танилцаж асууж тодруулж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн халуун дулаан уулзалт болсон юм. Уулзалтанд 100 гаруй хүн цугларч нэр дэвшигчдээс хийх ажлыг нь …

  • 1 October

    Ерөнхийлөгчид Лю Юньшань бараалхав

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтын эхэнд БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хорооны гишүүн Лю Юньшань хэлэхдээ “Миний Монголд хийж байгаа айлчлалын зорилго нь сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд болсон өндөр дээд хэмжээний айлчлал, Төрийн тэргүүнүүдийн тохиролцсон …

  • 1 October

    Улсын Их Хурлын дарга М. Энхболд, Лю Юньшан нар уулзалт хэлэлцээ хийлээ

    Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.01/ манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшанийг их жанжин Сүхбаатарын талбайд хүндэтгэн угтлаа. Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүндэт зочныг угтан мэндчилсний дараа хамтдаа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …

  • 1 October

    БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшан уулзав

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Лю Юньшантай уулзаж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны асуудлаар санал солилцлоо. Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжин, бүхий л салбарын хамтын ажиллагаанд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглээд Монгол Улс өнгөрөгч 7 дугаар сард Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай зохион …

  • 1 October

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил БНСУ-д ажлын айлчал хийв

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийв. Тэрээр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэтэй албан ёсны хэлэлцээ хийж Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Бидний ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг сайд Ц.Мөнх-Оргил нотолж,  хоёр улсын “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг …

  • 1 October

    УИХ-ын гишүүн О.Батнасан тойрогтоо ажиллав

    УИХ-ын гишүүн О.Батнасан энэ сарын 06-17-ны өдрүүдэд тойрогтоо ажиллахдаа Ховд аймгийн Жаргалант, Булган, Дуут, Ховд, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Мянгад сумаар орж, иргэд олон нийттэй уулзжээ. Тэрбээр энэ үеэр Булган суманд өөрийн хөрөнгөөр байгуулсан 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна. Тус сумын Баянсудал баг нь 400 орчим өрх, 2000 орчим хүн амтай томоохон баг хэдий ч хүүхдийн цэцэрлэггүй байсан тул О.Батнасан гишүүн …

September, 2016

  • 30 September

    С.Амарсайхан: Нийслэлийн төсөв тасалдсан энэ үед байгаа хөрөнгөө зөв зарцуулах хэрэгтэй

    НИТХ өнөөдөр хуралдсан юм. Уг хуралдаанаар ирэх дөрвөн  жилд хийх ажлаа хэлэлцсэн юм. НЗД-ын хийх ажилд төлөөлөгчид саналаа өгч хамтран ажиллах тухай ярилцаж байлаа.

  • 30 September

    Ж.Эрдэнэбат: Эдийн засгаа сэргээх нь иргэдээ ажилтай байлгахаас эхэлнэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, эдийн засгийн хүндрэлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүйгээр давж болох ямар гарц, боломж байгааг хамтдаа эрэлхийлж, Засгийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн МҮЭ-ийн  гишүүн 36 байгууллагаас гаргасан саналын дагуу  нийгмийн түншлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд хийж болох долоон багц саналыг Ерөнхий сайдад гардууллаа. Ерөнхий сайд Ж. …