Монголын нийт ард иргэд ээ! Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах – Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, АИХ-ын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын …
Tag Archives: улс төр
January, 2015
-
12 January
“Ял”-ын машин
Хөрөнгийн албан татварын хуулийн төслөөр тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий авто тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгон дараах байдлаар татвар төлөхөөр төлөвлөжээ. /хүснэгт 1/ Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн ИТХ шийдвэрлэх эрхтэй байхаар …
-
12 January
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тус тус болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт …
-
12 January
Төрийн ордонтой цахимаар танилцдаг боллоо
Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа хууль тогтоомж, төрийн бодлого, шийдвэрийг иргэд сонгогчдод шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэйгээр мэдээлж сурталчлахад Улсын Их Хурлын Тамгын газар гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ. Өнөөдөр /2015.01.12/ Төрийн ордонд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой …
-
12 January
Г.Ариунбуянг ОБЕГ-ын дэд даргаар томилов
Онцгой байдлын Ерөнхий газрын дэд даргаар Г.Ариунбуянг томилжээ. У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон тэрбээр түүний найз бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1989-1999 онд зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан юм. 2005-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргын зөвлөх, орлогчийн албан тушаалыг хашсан хурандаа цолтой нэгэн юм. Түүний хувьд …
-
12 January
“Хүүхдийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулахыг шаардана”
УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Ингэхдээ төсвийг 905 тэрбум төгрөгөөр танаж, өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж байгаа. Зардлыг бууруулах хүрээнд хүрээнд оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох, одонтой эхчүүдийн мөнгийг хасах, Төрийн албан хаагчдыг цомхтгох, малчдаас малын хөлийн татвар авахаар болж байгаа. Үүнийг УИХ-ын зарим гишүүд төдийгүй иргэд олон нийт …
-
11 January
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн сумдад ажиллав
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сум болон Олон овоот багийн төвд ажиллав. Байнгын хорооны дарга улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголын талаар, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг …
-
11 January
УИХ-ын гишүүдийн ирцийн ”шилэн” бүртгэл хэрэгжиж эхэллээ
2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм. Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө …
-
11 January
Шинэ үндсэн хуулийн уг эхийн төрийн түүхийн музейд зална
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2015.01.12/ 11.40 цагаас эхлэх бол Төрийн ордонтой танилцах цахим аяллын нээлт 13.00 цагаас Төрийн ордны Их танхимын II давхарын фойенд болно. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд …
-
9 January
Төрийн ордонд шатрын тэмцээн болж байна
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Сонирхогчдын шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү тэмцээнд Нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа юм. Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, нийт оролцогчдод Ардчилсан Үндсэн хууль …
-
9 January
Ажлаас халах нь амиа хорлох хүний тоог нэмж байгааг анзаарч байна уу, Ерөнхийлөгч өө?
Ажлаас халах тушаал өнөөдөр цаазын тогтоол шиг үйлчилж байгааг “Цаазын ялаас татгалзъя” хэмээн тунхаглаж ирсэн Улсын аав, Төрийн тэргүүн,Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анзаарч байна уу? Яагаад ингэж асуув гэхээр он гарсаар Ерөнхийлөгчөөсөө эхлээд л Монгол Улс маань тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авна хэмээн баяр хөөр болж байна. Хүн нэмж байгаа нь сайхан. Гэтэл амьдрах, амьд явах аргагүй болсондоо хорвоог …
-
9 January
Хариуцлагын тухай ярих хийхээс өөр шүү, гишүүдээ…
Парламентын гишүүд хариуцлагатай байж чадна гэдгээ хэлж байх юм. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ УИХ-ын гишүүдээс хариуцлагатай байхыг санууллаа. Мөн хариуцлагын тогтолцоог хамтдаа бий болгож, хамтдаа хэрэгжүүлж чадна гэдгээ дуу нэгтэйгээр хэллээ. УИХ-ын гишүүд хариуцлагагүй байдгийн нэг илэрхийлэл нь чуулган, байнгын хорооны хуралдаа цагтаа суудаггүй. Уг нь ард түмний тэднийг сонгохдоо ажил сайн хий, хэлэлцэж байгаа асуудалд анхаарлаа хандуулж, …
-
9 January
Муу дүн авсан, хүнд сурталтай төрийн байгууллагуудыг АТГ ”овоо хараандаа” авах хэрэгтэй
Төрийн албаны хүн суртал хэрээс хэтэрч, авилгал хээл хахууль “цэцэглэсэн” талаар иргэдийн зүгээс байнга гомдол ирдэг. Харин төрийн албаныхан энэ бүгдийн хариуд бүгд өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж өөртэй нь холбосон болгоныг булзааруулж өөр хэн нэгэн руу бурууг “чихэж” суудаг сонин хүмүүс. Тэгвэл өчигдөр Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын шударга байдлын төвшинг үнэлж иргэдэд хүнд сурталтай ханддаг эсэхийг нь дүгнэсэн байна. Энэхүү …
-
9 January
Р.Жигжид: “Таван толгой”-д хөрөнгө оруулах консорциум манай талаас тавьсан бүх саналыг хүлээж авсан
“Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах консорциум өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр тодорч, оны эхээр гурван талын хэлэлцээр эхэлсэн юм. Уг хэлэлцээр ямар шатандаа явж байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс цөөн асуултад хариулт авлаа. -“Таван толгой”-д хөрөнгө оруулахаар Монгол, Хятад, Японы хамтарсан консорциум шалгарсан. Одоогоор гурван талын хэлэлцээр ямар төвшинд яваа талаар мэдээлэл өгнө үү? -“Таван толгой”-н хэлэлцээр ид үргэлжилж байна. …
-
9 January
Нэр төдий ч төрийн нарийнуудыг сонгон шалгаруулахаар зарлалаа
Нэгэнт хуваагаад авчихсан төрийн нарийнуудыг сонгон шалгаруулахаар зарлалаа. Монгол улсын Төрийн албаны зөвлөл ээлжит хуралдаанаараа Засгийн газраас захиалсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээд Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамдад Төрийн нарийн бичгийн дарга …